<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өсвөр насны охидод тулгардаг сарын тэмдэгтэй холбоотой түгээмэл 10 асуулт

Огноо: 2017-04-19

Өсвөр насны охидод тулгардаг сарын тэмдэгтэй холбоотой түгээмэл 10 асуулт

Өсвөр насны охидод сарын тэмдэг ирэх нь хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй. Үүнд ямар нэгэн ноцтой шалтгаан байдаггүй. Хэрвээ таны сарын тэмдэг ирэхгүй хэт оройтох, хэт эрт ирэх үе тохиолдвол эмчийн үзлэгт орж өөрийн биеийн байдлаа шинжүүлж үзэхэд илүүдэхгүй шүү. 

Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс л охидод олон асуулт гарч ирнэ. Энэ нь тэдний хувьд цоо шинэ зүйл учраас толгой эргүүлсэн, үнэн худал мэдээлэл дунд төөрөх нь олон. Тиймээс өсвөр насны охидыг анхнаас нь зөв ойлголттой байгаасай гэсэн үүднээс сарын тэмдэгтэй холбоотой охидын мэдэж байвал зохих 10 - н асуултыг онцлон хариулт өгөхийг зорилоо.

1. Сарын тэмдэг гэж юу вэ? Яагаад бидэнд тохиолддог вэ?

Сарын тэмдэг гэдэг нь эмэгтэй хүний бие өөрт хэрэгцээгүй болсон эд эсээ гадагшлуулж байгаа хэлбэр юм. Эдгээр эд эс нь үтрээгээр гадагшлах ба энэ нь өсвөр насны охидын бие эмэгтэй хүн болж буйг илтгэнэ. Нэг сар түүнээс илүү хугацаагаар, хэрвээ тухайн эмэгтэй жирэмсэн болсон бол үтрээний хана нарийсаж өндгөн эсэд үр тогтоход бэлддэг. Хэрвээ өндгөн эс үр тогтоогоогүй бол үтрээний ханаар дамжин цус болон гадагшилдаг. Энэ сарын үйл явцыг сарын тэмдэг гэдэг.

Охидод сарын тэмдэг ирсэн үед  таны  бие  хэрэгцээгүй болсон эд эсээс чөлөөлөгдөж байна гэж ойлгоорой. Энэ нь эмэгтэй хүн бүрт тохиолддог хэвийн зүйл бөгөөд таныг эмэгтэй хүн болсныг илтгэх зүйл юм.

2. Сарын тэмдэг яаж мэдрэгддэг вэ?

Сарын тэмдэг ирсэн үед та хувийн тэр хэсгээрээ бага зэрэг чийг л мэдэрнэ. Харин сарын тэмдэг биеэс гадагшлах нь танд ямар нэгэн таагүй мэдрэмж өгөхгүй.

3. Сарын тэмдэг ирэхэд үнэртэй байдаг уу?

Үгүй. Биеэс гадагшилсан шингэн агаартай урвалд орсон тохиолдолд сарын тэмдгийн үнэр үүсэж болно. Биеийн юм ирсэн үед зориулалтын ариун цэврийн хэрэглэл хэрэглэж байгаа тохиолдолд агаартай урвалд орно гэж айх хэрэггүй тиймээс ямар ч үнэр байхгүй гэсэн үг. Хэрвээ та санаа зовж байвал ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон солиод байж болно.

4. Сарын тэмдэг ирэхэд өвддөг үү?

Сарын тэмдэгт өвдөлт гэж байдаггүй гэвч зарим охидод болон эмэгтэйчүүдэд савны булчин агших болон бусад зовиур илрэн тавгүй мэдрэмж төрүүлдэг. Энэ нь ерөнхийдөө гормоноос шалтгаалдаг.

5. Миний сарын тэмдэг ирсэн ч би ээждээ энэ талаар хэлж чадаагүй. Бусадтай энэ талаар ярих нь надад их хэцүү санагдаж байна. Энэ талаар маш их асуулт байна би юу хийх хэрэгтэй вэ?

Дийлэнх охидод иймэрхүү сэтгэл зовнил байдаг. Өөрийн тань ээж энэ тал дээр таны хамгийн сайн зөвлөгч байх тул өөрөө түрүүлээд энэ сэдвийн талаар ярилцаж эхлэх хэрэгтэй. Ээжтэйгээ энэ талаар ярихад нэг л эвгүй байвал ойр дотны эгч нараасаа тусламж хүсээрэй.

6. Сарын тэмдэг ирсэн үед шүршүүр юм уу ванд орж болох уу?

Тийм ээ. Сарын тэмдгийн үед хувийн ариун цэвэр сахих нь чухал. Өөрт таарсан шингээгч сайтай ариун цэврийн хэрэгсэл сонгон өдрийн туршид цэвэр цэмцгэр, хуурай байдлыг мэдрээрэй.

7. Сарын тэмдэг ирсэн үед миний зүгээс хийж болохгүй зүйл гэж байдаг уу? 

Хийж болохгүй зүйл гэсэн юм байхгүй. Хичээлдээ явж, гадуур зугаалж, найзуудтайгаа уулзаж, спортоор хичээллэсэн ч болно.

8. Хэн нэгэн (хөвгүүд, бусад охид) миний сарын тэмдэг ирсэн гэдгийг анзаарч мэдэх боломжтой юу?

Чамайг тэдэнд хэлэхээс нааш тэд мэдэх боломжгүй. Хэрвээ тэд энэ талаар асуувал хэлэх эсэх нь чиний сонголт байх болно.

9. Сарын тэмдэг ирсэн үед хэр их цус миний биеэс гадагшлах вэ?

Сарын тэмдэг бусадтай харьцуулахад их хэмжээгээр ирээд байгаа юм шиг санагдавч ихэнх охид ¼ аяга буюу 85 гр шингэнийг сарын тэмдгийн үеэр гадагшлуулдаг гэж үздэг. Ихэвчлэн сарын тэмдгийн эхний өдрүүдэд. Тиймээс үүнд бүү санаа зовоорой.

10. Сарын тэмдэг ирэх нь хэзээ зогсох вэ?

Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг цэвэршилт явагдах хүртэл үргэлжилдэг. Ихэнх эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үе 50 -55 насанд байдаг.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Сарын тэмдгийн мөчлөг яагаад алдагддаг вэ?

"Naturella" брэндийн албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрч үзээрэй. 

ариун цэврийн хэрэглэл

Сэдэв: Өсвөр насныхан

Мөнхчимэг

Нийтлэлч: Мөнхчимэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ