<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Жирэмсэн үедээ хийх зүйлс

Огноо: 2017-04-24

жирэмсэн үедээ хийх зүйлс

Эмэгтэй хүний хамгийн үзэсгэлэнтэй үе бол мэдээж үрээ хэвлийдээ тээж байх үе юм. Энэ үеэ хадгалж үлдэх, шинэ хүнтэй болохдоо бэлдэх, төрөлтөнд бэлдэх гэх мэт хийх зүйлс бидэнд маш их байдаг билээ. 

  • Жирэмсний зургаа авахуулах. 7-9 сартай үедээ зургаа авахуулах хамгийн тохиромжтой үе.

жирэмсний зураг

  • Тэмдэглэл хөтлөх. Анх хүүхдээ олсон цагаас эхлэн,бүхий л алдаж боломгүй цаг хугацааг бичиж тэмдэглэхийг хичээгээрэй. 
  • Жирэмсний иог. Энэ нь таныг төрөлтөнд бэлтгэж, таны болон ургийн эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой
  • Хөхөө бэлдэх. Жирэмсэн үедээ хийх хамгийн чухал зүйлсийн нэг бөгөөд. Ялангуяа анхны төрөлтөнд хөхөө бэлдээгүйгээс болж хөх хагарах аюултай байдаг.
  • Төрөлтийн хичээлд суух
  • Хүүхдээ дүүгээ хүлээж авахад нь бэлдэх. Шинэ хүнээ хүлээж авахад гэр бүлийн бүх гишүүд бэлэн байх хэрэгтэй бөгөөд төрсний дараа ах, эгч нь ээжийгээ булаацалдах, сэтгэлээр унах, ууртай болох гэх мэт хандлагууд илэрдэг тиймээс жирэмсэн үедээ ах, эгчийг нь дүүгээ хүлээн авахад нь бэлдээрэй. ХОЛБООТОЙ: Хүүхдээ дүүгээ хүлээн авахад нь хэрхэн бэлдэх вэ?
  • Тэжээвэр амьтдаа бэлдэх. Хэрвээ та тэжээвэр амьтантай бол хүүхэд хүрэхэд дургүйцэхгүй болгох, шаардлагатай бол унтдаг газрын өөрчлөх зэргээр шинэ хүн хүлээж авахад нь бэлдээрэй.

тэжээвэр амьтнаа бэлдэх

  • Өөрөө өөртөө цаг гаргах. Та төрснийхөө дараа нэг хэсэгтээ л завгүй болох тул жирэмсэн байх үедээ найз нөхөдтэйгөө уулзах, гоо сайханд орох, дэлгүүр хэсэх цаг гаргаарай. Зарим ээжүүд жирэмсэн үедээ өөртөө цаг гаргаагүйгээс үүдэн төрсний дараах хямралд илүү их өртөх магадлал өндөр байдаг байна.
  • Төрсний дараа хэсэгтээ л завгүй болох тул жирэмсэн үедээ төрсний дараах үеийн төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. 

төрсний дараах төлөвлөгөө

  • Хүүхдийн хүмүүжлийн талаар уншиж судлах. 
  • Жирэмсэн үед хүчил төрөгчийн хэрэгцээ энгийн үеийнхээс их байдаг тул аль болох ойр ойрхон агаарт гарах. Ялангуяа урин дулаан цагт гол,нуурын эргээр зугаалах
  • Кегелийн дасгал хийх
  • Мэдээж жирэмсний витамин уух 
  • Жирэмсний хяналтад тогтмол хамрагдах
  • Хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулах
  • Жирэмсний шинжилгээнүүддээ хамрагдах

"Pampers"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та "ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН" гарын авлагаа доорх холбоосоор нэвтрэн үнэгүй татан аваарай.

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах 

Сэдэв: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Мөнхчимэг

Нийтлэлч: Мөнхчимэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер