<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Охин хүүхдийн онцлог

Огноо: 2017-08-09

Охин хүүхдийн онцлогОхид болон хөвгүүдийн хүйсийн ялгаатай байдал нь өсөж томрох тусам нь нийгмийн идэвх,суралцах хэв маяг, амьдралын хэв маяг, соёл гээд олон зүйл дээр илэрдэг. Судалгаанаас харахад дөнгөж төрсөн охин хүүхэд хөвгүүдээс илүү хурууны хөдөлгөөн болон орчин дахь хөдөлгөөнийг илүү сайн мэдэрч дагуулж хардаг байна. Харин 3-5 насны охидын хувьд хөвгүүдийн ижил машин онгоцоор тоглодог ч илүү хүүхэд асрах, халамжлах, хүүхэлдэйгээр тоглох дуртай байдаг. 

Тэд гараа илүү сайн ашиглаж чаддаг.

Тэд гараа илүү сайн ашиглаж чаддаг.Тэд хөвгүүдээс илүү хурдан суралцдаг. Халбага сэрээг ашиглах, бичиж сурах, тоглоом эвлүүлэх тал дээр илүү авьяастай бөгөөд хурдан суралцдаг.

Илүү сайн сонсогч байдаг. 

Сүүлийн үеийн судалгаанаас харахад охид хүмүүсийн хоолойн өнгө, орчны дуу чимээнд илүү мэдрэг байдаг. Дөнгөж төрсөн нярайг хараад та тийм ч их ялгаа олж харахгүй ч ярьж эхлэх үед охид илүү сайн сонсож, холбоо харилцаа тогтоодог. 

Тэд сэтгэл хөдлөлийн илэрхийлэл унших чадвартай

Охид eye-contact үүсгэх дуртай бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдэд илүү сайн хандах хандлагатай байдаг.  Тэд бас сэтгэл хөдлөлийн илэрхийлэл унших чадвар сайн байдаг. Жишээлбэл, тэд аймшигтай нүүр царай, айсан царай, баяртай царайг хооронд нь ялгаж сэтгэл хөдлөл, нүүрний илэрхийлэмжээрээ илэрхийлдэг. 

Тэд хурдан хэлд ордог.

Тэд хурдан хэлд ордог.8-30 сартай хүүхдүүдийн дунд хийсэн судалгаанаас харахад охид хөвгүүдээс илүү эрт хэлд ордог. Тэд bye-bye /баяртай/, аав, мама гэх үгсийг хөвгүүдээс түрүүлж хэлдэг байна. Охид 12 сар орчимтойдоо хэлд орж байхад хөвгүүд 13-14 сар орчимтойд хэлд ордог /анхны үгээ хэлдэг/. Энэ нь цааш үргэлжлэн 2-3 настайдаа охид илүү сайн ярих чадвартай байдаг. 16 сар орчимд 100 болон түүнээс олон үг хэлдэг. 2- 3 настайдаа 500 орчим үг хэлж, өөрийгөө бүрэн илэрхийлдэг болсон байдаг байна. 

ХОЛБООТОЙ: 3 нас хүртэл нь хүүхдэдээ заавал заах хэрэгтэй зүйлс

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний гарын авлагыг үнэгүй татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

 

Сэдэв: Хүүхдүүд

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ