<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хайртай нэгэнтэйгээ болзохдоо хийж болох сонирхолтой зүйлс

Огноо: 2017-08-22

Болзооны цаг ирлээ! Таалагдсан залуу, бүсгүй, хайртай нэгэнтэйгээ хамтдаа гадуур гарахдаа та юу хийдэг вэ? улиг болсон кино үзэж, оройн хоолонд ордог уу? яахав хэн бүхний хийдгийг туршаад үзэхэд гэмгүй л байх. Харин дахиж болзох өдөр болоход өөр юу хийх вэ? ДАХИАД л эдгээрийгээ эхнээс нь хийх үү? Хэрвээ хэн нь ч дараа нь дурсахад гайхалтай мэдрэмж төрүүлэх болзоог зохион байгуулахыг хүсвэл дараах санаануудыг туршаад үзээрэй.

Болзооны сонирхолтой санаанууд

Хайртай залуу эсвэл бүсгүйтэйгээ хийж болох сонирхолтой болзооны санаанууд

  1. Бүжиглэж сур. Та хоёр хоёулаа бүжиглэж чадахгүй эсвэл бүжгийн хөдөлгөөнийг мэдэхгүй, хөл дээр нь гишигвэл яана аа? гэх мэт асуудлуудад битгий санаа зовоорой. Зүгээр л хамтдаа зугаатай бай, бие биенээ мэдэр. Хэрвээ бүжиглэх чаддаг бол өөрсдийн мэдэхгүй, өмнө нь сурч байгаагүй бүжгийг туршаад үзэхэд гэмгүй. Энэ нь зүгээр л та хоёрыг сайн чаддаггүй зүйлээ хамтдаа зугаатай өнгөрүүлж болдог гэдгийг харуулах зорилготой байж ч болно. Эсвэл чаддаг нь нөгөөдөө зааж өгч болох юм. Цагийг хөгжилтэй өнгөрөө. 
  2. 2 хүний дугуй түрээсэл. Та хоёр магадгүй өмнө нь тус тусдаа өөрсдийн дугуйг унадаг байсан байх тэгвэл одоо "баг"-ийн ажиллагаанд шилжээд үз. Хамтдаа юмсыг зохицож хийж байгаа нь та хоёрт хоёуланд чинь сайхан мэдрэмж төрүүлнэ.
  3. Хамтдаа алх. Та хоёрт заавал очих газар шаардлагагүй, зүгээр л хаашаа ч хамаагүй хамтдаа алх. Учир нь та хоёр бие биедээ байгаа шүү дээ, энэ маш сонирхолтой байх болно. Эсвэл очих газарлуугаа хүрэхдээ зүгээр л алхаад үз энэ нь та хоёрт биесээ илүү мэдэх боломжийг олгоно.
  4. Номын дэлгүүрээр зочлоорой. Өөрсдийн орох дуртай номын дэлгүүрээрээ ороорой. Таалагдсан номоо хамтдаа сонгож зөвхөн та хоёр байж болох гайхалтай газрыг сонгон авч, номоо уншаарай. Номоо уншиж дуусаад хамгийн их таалагдсан хэсгүүд болон, тухайн номынхоо талаар хоорондоо ярилцаарай.
  5. Кинонд тогло. Өөрсдийн хамгийн их үзэх дуртай, романтик киноны хэсгүүдээс санаа авч, хамгийн их таалагддаг хэсгийнхээ үйл явдлыг туршаад үз. Өөрсдийгөө яг л киноны гол дүрийн жүжигчид шиг төсөөлөөрэй. Галзуу байгаа биз? гэхдээ зүгээрээ энэ нь та хоёрт маш гайхалтай дурсамжийг бүтээж өгөх болно. 
  6. Шинэ газруудыг нээ. Амьдардаг хотоороо хамтдаа зугаалж, яг л жуулчин шиг аялж шинэ газруудаар зочилж өнгөрөө. Хоолонд орж, музей хамтдаа үзэж явсан газар бүрдээ сонирхолтой зургууд татуулж, дараа нь дурсах дурсамж бүтээ.
  7. Жааз хөгжмийн клуб ол. Өөрийнхөө стиль-ээс тэс өөрөөр Содон хувцаслаж, жазз хөгжим сонсонгоо коктейль уу. 
  8. Кино түрээсэлж үз. Эхлээд орчингоо бэлдэхээ мартаж болохгүй шүү. Магадгүй лаа асаасан бүдэгхэн гэрэлтэй, гайхалтай орчинд өөрсдийн дуртай амттанаа бие биедээ амсуулангаа өмнө нь үзэж байгаагүй киногоо үзээрэй. Киногоо үзэж дуусаад кино дээр гарсан үйл явдлын талаар хоорондоо ярихаа мартуу зай.
  9. Амралтаар яв. Амттан болон, хялбар хоол бэлдээд гайхалтай үзэгдэх орчинтой газар очиж хотыг холоос ажингаа хоорондоо ярилцаж агаарт цагийг зүгээр л гоё амарч өнгөрөө. Мөн хамтдаа тоглож болох зугаатай тоглоомуудын санаа гаргаарай.
  10. Бороонд тогло. Бороотой өдөр дурлалт нэгнээ болзоонд урь, хамтдаа бороонд норж, бүжиглэж, хамтдаа тогло, зүгээр л юу ч бодолгүй хөгжилд. 
  11. Хамтдаа шинэ хэл сур. Хамгийн романтик дуудлагатай хэлийг сонгож аваад хамтдаа суралцаарай. Жишээ нь: Испани, Франц, Итали гэх мэт.
  12. Аймшгийн кино үз. Энэ бол цагийг романтик өнгөрөөж болох сонирхолтой санаануудын нэг юм шүү. Айсан үедээ бие биедээ илүү ойр байх болно. 
  13. Зураг зур. Бие биенээ зур, хамгийн сайхнаар та түүнд, тэр танд ямар харагдаж байгааг дүрслээд зураарай. Та заавал нүд ам, нүүр царай гээд бүгдийг нь гайхалтай зурах гэж хичээх албагүй шүү дээ. Нар цэцэг, солонго гээд л та түүнийгээ юутай зүйрлэж, танд ямар сэтгэгдэл төрүүлдгийг өөр энгийн зүйлсээр ч илэрхийлж болох гайхалтай санаа байх болно. Дараа нь зурсан зургуудаа бие биедээ дурсгаарай.
  14. Балет хамт үз. Хамтдаа балет үзэх нь хамгийн сонгодог санаа. Та магадгүй сонирхдоггүй ч байж болно. Гэхдээ хайртай түүнтэйгээ хамт үзэхэд болохгүй юм гэж байхгүй. Сонгодог урлаг хүний дотоод мэдрэхүйг нээж өгдөг гэдэг оргүй хоосон үг биш юм шүү. Магадгүй та хоёрын харилцаа үүний дараа илүү гайхалтай болохыг үгүйсгэх аргагүй.
  15. Тогооч. Бие биедээ бяцхан амттан, эсвэл хайрын хоол гэгддэг шпагетти ч хийж өгч болох юм. Үүнд гол нь таны түүндээ зориулж буй сэтгэл маш чухал. Таны хоол амтгүй болсон ч хайртай хүн тань маш сайхан сэтгэгдэлтэй үлдэх болно. Мэдээж дараа нь ярих хөгжилтэй дурсамж үлдэх байх.

Хэрвээ та өөрийгөө сайн тогооч гэдгээ харуулахыг хүсвэл хайртдаа хийж өгөх амттануудыг хэрхэн бэлтгэх талаар мэдлэгтэй болохыг хүсвэл дараах сэтгүүлийг сонирхоорой. амттан бэлтгэх жор

 

Сэдэв: Зугаатай амьдрал

Мөнхцэцэг

Нийтлэлч: Мөнхцэцэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ