<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдээ тайвшруулах арга

Огноо: 2017-04-14

Хүүхэд тааламжгүй байгаагаа илэрхийлэхдээ нас насны бүлгийн хувьд харилцан адилгүй. Ялангуяа хэлд ороогүй нярай үедээ шалтгаан нь мэдэгдэхгүй уйлахад эцэг эхчүүд бид ямар арга хэмжээ авах ёстойгоо ойлгохгүй байх үе цөөнгүй гардаг.

Энэ тохиолдолд зарим эцэг эхчүүд хүүхдээ чихэр шоколадаар хуурах эсвэл бүүр загинах гэх мэт үйлдлүүдийг гаргадаг. Амттанаар хуурч тайвшруулах нь буруу гэдгийг бид бүгд мэдэх хэдий ч өөр арга байхгүй мэт санагддаг үеүд бий. Гэвч амттанаар тайвшруулах тусам хүүхэд амттан идэхийн тулд худлаа уурлах, уйлагнах гэх мэт бяцхан заль гаргаад сурчихдаг шүү дээ.

Хүүхдээ хатуу чанга аргаар хүмүүжүүлнэ хэмээн загнан, ширүүн харьцдаг ч хүмүүс бий. Энэ нь хэмжээнээсээ хэтэрвэл хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай, өөрийгөө илэрхийлэх чадвар сул, хэт хүлцэнгүй болж хүмүүждэг. 

Мөн орчин үед нэлээн түгээмэл болсон хүүхдээ тайвшруулах нэг арга бол гар утсаараа хүүхдээ саатуулах гэх мэт буруу аргаас татгалзаарай. Та бүхэндээ хүүхдийн хамгийн тогтворгүй үе болох 0-4 насны хүүхдийг хэрхэн тайвшруулах зөвлөгөөг хүргэж байна.

0-1 нас - нялх хүүхэд

0-1 насны нялх хүүхэд

Хувцас болон биеийг нь шалга

Хүүхэд тань тайвширч өгөхгүй уйлсаар байвал түүний бие, хувцсанд ямар нэгэн тавгүйрүүлэх зүйл байгаа эсэхийг хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй. Биеийн хөдөлгөөний хувьд хөлд орсон хүүхэдтэй харьцуулахад идэвхи багатай тул хувцас нухах эсвэл даарах, халууцсан тохиолдол ийнхүү мэдэгддэг.

Хоолло

0-1 насны хүүхдийн уйлах хамгийн гол шалтгаан нь өлсөх, цангах байдаг. Амныхан хажуу орчимд хуруугаа хүргэхэд ам нь ангайж байвал өлссөн байж магадгүй. 

Ширэглэ

Дөнгөж хорвоотой танилцаж байгаа бяцхан үрд тань зарим энгийн зүйл ч аймшигтай мэт харагдаж тохиолдол гарна. Хүүхэд унтаж байхдаа байнга цочиж уйлж байвал Монгол уламжлалын дагуу ширэглээд үзээрэй. 

  • Усан ширгэ - Аяганд ус хийгээд усандаа давс хийгээд аягатай усаараа хүүхдээ тойруулан нар буруу гурав, нар зөв гурав эргүүлэн ширгэ ширгэ гэж хэлнэ. Дараа нь усаа зүүн урагш гаргаж асгаад, аягаа баруун хаяандаа хөмрүүлэн тавьж хонуулаарай. 
  • Тугалган ширгэАяганд усанд давс, орны дөрвөн хөл дороос чимх шороо хийн хаалганы босгоны хоёр талын шорооноос авч хийгээд гэрлээ унтраана. Хүүхдээ гар дээрээ бариад  хүүхдийн сүүдэрт хайлсан тугалгаа  ус руу хийхэд хүүхдийн айсан юм бүхий дүрс тугалгаар гардаг. Нөгөө дүрс бүхий тугалгаа хүүхдийнхээ дэрэн дор болон манцуй өлгий тоглоом зэрэгт зүүж өгдөг. Тугалгыг мөн лааны тосоор орлуулж болдог. 

Тайвшруулах массаж хийх

Хүүхдийг доош харуулан хэвтүүлж урууг зөөлөн илэх байдлаар массаж хийж болно. Энэ нь маш түргэн хугацаанд хүүхдийг тайвшрахад нөлөөлдөг. 

2-4 нас  - Бага насны хүүхэд

2-4 бага насны хүүхэд

Хүүхдэдээ анхаарлаа сайн хандуул

Хэн ч өөрийгөө муу эцэг эсвэл муу ээж гэж хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Бүх зүйлээ би хүүхдийнхээ сайн сайхны төлөө хийж байна гэдэг. Гэвч яг үнэндээ хүүхдэд зөвхөн та л хэрэгтэй. Тэр одоохондоо үүнийг л ойлгож чадах учраас. Таны анхаарал халамж л байхад түүнд хангалттай. Зөвхөн уйлж, уурласан үед нь л "хүүе юу болчихов" гэж анхаарлаа хандуулдаг бол хүүхэд энэ үйлдлээ хийсээр л байдаг. 

Түүний оронд өөрийгөө тавьж үз

Ямар ч хүүхэд алдаа хийснээ мэддэг. Та түүний оронд байсан бол яах байсан бэ? Хэрвээ та хашхичиж уурлаж загнасан бол хүүхдэд тань ямар санагдахыг төсөөлж байсан уу? Хүмүүс тань руу хашхичвал танд ямар сэтгэгдэл төрөх вэ? Шуудхан хэлэхэд хүүхэд бол таны толь. Танаас л харж сурсан зүйлээ хийдэг.  

Шалтгааныг нь тодруул тайлбарла

Хүүхэд шалтгаангүй уйлдаггүй. Тоглоомоо булаацалдах, унах, өлсөх, бие тавгүйрхэх, ямар нэгэн зүйлийг авахыг хүсэх гэх мэт. Шалтгааныг нь олж байж түүний буруу юу? эсвэл санамсаргүй алдаа юу гэдгийг тодруул. Түүнээс асуу.

Хоолойн өнгөндөө анхаар

Чанга дуугарах нь ууртай, уйлсан хүүхдийг улам айлгадаг. Заримдаа хүүхдийг зүгээр л аядуухан аргадаж тэврэхэд л хангалттай байдаг. 

Өөр зүйлд анхаарлыг нь хандуул

Хүүхэд маш сониучхан учир түүний анхаарлыг өөр зүйлд хандуулах нь хэцүү байдлаас гаргах нэг алхам болж өгнө. Гэхдээ амттан, гар утаснаас өөр зүйлээр. 

ХОЛБООТОЙ: Хүүхдээ дүүгээ хүлээн авахад нь хэрхэн бэлдэх вэ?

"Pampers"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлагаа доорхи холбоосоор нэвтрэн үнэгүй татан аваарай. 

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах 

Сэдэв: Хүүхдүүд

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ