<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдээ ямар үед, хэрхэн хүмүүжүүлэх ёстой вэ?

Огноо: 2017-08-27

Хүүхэд гэдэг  төрсөн цагаасаа эхэлж хүрээлэн буй хүмүүс орчин, нийгмээсээ суралцаж байдаг. Тийм учраас хүүхдийн өсж, хүмүүжиж байгаа орчин хүрээлэн буй хүмүүс тэдгээрийн амнаасаа гаргаж байгаа үгс, хийж байгаа үйлдэл бүр нь хүүхдийн хүүхдийн хүмүүжилд хамгийн ихээр нөлөөлж байдаг билээ. Хүүхдийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёлоо дээдэлдэг иргэн болж төлөвшихөд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа маш чухал дэмжлэг болдог. 

Хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга барил

Оюун ухаант хүн үүссэн бий болсон цагаас хүний сурах үйл явц хурдсаар ирсэн билээ. Сургалтаар хүүхдийг хөгжүүлэх, авъяас чадварыг нь нээн амьдрах чадвартай, улс орныхоо болоод нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлээ авч явах иргэн төлөвшүүлэх нь боловсролын салбарын нэг томоохон зорилт юм. 

Хүүхэд гэж хэн бэ? Хүүхдийг хөгжүүлж иргэн хүн болгон төлөвшүүлэх үйл ажиллагаа нь цаг хугацаа,орон зай,нарийн арга барил, ур чадвар,эв дүй шаарддаг улс үндэсний эрх ашгийн амин чухал асуудал байдаг. 

Өнөө үе хүртэл хүүхэд гэж хэн болох тухай шинжлэх ухааны үндэстэй тодорхойлолт байхгүй байсаар ирсэн.1989 оны НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенцид “Насанд хүрэх насны хязгаарыг үндэсний хууль тогтоомжид 18-аас доогуур тодорхойлоогүй нөхцөлд 18-аас доош насны хүнийг хүүхэд гэнэ” гэж зөвхөн насаар нь тодорхойлсон байдаг.

Философийн шинжлэх ухааны доктор Ц.Балхаажав “Хүүхэд” номондоо хүүхдийн талаар “Хүүхэд бол аугаа их ертөнц, маш баян намтартай,олон нарийн нууцыг биедээ агуулсан” Хүүхэд шиг эцэж цуцашгүй бие, оюуны байнгын ажилтай, уян хатан, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, буруу зөвийн үнэлгээ хэмжүүр өндөртэй, хүүхэд шиг гэнэн цагаан сэтгэл, шулуун шударга зантай,учрыг олох, сурч мэдэх оргилуун хүсэлтэй, хүүхэд шиг бие оюунаа цаг ямагт сорилд оруулж хичээл сургамж авч байдаг, хүүхэд хариу тооцоогүй бусдаас дэмжлэг тус горилж явдаг” гэж өгүүлсэн байна.Монгол ардын сурган хүмүүжүүлэх туршлагад хүүхдийг хүмүүжүүлэхэд нас,насных нь онцлогт зохицуулан хандахыг чухалчилж ирсэн байдаг. Тухайлбал:

  • 0-5 насанд хан хөвгүүн мэт асарч хүмүүжүүл.
  • 6-10 насанд нь сүүдэр мэт дагуулан сурга.
  • 11-14 насанд нь ажил хөдөлмөрт биеийг нь даалгаж сурга.
  • 15-аас дээш насанд нь хүүхэдтэйгээ найз нөхөр мэт харьц гэх мэт байдаг.

Хүүхдийн хөгжил гэдэг нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хамааруулан ойлгож болно. Хүүхдийн хөгжлийн энэхүү үндсэн бүрэлдэхүүн хэсэгт бүгдэд хамаатай нийтлэг зүйл орших бөгөөд энэ нь тэдний сэтгэлийн хөдөлгөөн, өөрийгөө илэрхийлэх чадварын хөгжил юм. 

 

Хүүхдийн  хөгжлийн үечлэл:

  • Нялах нас /0-1/ Итгэх ба эс итгэхийн суурь мэдрэмжийн зөрчил. Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд итгэл найдварын мэдрэмж төлөвшинө.
  • Балчир нас/1-3/ Тусгаар байдал ба ичих эргэлзэхийн зөрчил. Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхэд чөлөөт сонголт, өөрийгөө хязгаарлах хязгаарлалтаар илрэх эр зоригийн хүмүүжил болон өөрөөрөө бахархах,бие даах чанар төлөвшинө.
  • Тоглоомын нас /4-6/ Санаачлага ба буруугаа мэдрэхийн зөрчил. Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд зорилготой байх,зорилгодоо хүрэх шийдэмгий чанар төлөвшинө.
  • Сургуулийн нас /6-12/ Хөдөлмөрлөх дур сонирхол ба дутуу дулимаг байдал хоёрын хоорондын зөрчил.Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд өөрийн чадварт итгэлтэй байх чанар төлөвшинө.
  • Залуу нас /12-19/ Эго- адилтгал ба үүргүүд холилдолтын хоорондын зөрчил. Энэ насны зөрчлийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхэд “Би”-гийн адилтгал явагдаж, өөрийн тэмүүлэл,амлалтандаа үнэнч байх чадвар төлөвшинө.

Хүүхэд 0-3н насандаа хамгийн цэцэн мэргэн, юмсыг хурдан сурдаг, төлөвших үйл явц нь хамгийн төгс үе нь байдаг энэ үед та хүүхдээ цаашдын сурлага хөдөлмөр, ирээдүйдээ амжилттай байхыг хүсвэл оюун ухаан хөгжүүлэх, ой тогтоолт сайжруулах сургалт дамжаанд явуулах нь зүйтэй. Ингэснээр таны хүүхэд зөв суралцах арга барилд шилжиж, сургуульд орсон хойноо ч хичээлээ төвөггүй ойлгох болно.

4-6н настайд нь илүү хувь хүн болж төлөвших тал дээр нь анхаарах хэрэгтэй ба хүүхдийнхээ юу хүсж, юуг сурахыг эрмэлзэж байгааг нь сайтар ажиглаарай. Дараа нь хүүхдийнхээ сонирхол, хүсэл эрмэлзэлд нь тохируулсан сургалт, дамжаа, дугуйланд хамруулаарай ингэснээр таны хүүхэд багаасаа ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болхоо тодорхойлж чадах ба өөрийгөө бэлтгэж эхлэх болно.

6-12 настайд нь хариуцлага хүлээж, зохион байгуулж, удирдах арга барилд төлөвшүүлэх сургалт дамжаанд хамруулаарай энэ үед таны хүүхдийн бусдын өмнө нээлттэй үзэл бодлоо илэрхийлэх чадвар хөгжих хэрэгтэй. Ингэснээр их сургууль, ажил хөдөлмөртөө манлайлагч байх, өөрийнхөө байр суурийг бүрэн илэрхийлж сурсан хувь хүн болон төлөвшсөн байх болно.

12-19н настайд нь өөрийнх нь хүсж тэмүүлж байгаа зүйлийг нь өөрөөр нь шийдвэр гаргуулаарай энэ үед эцэг эхийн дэмжлэг, урмын үг хамгийн их хэрэгтэй байдаг ба хүүхдээ загнах биш зааж сургадаг аав, ээжийн хүүхэд өөртөө хамгийн их итгэлтэй, амжилттай нэгэн болж хувирах болно.

Хүүхэд гэдэг эцэг эхийнхээ толь байдаг юм шүү! Эрүүл хүүхэд хамгийн сайн суралцдаг гэдэг та хүүхдийнхээ эрүүл мэндэд мөн адил анхаарах шаардлагатай юм. Иймээс бид танд хүүхдийн тань эрүүл мэнд, биеийн онцлогт тохирох эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

New Call-to-action

Сэдэв: Хүүхдүүд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ