<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өсвөр насны охинтой ээжүүдийн охидтойгоо ярилцах сэдвүүд

Огноо: 2017-04-13

өсвөр насны охид

Сайн ээж байх амаргүй. Бид үргэлж хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх юмсан гэж хичээдэг ч өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хэрхэн зааж сургах, юуны тухай ярилцах нь зөв бэ? гэж эргэлзэж тээнэгэлзэж явдаг. Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүүхэд физиологийн хувьд өөр төдийгүй сэтгэл зүйн хувьд асар их ялгаатай.  Бид энэ удаад охидоо ухаалаг, хүчирхэг эмэгтэй болгон хүмүүжүүлэхийн тулд ямар сэдвээр ярилцах хэрэгтэй талаар орууллаа. 

Сарын тэмдгийн тухай ярилцах

Охинтойгоо эмэгтэй хүний бие организмын талаар нээлттэй байж, одоо болон ирээдүйд гарах өөрчлөлтүүдийн талаар ярилцах нь зүйтэй.  Анхны сарын тэмдэг нь ирж буй охиндоо ариун цэврийн хэрэглэлийг зөв сонгох, хэрхэн хэрэглэх гээд энгийн зүйлсээс эхлээд сарын тэмдгийн мөчлөг, ариун цэврийн тухай зааж зөвлөөрэй. 

Гоо сайхны тухай ярилцах

Өсвөр насны охидын хамгийн том асуудал бол нүүрэн дээр нь юм гарах. Өө сэвгүй толигор арьсан дээр нь нэг л өдөр юм туурахад тэд сэтгэлээр унаж, найз нөхөд, эргэн тойрноосоо сэтгэл зүйн хувьд тусгаарлагдах хандлагатай болдог. Тиймээс энэ үед нь хэрхэн арчлах талаар төдийгүй энэ өөрчлөлтийн талаар мэдээлэл солилцож, хамтдаа гоо сайханд ороорой. 

Хөвгүүдийн талаар

Шилжилтийн нас гэдэг бол хамгийн эмзэг төдийгүй хамгийн зоригтой үе нь юм. Та ч гэсэн өсвөр насны дэврүүн  охин байж, үеийн хөвгүүдээ шохоорхож байсан байх. Тиймээс энэ үед  нь охиндоо зөвлөгөө өгөх хамгийн сайн найз нь байж үерхэл нөхөрлөлийн талаар нууцгүй байхыг хичээгээрэй. Энэ нь мэдээж цаашид гарч болох олон эрсдлээс сэргийлнэ. 

Өөрийгөө таньж мэдэхэд нь туслах

Энэ л дэврүүн хүсэл мөрөөдлөөр дүүрэн насандаа бусдын хандлагад автах, өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байх, өөрийгөө бусадтай харьцуулах гэх мэт сэтгэл зүйн асуудал тулгардаг. Тиймээс  сайхан сэтгэл, эерэг хандлага, инээмсэглэл, эрч хүч зэрэг нь гоё үс, том алаг нүднээс ч илүү бусдыг татдаг болохыг ойлгуулж, хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцтэй төдийгүй ганцхан хувь чи байгааг ойлгоход нь туслаарай. 

Эрүүл байдал 

Бие физиологийн хувьд төдийгүй сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь чухал юм. Охиндоо бие физиологийн дасгал хөдөлгөөн хийж хэрхэн сэтгэл зүйгээ тогтвортой байлгах тал дээр туслаарай. Та хамтдаа ч хичээллэсэн болно шүүдээ. Ингэснээр та 2 улам дотно болох нэг боломж юм. 

Бэлгийн амьдрал

Магадгүй энэ сэдэв хамгийн хэцүү сэдэв байж болох юм.  Ичиж, эмээж, тохиромжтой цагийг хүлээсээр байгаад нэгэнт оройтсон байхвий. Ихэнх ээж нарын дунд ажиглагддаг зүйл бол энэ талаар охинтойгоо ярилцаагүй байж найз хөвгүүнтэй болоход нь "жирэмсэн болчихвий" гэсэн сөрөг  бөгөөд хаалттай хандлага их байдаг. Энэ охидын сэтгэл зүйд хүнд тусдаг бөгөөд та сексын талаарх бүхий л сэдвээр ярилцаарай.

"Naturella" брэндийн албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та бүтээгдэхүүний талаар илүү мэдээ мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрч үзээрэй.

ариун цэврийн хэрэглэл 

Сэдэв: Өсвөр насныхан

Мөнхчимэг

Нийтлэлч: Мөнхчимэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ