<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Нөхөртөө бэлэглэх хамгийн гоё бэлэг

Огноо: 2017-07-19

эрэгтэй хүнд өгөх бэлэг

Эмэгтэй хүн бүрийн хувьд хуримын ойн баяр, цэргийн баяр, төрсөн өдөр гэх баяруудаар нөхөртөө ямар бэлэг өгөх вэ? гэсэн гүн бодолд ордог байх. Хэрвээ танд ч гэсэн яг энэ асуудал тулгараад байвал эр хүн бүрийн авах дуртай бэлгийг санал болгож байна. 

1. Дурсамж сэргээх бэлэг

эрэгтэй хүнд өгөх бэлэг

Нэг удаа ч гэсэн хайртай залуудаа зургийн цомог, өнгөрүүлсэн гайхалтай дурсамжуудаа илэрхийлсэн видео хийж бэлэг бариарай. Ялангуяа аливаа тэмдэглэлт ойн баяраараа бэлэглэхэд энэ бэлэг хамгийн тохиромжтой. Зургийн цомгийг төрөл бүрийн хийц, загвараар хийдэг хувь хүн байгууллагууд олон байдгаас гадна хүсвэл та Youtube-с бичлэгийг нь дагаад хийсэн ч болно. Харин видеоны хувьд маш олон хэрэглэхэд энгийн, цаанаасаа олон хөөрхөн загваруудтай программууд бий болсон байгаа. Танд л гэж санал болгоход Powtoon гээд анимешн видео хийдэг программ их давгүй шүү. 

2. Түүнд хэрэгтэй, чанартай бэлэг

бэлэг

Нөхөртөө болон найз залуудаа юу хэрэгтэй байгааг олж мэдсэн бол танд маш том давуу тал бий болж байна гэсэн үг. Эрчүүд өөрт хэрэгтэй байгаа зүйлийг бэлгэнд авахдаа хамгийн их баярладаг. Харин түүнд юу хэрэгтэйг олж мэдээгүй бол эргэлзэх хэрэггүй сахал хусах хэрэгслийг багцаар нь авч өгөөрэй. Энэ зүйл тэдэнд үргэлж хэрэгтэй байдаг юм. Хэрвээ та ямар төрлийн сахал хусах хэрэгсэл нь сайн, чанартай болохыг мэдэхгүй байвал бидэнд итгээрэй. Gillette Fusion ProGlide Power брэндийн сахлын татуурга, Gillette Fusion ProGlide брэндийн сахлын гель болон хөөс, Gillette Pro. Instant чийгшүүлэгчийг сонгоорой. 

ХОЛБООТОЙ: Сахал хусах талаарх түгээмэл асуултууд

3. Аяллын хэрэгсэл

бэлэг

Эрэгтэй хүн бүр аялах дуртай байдаг. Тиймээс та аялалтай холбоотой юу ч бэлэглэсэн түүнд таалагдах болно. Ойролцоох улс руу аялах нислэгийн тиз, эсвэл тэр загасчлах дуртай бол сүүлийн үеийн загасны хэрэгсэл, ууланд авирах дуртай бол уулын гутал, хувцас, бусад хэрэгсэл гээд азаар бидэнд аялалтай холбогдолтой олон төрлийн бэлэг олдох боломжтой. Хэрвээ та итгэхгүй байвал түүнтэй 1 удаа аяллын дэлгүүр ороод үзээрэй. Тэд бүгдийг сонирхож байгааг та анзаарна гэдэгт бид итгэлтэй байна. 

Харин тэдэнд өгөхөд хамгийн тохиромжгүй бэлгүүд бол: 

Бэлэг

1. Оймс болон дотуур хувцас

Хайртай залуу тань хэзээ ч танаас ийм бэлэг хүлээхгүй шүү. Таны төрсөн өдрөөр тэд танд тогоо шанага бэлэглэхтэй л адил юм. 

2. Гэрийн тэжээвэр амьтан 

Хэдийгээр таны найз залуу гадуур явахдаа бусдын тэжээвэр амьтдыг хайрлаж, эрхлүүлдэг байж болно. Тэглээ гээд тэр үнэхээр амьтан тэжээх хүсэлтэй байна гэсэн үг биш шүү. Аливаа амьтанг тэжээнэ гэдэг маш том хариуцлага байдаг. Тэгэхээр гэрийн тэжээвэр амьтан авж өгөх гэж байгаа бол урьдчилан түүнтэйгээ зөвлөлдөн, ярилцах нь чухал шүү. 

 

Эр хүнийг ходоодоор нь гэдэг шүү дээ. Нөхөртөө өөрийн гараар амттан бэлтгэж өгвөл түүнд маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Иймээс та энэхүү амттан бэлтгэх жорын номоо доорх холбоосоор нэвтрэн үнэгүй татан авч хайртай залуугаа баярлуулаарай.

амттан бэлтгэх жор

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ