<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ямар ордонд төрснөөр нь дуртай амттанг нь тодорхойлж болдог

Огноо: 2017-06-08

Ямар ордонд төрснөөр нь дуртай амттанг нь тодорхойлж болдог

Хэдий та зурхайд итгэдэггүй ч өөрийнхөө талаар хөгжилтэй зүйлсийг харж хүлээн зөвшөөрдөг л биздээ. Тэдгээр нь бидний асуултанд хариулт өгч, хайр дурлалын зөвлөгч болж эсвэл зүгээр л тэр өдрийн тань эерэг энергийг авчирдаг байж болно. Мөн ордны онцлогоос хамаарч ямар амттанд дуртай байх нь шалтгаалдаг байна. 

Хумхын орд /1.20-2.18/

хумх

Ягаан Донут

Тэд жинхэнэ бүтээлч хүмүүс. Тэд аливаа зүйлсийг өөрчлөхөөсөө айдаггүй өөрчлөлтөнд дуртай нэгэн. Төрсөн өдрийн бялууг нь хийх гэж байгаа бол тэдэн шиг төсөөлөх хэрэгтэй. Хамгийн өвөрмөц, сонин содон гайхалтай зүйлс тэдэнд таалагдана.

Загасны орд /2.19-3.20/

загас

Гүзээлгэнэтэй аяган бялуу

Мөрөөдөгч. Тэд зөн совинтой, энэрэнгүй мөн өгөөмөр бөгөөд үнэхээр сайн найз нөхөр байж чаддаг. Та бүх хүмүүст хүрэлцэхээр олон ширхэгтэй болон том бялуунд дуртай.

Хонины орд /3.21-4.19/

Хонь

Донут Тирамису

Тааваараа, эрч хүчтэй, зоримог нэгэн. Тэдний төрсөн өдрийн үдэшлэгт кофены амттай тирамису торт яг тохирдог.

Үхрийн орд /4.20-5.20/

үхрийн орд

Crepe бялуу

Найзууд болон хамтран ажиллагч нар нь тэднийг хамгийн итгэл даахуйц гэж үнэлдэг. Үхрийн ордныхон найдвартай, хичээнгүй. Тиймээс тэд  жигнэх шаардлагагүй /no-bake/,  түргэн болдог, түүхийрэх аюул бага бялуунд дуртай байдаг 

Ихэрийн орд /5.21-6.20/

ихрийн орд

Шоколадтай бяслагт бялуу

Тэд зоосны хоёр тал л гэсэн үг мөн тэдний өөрөөс нь илүү хэн ч сайн мэдэнгүй. Хар, цагаан өнгийн хослол бүхий амттанд илүү дуртай. /яг тэдэн шиг/

Мэлхийн орд /6.21-7.22/

мэлхий

Гүзээлзгэнэтэй цэлцэгнүүр

Мэлхий. Тэд үнэхээр үнэнч найз нөхөд. Мэлхийн ордны найзынхаа үдэшлэгтт уригдсан бол жимсээр баяжуулсан жигнэмэг, амттан, бялуу авчраарай.

Арслангын орд /7.23-8.22/

Арслангын орд

Boozy Shake

Яг л нэр шигээ. Тэд бол ширэнгэн ойн хаан. Адал явдалд дуртай тийм ч учраас тэд хурц амттай амттанд дуртай байдаг. Жишээлбэл: жүрж, кивины смүүти

Охины орд /8.23-9.22/

охины орд

Жүржийн амттан

Охнины ордныхон бага зэрэг этгээд орднуудын нэг. Тэдний дуртай амттан нь жимстэй тарт, мөсөн ундаа. Тэд шүүслэг, исгэлэн амттанд татагддаг.

Жинлүүрийн орд (9.23 - 10.22)

жинлүүр

Интоорын ваффлин бялуу

Жинлүүрийнхэн гоо сайхан зүйлст дуртай. Тэд өнгөний болон, хэлбэрийн төгс хосолсон амттанд илүү татагддаг. 

Хилэнцийн орд /10.23-11.21/

хилэнц

Тортон зайрмаг

Нөхцөл байдлаас үл хамраан тэд хамгийн сайхан харагдах аргаа мэддэг. Энгийн бол 3хан орц бүхий тортон зайрмаг

Нумын орд /11.22-12.21/

нум

Brownie төрсөн өдрийн бялуу

Тэд хаа явсан газраа аялал, өөдрөг үзэл, нинжин сэтгэлийг дагуулж явдаг. Энэ нь хаа ч авч явж, идэж болох, дараагийн адал явдалд урин дуудсан уламжлалт төрсөн өдрийн бялуу байх нь аргагүй.

Матрын орд /12.22-1.19/

матар

Тоорон бялуу

Тэд тооноос илүү чанарыг илүүд үзэж, илүү дэгжин харагдах зүйлст татагддаг. Тиймээс тэдний төрсөн өдрийн бялуу нь яг тэдэн шиг энгийн хэрнээ чамин байх хэрэгтэй.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Амттан бэлтгэх жор

Энэхүү нийтлэлийг Анунгоо ХХК бэлтгэн хүргэлээ. Та бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

nutella амттан

 

Сэдэв: Зугаатай амьдрал

Мөнхцэцэг

Нийтлэлч: Мөнхцэцэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ