<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Зуны амралтаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх вэ?

Огноо: 2017-07-03

Зуны амралтаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх вэ?Хүүхэд залуучуудын маань зуны амралт эхэлчихсэн цаг зав ихтэй ч түүнийгээ хэрхэн яаж өнгөрүүлхээ мэдэхгүй байвал энэ нийтлэл чамд яг тохирно. Зуны амралтыг бусдаас  нэг алхам илүү алхах боломж гэж ойлгоорой. Мэдээж амралт юм чинь өөрийгөө хүчлэхгүйгээр тааваараа хийж болох ба амралт зугаалгынхаа хажуугаар дараах зүйлсийг энэ зун бүгдээрээ хийх зорилго тавьцгаая. Найзууддаа мэншион хийгээд хамтдаа хийвэл бүр ч хөгжилтэй биш гэж үү. 

Заавал унших номнууд

заавал унших номнуудНом ертөнцийг харах толь гэдэг үг хоцрогдсон гэж бодож байна уу? Тэгвэл энэ огт тийм биш. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд хувь хүний хөгжлийн ном, алдартай зохиолын номнуудаас сонгон уншихыг зөвлөе. Санал болгох номнууд:

  • Хөх судар  - Инжинаш
  • Монголчууд нүүдэл суудал - Б.Баабар
  • Заан залуудай -  Б.Ренчин
  • Сонгомол өгүүллэг - Г.Аюурзана, Л.Өлзийтөгс
  • Хорвоотой танилцсан түүх - Л.Түдэв
  • Дори идэр дүүдээ хандах нь - Б.Баабар
  • Харвардын бизнесийн сургуульд юуг заадаггүй вэ? - Марк Х.Маккормак
  • Анна Каренина
  • Маанаг - Достоевскийн

Өөртөө цаг гарга 

өөртөө цаг гаргаЗалуу өсвөр насны хүүхдүүд маань номонд дурлахаасаа илүү сошиал медиа, интернет орчноос мэдээлэл авах сонирхолтой болсон. Орчин үеийн залууст энэ мэдээж зайлшгүй хэрэглээний нэг хэдий ч өдрийн ихэнх цагийн дэмий өнгөрүүлчихсэн байх талтай. Иймээс өөрийнхөө сошиал хэрэглээнд хязгаар тавьж өөрийнгөө хобби, авъяасаа хөгжүүлэхэд цаг гарга. 

Шинэ зүйл сурах 

шинэ зүйл сураХүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй, зорилготой. Ирээдүйд хэрхэн амьдрах эцэг эх, багш, найз нөхдөөс биш зөвхөн чамаас өөрөөс чинь шалтгаална. Сонголт бүрийг чи өөрөө хийнэ. Иймээс өөрийгөө хөгжүүл шинэ зүйл сурч мэд. Зөвхөн ангидаа болон найзуудаасаа илүү мундаг шилдэг нь байлаа гээд чи бүгдийг чаддаг гэсэн үг биш шүү дээ. Иймээс хорвоо ертөнц үнэхээр уудам тул чамд сурах мэдэх зүйл зөндөө бий. 

Гадаад хэл сурах

гадаад хэл сурахОрчин үеийн залуучууд, хүүхдүүдийн хувьд гадаад хэлний мэдлэг маш чухал. Иймээс гадаад хэлнийхээ түвшинг сайжруулахад хамгийн тохиромжтой үе. Англи хэлийг маш сайн сурахаас гадна дагалдах хэлнүүдийг бие даан судлах боломж хэрвээ хүсэх л юм бол бүх хүнд нээлттэй байна. Хэл сурахад туслах онлайн үнэгүй курсүүд:

  • Duolingo - Хэл сурахад хамгийн тохиромжтой сайт мөн апплейкшинтэй. Англи хэлнээс гадна Герман, Франц, Орос гээд өөр олон төрлийн хэл сурах боломжтой. 
  • owl.english.purdue.edu  Үнэгүй интерактив видео хичээл, асуулт хариулт, үгийн сүлжээ, англи хэл сурахад хэрэгтэй материалууд
  • www.real-english.com -Англи хэлний үнэгүй ведио хичээлүүд.
  • www.abcheckers.com -Англиар харилцах чадвараа хөгжүүлэх хичээлүүд, англиар харицах найзтай болох, хаяг солилцох, англи хэлний хичээлүүд.
  • www.englishtenseswithcartoons.com -Англи хэлний үгийн цагийн тайлбар бүхий гайхамшигтай вэбсайт

Мөн гадаад хэл сурах үр дүнтэй аргын нэг бол тухайн хэл дээрх ном авч унших. Хэлний түвшингөөсөө шалтгаалан хялбараас хүндрүүлэх хэлбэрээр суралцах хэрэгтэй. Номыг хамгийн эхний уншилтан дээр 20%-г л ойлгох болно. Гэхдээ зүгээр дээ 2 3 дахиа уншихад номоо бүхэлд нь ойлгочихсон байдаг. Энэ бол маш сонирхолтой гадаад хэлээ сайжруулах арга юм шүү. Туршаад үзээрэй.

Хоолны ном

Сэдэв: Өсвөр насныхан , Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ