<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

0-4 сартай хүүхдийн өсөлт, хөгжил, онцлог

Огноо: 2017-05-28

Дөнгөж төрсөн нярай өдрийн ихэнх цагийг унтаж өнгөрүүлдэг ч өдрөөс өдөрт орчиндоо дасаж, өсөж хөгжсөөр байдаг. Эхний 3 сар маш эрчимтэй өсдөг. Хацар нь бамбайж, арьсан доор нь өөх сууж эхэлдэг бөгөөд энэ үедээ анхныхаа тоглоомоор тоглож эхэлдэг. Энэ удаагийн нийтлэлээр 0-4 сартай хүүхдийн өсөлт хөгжилт, онцлогийн талаар мөн түүнд тохирсон тоглоомын талаар хүргэж байна. 

Хүүхдийн өсөлт хөгжилт

хүүхдийн өсөлт хөгжилт

Дөнгөж төрсөн нярай: 

Хүүхэд нярай үедээ хамгийн их арчилгаа асаргаа шаарддаг. Арьс нь нурах, шээсний замын халдвар үүсэх магадлалтай учир ойр ойрхон бохирдсон живхийг нь сольж хуурай байлгах хэрэгтэй. Хүүхэд өдөрт 25-30 гр орчмоор жин нэмэгддэг ба толгойгоо даадаггүй тул хүзүүнийх нь ард ард алгаа байрлуулаад эрхий, чигчий болон ядам хурууг хүзүүнийх нь хажуу хэсгийг, долоовор дунд хуруугаар дагзны хэсгийг түших маягаар баривал эвтэйхэн байдаг. Нярай маань нүднийхээ өмнөх 30-40 см зайд байгаа зүйлсийг харж чаддаг.

1 сартай нярай

аныг ярихад ажиглаж, таныг хөдлөхөд дагаж харж чаддаг болно. Гэхдээ хүүхдийн хараа нь хараахан гүйцэт тогтож амжаагүй тул 30-40 см-н зайнаас хүүхэдтэйгээ ярьж, өхөөрдөж байгаарай. Ялангуяа хүүхдээ хөхүүлэхдээ гар дээрээ тэвэрч хүүхэдтэйгээ ярилцаж байгаарай.
Хүүхэд ойролцоогоор 3-4 цаг тутамд хөхөө хөхөж, сэтгэл ханамжтай байдлаар унтаж, сэрүүн байх үедээ гар хөлөө сарвагануулж байвал хөхний сүүндээ цадаж байна гэж ойлгож болно.

2 сартай нялх

Хүүхэд 2 сар хүрээд толгойгоо хөдөлгөж, эргэн тойрноо анхааралтай ажигладаг болдог. Зарим тод өнгийг ялгах чадвартай болж байгаа учир шажигнадаг улаан, хөх, шар өнгийн тоглоом түүнд таалагдах болно

3 сартай нялх

3 сар болоод хүүхэд ерөнхийдөө толгойгоо даадаг болно гэхдээ удаан хугацаагаар биш. 4-5 сартайгаас бүрэн толгойгоо дааж чаддаг болдог. Чимээ гарсан зүйл рүү толгойгоо эргүүлж хардаг болно, гараараа маш их тоглодог болдог. Хариу үйлдэл үзүүлж инээдэг болно.

4 сартай нялх

Өдөр шөнийн ялгаа нь аажмаар гарч эхэлдэг. Өдөр нь сэрүүн байж тоглох нь ихсэж, шөнөдөө унтдаг болно. Хүүхдээ 4-5 цаг юм уу 5-6 цагийн зайтай хөхүүлэх гэх мэт хэвшилтэй болдог. Энэ үед таны хүүхэд хэр их идэхээ удирдаж чаддаг болох болно.

Санал болгох тоглоомууд 

санал болгох тоглоомууд

Тэр  ихэвчлэн гараараа тоглож, юмсыг ажиглаж, дагуулж хардаг болдог бөгөөд 3 сартайгаас ганганаж эхэлдэг. Та энэ үед хүүхдийнхээ өөрийгөө сатааруулж байх үеийн хариу үйлдлийг ажиглаарай. Тоглоом хүүхдэд өөр өөр мэдрэмж төрүүлдэг төдийгүй өсөлт хөгжилтөд маш том нөлөө үзүүлдэг. Та хүүхдээ шажигнадаг тоглоомоор саатуулж болно. 

Хэрхэн түүнтэй тоглох вэ? 

хэрхэн түүнтэй тоглох вэ?

Хүүхдүүд төдийгүй томчуудад ч таалагддаг зүйл өнгө, өнгийн бөмбөлгүүд. Хүүхдийнхээ эргэн тойронг өнгө өнгийн бөмбөлгөөр дүүргэж өгөөрэй. Мөн тэднийг хувцаслаж байхдаа, хооллож байхдаа, тоглож байхдаа дуу дуулж өг. Нялх байхаасаа дуу хөгжим сонсон өссөн хүүхэд урлаг мэдрэмж өндөртэй болох нь тодорхой. 

Ээжүүдийн болзоо 

ээжүүдийн болзоо

Яагаад ойролцоо насны хүүхэдтэй ээжүүдтэй болзоо товлож болохгүй гэж. Хүүхдүүдээ хамтад нь тоглуулж, бяцхан үрсээ найз нөхөдтэй болоход нь тусал. Энэ нь хүүхдэд тань маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Хүүхэдтэйгээ хамт тоглох, хамтдаа хөгжилтэй зүйлс хийх нь хүүхдийн тань эрт үеийн /багын/ хүмүүжилд эерэгээр нөлөөлөх болно. Эрүүл, аз жаргалтай, идэвхтэй хүүхэд байхад нь туслаарай. 

"Pampers" хүүхдийн живхний албан ёсны борлуулагч Анунгоо ХХК бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

Дэлгэрэнгүй мэдээлэл харах - pampers

Сэдэв: Хүүхдүүд

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ