<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сэтгэл санааг тань дэмжих гайхалтай 4 арга

Огноо: 2017-07-07
Сэтгэл санааг тань дэмжих гайхалтай 4 аргаАзгүй зүйл тохиолдож сэтгэлээр унах, шалтгаангүй гуниглах, бүүдгэр өдөр сэтгэл санаа хүртэл дагаад бүүдийдэг биздээ.  Нэг л тухгүй мэдрэмж төрсөн үед сэтгэлээ хэрхэн сэргээх вэ? Танд сэтгэл санааг тань дэмжих, гайхалтай амралт дараах аргуудыг хүргэж байна. 

Халуун шоколод

Халуун шоколодХалуун шоколад бол бүрхэг өдрийн хамгийн сайн найз. Толгойноос чинь хөлийн хуруу хүртэл чамайг тайвшруулах болно. Халуун шоколадан дээрээ сонирхолтой орцуудыг нэмж болно. : peppermint, гааны навч нэмэх нь илүү өвөрмөц амтыг бий болгоно. 

Дулаан оймс

Дулаан оймсДулаахан нэхмэл оймстой, буйдан дээр ном уншиж хэвтэх нь үнэхээр сайхан амралт биздээ? Хэрвээ та энэ тухтай байдлаа алдагдуулахгүйг хүсэхгүй байгаа бол дараах дүрмийг дагаарай. Утасныхаа дууг хаа, идэх зүйлсээ өөрт /гарт/ ойр байх газар тавь, эвтэйхэн, зөөлөн оймс сонго учир нь хөл даарах нь хамгийн түрүүнд тух алдагдуулдаг зүйл. 

Гэрийн спа

Гэрийн спаТухтай байх нь байрны асуудал биш сэтгэлийн асуудал юм. Гэрлээ унтрааж, лаа асаагаад хөнгөн зөөлөн аястай дуу тавьж, хөөстэй баннд хэвтэх нь ямар ч 5 одтой спагаас илүү. Хэрвээ танайх баннгүй бол буйдан тань хамгийн тухтай газар байх болно. Халуун анхилам үнэртэй хөнжил дэвсээд дэрээр өөрийгөө тойруулаад хэвтээрэй.

Киноны цаг

киноны цагКино бол хамгийн зөв сонголт. Романтик, инээдмийн, адал явдалт киног буйдан дээрээ дулаан хөнжил нөмрөөд үзэх нь хамгийн сайхан тайвшрлыг өгөх болно. Мөн гайхалтай кино үдшийн хамтрагч тань найз нөхөд, хайртай хүн тань ч байж болно шүү дээ. 

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө , Зугаатай амьдрал

Мөнхцэцэг

Нийтлэлч: Мөнхцэцэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ