<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдүүдийн хамгийн дуртай амттангууд

Огноо: 2017-09-19

Хүүхдүүд гэдэг ирээдүйд  санаа зовж элдвийг бодолгүйгээр зөвхөн өнөөдөртөө амьдардаг болохоор хэзээд баяр баясгалантай , хөөр хөгжөөнтэй байж чаддаг онцгой сахиусан тэнгэрүүд билээ.

Хүүхдүүдийн хамгийн дуртай амттангуудБяцхан үрсийн маань өдөрт хэрэглэх нийт бүтээгдэхүүний 40% үр тариа ,23% хүнсний ногоо , 17% мах махан бүтээгдэхүүн 10% сүү сүүн бүтээгдэхүүн ,10% нь  жимс ногоо эзлэх нь бага насныханы хооллолтод тохиромжтой байдаг байна. Мөн  бага хэмжээгээр  хэрэглэхийг зөвлөдөг ч, амьтны гаралтай өөх тос, давс, чихэр нь тодорхой хэмжээгээр агуулагдаж болно гэж үздэг байна. Судлаачид бяцхан үрсийн хамгийн их идэх дуртай амттанг судалж үзэхэд хамгийн эхний байрыг дараах  амттанууд эзэлжээ.

Жимс жимсгэнэ

Хүүхдүүдийн хамгийн дуртай амттангууд

Жимс нь мод, бут гэх мэт ургамлын шүүслэг үр бөгөөд хүн болон бяцхан үрсийн  биед амархан шингэдэг, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүн юм. Бүтцээр нь үрт жимс, яст жимс, жимсгэнэ гэж ангилна .Жимсгэнүүд нь  А, В, С, D, Е болон бичил элемент агуулж байдаг. Эд эсийг эрүүлжүүлж, эд эрхтний хорыг гадагшлуулж, цусны судсыг зөөлрүүлдэг. Мөн кальцийг ясанд дамжуулах чадалтай.  Хүүхдийн биед маш их хэрэгтэй эрдэс бодисууд агуулагддаг байна. 

Бялуу, жигнэмэг

Хүүхдүүдийн хамгийн дуртай амттангууд

Бялууг маш нарийн ширхэгтэй, уургийн агууламж бага гурилаар хийдэг бөгөөд түүнийг хийх хэдэн сая жор байдаг . Бялуу хийнэ гэдэг их ур ухаан шаардсан ажил. Бялуунд арав гаруй нэр төрлийн түүхий эд ордог. Жимс, цөцгий, гурил, өндөг гэх мэт. Хийхэд хамгийн чухал нь чимэглэл. Бяцхан үрс-үүд өнгө үзэмжийг ихэд анхааран амтархан иддэг байна.

Амтат мөхөөлдөс

Хүүхдүүдийн хамгийн дуртай амттангууд

Жинхэнэ мөхөөлдөс нь нэлээд ашигтай хүнс бөгөөд түүнийг хэрэглэхээс татгалзах шаардлагагүй. Кальци ихтэй энэ хүнс хүүхдийн болон диетийн хоолонд мөхөөлдсийг маш ашигтай хүнс гэдэг. Америкийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар мөхөөлдсийг тааруулан хэрэглэхэд жин нэмэгдэхгүй харин ч хасагддаг байна. Нэг үгээр кальци нь илүүдэл өөх тосыг шатаахад тустай ажээ. Үүний зэрэгцээ кальци биед яс бэхжүүлэн  сэтгэл санааг баяр хөөрөөр бялхуулж байдаг. Мөхөөлдөс идэх нь бөөрний чулуунаас урьдчилан сэргийлж, дархлааг сайжруулдаг. Бяцхан хүүхдүүд маань зөв зохистой хэрэглэвэл дархлааг дэмжих бүтээгдэхүүн юм. 

Шоколад

Хүүхдүүдийн хамгийн дуртай амттангууд

Какаоны модны үрээр шоколадыг хийдэг. Шоколадны талаар судалгаа хийдэг эрдэмтэд өөрсдөө амттанд ихэд дуртай байдаг болов уу. Бидний бяцхан үрс ч мөн адил шоколад идэх дуртай байдаг шүү дээ. Ингээд судалгааны дүнд эрдэмтэд маань муу талаас гадна, сайн талыг нь олж илрүүлсэн байна.  Энэ нь шоколад идсэний дараа хүний сэтгэн бодох үйл ажиллагаа сайжирдаг учир тоо бодохдоо илүү амар болдог байна. Шоколад иддэг хүмүүс урт насалдаг гэнэ. Тиймээс өдөр бүр бага хэмжээгээр шоколад идэх нь зөв юм байна шүү. 

ХОЛБООТОЙ: Дэлхийн хамгийн амттай амттангууд

Өдөр бүр шоколад идэх нь сайн гээд хэтрүүлж идэж болохгүй шүү хүүхдүүдээ! Шоколад идэхэд мөн учир бий. Эцэг эхчүүд хүүхдүүддээ амттан авч өгөхдөө аль болох цэвэр, органик, сайн чанартай амттан авч өгч байгаарай гэж зөвлөе. 

амттан бэлтгэх жор

Сэдэв: Хүүхдүүд

Мөнхцэцэг

Нийтлэлч: Мөнхцэцэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ