<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Шинэ хоолонд хүүхдээ хэрхэн дасгах вэ?

Огноо: 2017-04-20

шинэ хоолонд хүүхдээ хэрхэн дасгах вэ?

Хүүхэд тань аль хэдийн бор хоолонд орсон ч идэж буй хоолных нь нэр төрөл бага, зөвхөн каш бантангаар хязгаарлагдаж байгаа юм биш биз. Хүүхэд өсөж торнихын хирээр  түүний өсөлт хөгжилтөд шаардлагатай эрдэс бодис, аминдэмийн хэрэгцээ нэмэгдэж, түүнийг дагаад хооллох тоо, хэмжээ ихэсдэг тул 6 сартайгаас тохирсон нэмэгдэл хоолонд оруулах хэрэгтэй.

1-3 настай хүүхэд идэвхтэй өсөж хөгждөг ба хоол тэжээлийн онцгой хэрэгцээтэй байдаг. Ихэнх шимт бодисын хэрэгцээ энэ насны хүүхдэд насанд хүрсэн хүмүүсийнхээс өндөр байдаг ба зарим нэгэн шимт тэжээл нь энэ үед илүү чухал бөгөөд цаашдын өсөлт болон суралцахад суурь болж өгөх юм. Тиймээс хүүхдийн насны онцлог болон өдөрт авах ёстой амин дэм, илчлэгийн хэмжээнд тохирсон олон төрлийн хоол хүнсийг бэлдэж өгөх нь чухал юм. Гэвч олон төрлийн хоол хүнс бэлтгэсэн ч хүүхэд тань голох, идэхгүй байх тохиолдол гардаг тиймээс хүүхдээ хэрхэн шинэ хоолонд дасгах вэ? 

Хүүхдийн хоолны сэтгэл зүй

хоолны сэтгэл зүй

Энэ насны хүүхэд хоолны өнгө, амт, бүтэц, халуун, хүйтэн, аягалсан  хэмжээ, хэлбэр дүрс зэрэгт их мэдрэмтгий ханддаг. Тиймээс шинэ хоол өгөхдөө аль болох сонирхлын татахуйц хэлбэр дүрстэй, хоолны температур нь бүлээн, хүүхдийн өндөр нам тохирсон ширээ, сандал бэлдэж өгөн, хоолны аяга, таваг өнгөлөг, сонирхол татахуйц, хооллох үед нь анхаарал халамж тавьж эелдэг зөөлөн ханддаг байх нь онцгой чухал.

Амттан үргэлж хоёрт

амттан үргэлж хоёрт

Ээжүүдийн бидний дунд хүүхэд минь ногоотой хоолонд дургүй байна, ногоо идэхгүй байна гэх асуудал байдаг. Хүүхдээ хүнсний ногооноос өмнө чихэрлэг жимсний нухаш, жимс өгч хоолонд оруулснаар хүүхдийн ирээдүйн хоолны дуршилд нөлөөлдөг. Тиймээс хүүхдээ бор хоолонд оруулахаасаа өмнө энэ нийтлэлийг уншиж байгаа бол эхлээд сард нь тохирсон хүнсний ногоог өгч эхлээрэй. Хэрвээ аль хэдийн бор хоолонд орсон хүнсний ногоонд дургүй бол хоолноос нь чихэрлэг зүйлсийг нь багасгаарай. 

ХОЛБООТОЙ: Хүүхдээ бор хоолонд оруулахдаа юуг анхаарах вэ?

Хоолны хэмжээ

хоолны хэмжээ

Байнга идэж дассан хоолыг сольж, шинэ хоол өгөх гэж байгаа бол бага багаар дасгаарай. Хүүхэд тань дургүй байхад ямар нэгэн аргаар сатааруулж, хуурч хоолыг нь өгдөг нь ээжүүд бидний алдаа юм.  Тиймээс идэх дургүй байгаагаа илэрхийлтэл нь өгч, хооллох дургүй байвал хоолоор шахахаа болиорой. Учир нь хүүхэд тань шинэ зүйлд дасах гэж багагүй хугацаа зарцуулах бөгөөд бидний болчимгүй алдаанаас болж хоолны дуршилгүй болох хүртэл аюултай юм.

"Pampers"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та "ХҮҮХДИЙН АМИН ДЭМТЭЙ ХООЛНЫ ЖОРУУД" гарын авлагаа доорхи холбоосоор нэвтрэн үнэгүй татан аваарай. 

Хоолны ном

Сэдэв: Хүүхдүүд , Эрүүл хооллолт

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ