<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцааг бий болгох вэ?

Огноо: 2018-07-01

Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцааг бий болгох вэ?

Өсвөр үе бол том хүн болох хүүхэд байх хоёрын засварын үе юм. Тэд өөрсдийгөө том хүн болчихсон мэтээр төсөөлөх, өөрийгөө баталж харуулах гэж хичээх, ганцаардах, шоовдорлогдох, өөрийг нь хэн ч ойлгохгүй байгаа мэт санагдах гэх мэт сэтгэл зүйн олон янзын өөрчлөлтүүд гардаг. Магадгүй энэ үе бол хамгийн чухал бөгөөд хамгийн хэцүү үе. Энэ үед хамгийн сайн туслагч, зөвлөгч, найз нөхөд нь мэдээж ээж аав нь байх хэрэгтэй.

Өсвөр насанд юу тохиолддог вэ?

өсвөр насны охид

  • Хүүхдийн физиологийн хөгжил, бэлгийн бойжилт эрчимтэй явагдан бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илрэн охид эмэгтэй хүний, хөвгүүд эрэгтэй хүний намба төрхтэй болно. Бэлгийн сонирхол, хүсэл тэмүүлэл үүсэж  “Хүүхдийн” гэсэн бүхнээс тусгаар байхыг эрмэлзэнэ.
  • Хүүхэд байх, том хүн болох зааг дээр байгаа тул сэтгэл зүйн өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Эцэг эхээ зай барих,гадаад үзэмжиндээ анхаарал тавих нь ихсэж, удаан цагаар толины өмнө эргэлддэг болно. Үүнийг өөрөө өөртөө дурлах гэж нэрлэх нь бий. Мөн нялх насандаа “би саатал” өөрийгөө мэдэрч чадаагүй бол бусдаас өөрийгөө дээгүүр тавих, бусдаас өвөрмөц гэдгээ батлах, хэн нэгнийг шүтэн дуурайх, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх, хүлээн зөвшөөрүүлэх зэрэг шинж тэмдгүүд энэ насанд илрэх тохиолдол байдаг.
  • Хооллохтой холбоотой эмгэгүүд тохиолддог. Хоолны дуршил буурах эсвэл хоолонд хэт дурлах гэх зэрэг өөрчлөлт гардаг.

Тэдэнтэй хэрхэн харилцах вэ?

өсвөр нас харилцаа

  • Тэд шүүмжлэлгүй ойлгож сонсохыг хүсдэг тул тэдний сайн сонсогч бай. 
  • Үе тэнгийн найз нөхөд шиг нь бай. Өсвөр үед найз нөхдийн эзлэх байр суурь эцэг эхээс илүү байдаг тул шаардлагатай үед нь үе тэнгийн найз нөхөд шиг нь байж хамт зугаалж, хоол хийж, хамтдаа хөгжилд 
  • Хамгийн чухал сэдэв болох бэлгийн амьдралын талаар ярилц. Тэд энэ талаар мэдлэггүй эсвэл хэн нэгнээс буруу ташаа мэдээлэл авснаас болж алдах нь бий. Тиймээс хүүтэйгээ аавууд нь, охинтойгоо ээжүүд нь ярилцах хэрэгтэй.
  • Илэн далангүй бай. Хүүхэд биднээс үлгэрлэн дууриадаг гэдгийг бид мэддэг ч өөрсдийн тэр бүр хийдэггүй зүйлсээ хүүхдээсээ нэхдэг. Тэр бол мэдээж илэн далангүй байдал. Өсвөр насныхантайгаа дотно байхын тулд эхний алхмыг өөрсдөөсөө эхэлцгээе.
  • Хайрын тухай ярилц. Яагаад бид анхны хайр, бүтэлгүй хайрын түүх, яаж аавтай /ээжтэй/ нь учирснаа хүүхдэдээ ярьж болохгүй гэж. Өөрөө алдаж туршлагатай болохоосоо урьтаж бусдын алдаанаас суралц гэдэг шүү дээ. Та хүүхдийнхээ хувьд зузаан хавтастай ном л гэсэн үг тиймээс та тэр бүрээ хүүхдэдээ зааж сурга.
  • Мэдрэмжийг нь хуваалц.
  • Хязгаарыг тогтоож өг. Тэд өөрсдийгөө том хүн мэт болсон мэтээр төсөөлж, өөрийн гэсэн орон зайтай түүнд хэн ч халдаж болохгүй мэтээр сэтгэдэг. Тиймээс юу зөв, юу буруу болох, аливаа зүйлийн тун нь хэтэрвэл ямар муу нөлөөтэй талаар тайлбарлан хэлэх хэрэгтэй.

Өөрсдийн харилцаандаа анхаар

өсвөр нас

  • Хэтэрхий эзэрхэг байж болохгүй. Өсвөр насныхан юу хийхийг нь заахыг үзэн яддаг. Тэдэнтэй дээрэнгүй, тушаангүй харилцахын оронд инээмсэглэн хошигнол хэлбэрээр зааварчлаад үзээрэй.
  • Хувийн зүйлийг зөвхөн өөрт нь хэл. Найз, нөхөд, ах, дүүсийнх нь өмнө хэзээ ч битгий шүүмжил. 
  • Ажил хэрэгч бай. Хэлж буй үг тань хүүхдээ чиглүүлэх ёстой болохоос биш тэднийг өвтгөх ёсгүй.

Өсвөр насны хүүхдэд хэлж болохгүй үгс

  • Чи тэгэх ёстой
  • Залхуу
  • Чи үүнийг хийж чадахгүй юм байна. 
  • Чи бол байдаг л нэг дундаж хүн 
  • Чи миний оронд байсан ч болоосой
  • Чи намайг ойлгохгүй байна. 

ХОЛБООТОЙ:Өсвөр насны охидтой ээжүүдийн охидтойгоо ярилцах сэдвүүд

Энэхүү нийтлэлийг Анунгоо ХХК бэлтгэн хүргэлээ. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр нэвтэрнэ үү. 

ариун цэврийн хэрэглэл

Сэдэв: Өсвөр насныхан

Мөнхчимэг

Нийтлэлч: Мөнхчимэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ