<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Жирэмсэн болсноо мэдээд юу хийх хэрэгтэй вэ?

Огноо: 2017-06-27

Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас биш 2 зурааснаас эхэлдэг гэдэг. Хөгжилтэй хошигнол хэдий ч үнэний ортой. Анх жирэмсэн болсноо мэдсэнээс хойш шинэхэн ээж болох гэж буй бүсгүйд мэдэх хэрэгтэй багагүй зүйлтэй нүүр тулдаг. Түүнийг дагаад сошиал медиа, найз нөхөд, гэр бүлийнхнээс янз бүрийн зөвлөгөө ирдэг бөгөөд үүнээс аль нь зөв, аль нь буруу болох тухай төөрөгдөлд орох талтай. Иймээс энэхүү нийтлэлээрээ жирэмсэн ээжүүддээ зориулан "Жирэмсэн болсноо мэдээд юу хийх хэрэгтэй" тухай мэдээллийг хүргэж байна. 

ХОЛБООТОЙ: Шинэхэн ээжүүдэд өгөх зөвлөгөө

Өрхийн эмнэлэг дээрээ очин жирэмсний хяналтанд бүртгүүлэх

Оршин суугаа хаягийнхаа харъяа дүүрэгт очин өрхийн эмчийн хяналтад бүртгүүлэх нь хамгийн анх хийх ёстой зүйлсийн нэг юм. Өрхийн эмнэлэг нь таныг жирэмсэн эхийн хяналтандаа авч анхан шатны үзлэг хийн зөвлөгөө зааврыг өгдөг. Эндээс жирэмсний хяналтын ягаан дэвтрийг энд нээлгэнэ. Өрхийн эмнэлэг дээрээс харьяа дүүргийн эмнэлэгт үзлэг, шинжилгээний цагийг авч өгөх боломжтой. Та хүсвэл хувийн эмнэлэгт хандан хяналтанд явах боломж ч бий.  

Жирэмсний шинжилгээ, үзлэгт хамрагдах

Харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагад та жирэмсний шинжилгээ, үзлэгт хамрагдаж хяналтад явах бүрэн эрхтэй. Ерөнхий үзлэгт таны жин, өндөр, цусны даралт болон бусад эрхтэн системүүдийн үзлэг багтахаас гадна аарцгийн эрхтнүүдийн үзлэг орно. Үүнээс гадна:

  • Цус ерөнхий
  • Шээс ерөнхий
  • Биохими
  • Үтрээний наалдац буюу мазок
  • Флюрограф
  • ДОХ, тэмбүү
  • Сүрьеэ-гийн шинжилгээг өгөх хэрэгтэй. Жирэмсний хяналтын дараагийн үзлэгийн үед эмч таны хүүхдийн өсөлт хөгжилт хэрхэн явагдаж байгааг болон таны биеийн байдлыг үнэлдэг. Таны жирэмсний явцыг илтгэдэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүд байдаг. Хэт авиан шинжилгээгээр таны хүүхдийн өсөлт хөгжилтөөс гадна таны хүүхдийн эрүүл мэнд болон ургийн гажиг байгаа эсэхийг тодорхойлно. Үүнийг жирэмсний 11-13 дахь долоо хоногт хийлгэвэл тохиромжтой. 

Харин ургийн хөгжлийн явцыг үнэлэх зорилгоор эхний удаа 20-24 долоо хоногт ургийн гаж хөгжил хайх оношлогоо хийгддэг. Дараа нь 32-34 долоо хоногтойд ургийн хөгжлийн саатал, ургийн байрлал, жин, урагт хүчилтөрөгчийн дутмагшил, бүтэлт байгаа эсэхийг өнгөт доплер ашиглан тодорхойлно. ЭХО оношлогоо нь цацраг туяаны нөлөө байдаггүй тул ямар ч аюулгүй. 

Ургийн хөгжлийг дэмжих

Жирэмсэн болох магадлалтай нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд фолийн хүчлийг хангалттай хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь ихэнх жирэмслэлт төлөвлөгдөөгүй байдаг.Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсноо нэлээд хожуу мэддэг. Гэтэл зарим төрөлхийн гажгууд жирэмсний нэлээд эрт үед үүсдэг байна. Өдөрт 400 микрограмм фолийн хүчил хэрэглэх нь жирэмсний эрт үед үүсч болох зарим гажгуудаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хэрэв эмэгтэйчүүд жирэмсний хоёр болон гурав дахь сараас эхлэн витамин хэрэглэвэл энэ нь ургийн гажиг үүсэхээс сэргийлэхээс хожимдсон байж магадгүй байдаг. Фолийн хүчил эмэгтэй хүний эрүүл мэндэд тустайгаас гадна ургийн гажиг үүсэхээс сэргийлдэг.

Хоол хүнсэндээ анхаарах

  • Хар мөөг, хан-боргоцой, далайн байцаа - Эдгээр хүнс нь жирэмсэн эхэд булчингийн агшилт буюу тонус өгдөг. Иймээс жирэмсний үед эдгээр хүнснээс татгалзах хэрэгтэй. 
  • Цагаан гурилан бүтээгдэхүүнүүд. Цагаан талх, боов, жигнэмэг гэх мэт. Эдгээр ямар ч шим тэжээлгүйгээс гадна чихэр ихээр агуулдаг тул хүний эрүүл мэндэд хортой.
  • Кофеин. Цай, кофе, шоколад. Эдгээр кофеин ихтэй зүйлс бие махбодын шингэнийг алдагдуулахаас гадна хүүхдийн зүрхэнд муу гэсэн судалгаа байдаг.
  • Хиам болон утсан махан бүтээгдэхүүн. Эдгээр нь бүгд улаан өнгийг хадгалах зориулалттай химийн нэмэлт бодистой. Жирэмсэн эмэгтэй огт идэж болохгүй.
  • Согтууруулах ундааны бүх төрөл. Зарим хүмүүс жирэмсэн байхад бага зэрэг дарс ууж болно гэдэг. Гэхдээ энэ нь 100% аюулгүй гэсэн судалгаа байхгүй. Мөн том болсон хүний хувьд өчүүхэн хэмжээ бяцхан ургийн хувьд хэр их хэмжээтэй болохыг төсөөлж болох юм. Мөн жирэмсэн үед архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж алкохолъны синдромтой хүүхэд төрөх магадлал ихэснэ.
  • Хятадын жимс ногооХатаасан жимснүүд. Уул нь жимс ногоо, хатаасан жимс нь шим тэжээл өндөртэй боловч орчин үеийн жимс ногоонууд тэр тусмаа Хятадаас орж ирж байгаа жимс ногоонууд их хэмжээний пестид, сульфат гэх мэт хортон шавьжаас хамгаалсан бодистой байдаг. Тиймээс аль болох зайлсхийх нь зүйтэй.
  • Янз бүрийн химийн бодис болон устөржсөн тос агуулсан бүтээгдэхүүнүүдМөн үсү буюу monosodium glutamate агуулсан бүтээгдэхүүн болон хоолнууд. Эдгээр нь ямар аюултай болохыг тайлбарлах ч шаардлагагүй байх. 

Жирэмсний бүхий л үед хориглох зүйлс

  • Тамхины утаа - Хувцсанд шингэсэн тамхины утаа хүртэл хортой. Тиймээс жирэмсэн үед аав болон гэрийн бусад хүмүүс хүртэл тамхи татахаас зайлсхийх нь зүйтэй.
  • Химийн бодис – фок, цэвэрлэгээний бодисууд. Үсний будаг. Хувцсаа угаах үедээ резинэн бээлий хэрэглэж занш. бусад цэвэрлэгээний бодисуудыг үнэрлэхээс ч хүртэл зайлсхий. Гэртээ цэвэрлэгээ хийхдээ аль болох байгалийн гаралтай аргыг хэрэглэ. Хүнсний сод, уксус гэх мэт. 
  • Наранцэцэгийн тос - амьтны гаралтай өөх тос. Харин үүний оронд Оливын тос хэрэглэж болно. Оливын тос бол Витамин Е болон омега 3 тосоор баялаг юм. Мөн усанд ороод биендээ оливын тос түрхэж байвал 100% байгалийн гаралтай гайхалтай чийгшүүлэгч болж чаддаг.
  • Эм бэлдмэл, антибиотик, вакцин - Энэ бүгд урагт маш их хортой.  Мөн жирэмсэн үед шүдээ эмчлүүлэхээ хойшлуулсан нь дээр.
  • Зарим төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд- Ер нь жирэмсэн үед аль болох л байгалийн гаралтай, химийн бодис багатай зүйл хэрэглэхийг эрхэмлэх нь зүйтэй. Жишээ нь: хумсны будаг, гормоны найрлагатай тос, харшлын тос гэх мэт зүйлсээс зайлсхий.
  • Химийн цацраг туяа - Жирэмсэн үед аль болох цээжний зураг авахуулах болон химийн цацраг туяанд өртөхөөс сэргийлэх нь чухал. Мөн Пийчнийхээ хаалгыг бүрэн хаагдаж байгаа эсэхийг ч нягтлах нь зүйтэй.
  • Зэвтэй ус, хар тугалга болон хатуулаг ихтэй ус - Аль болох цэвэр ус эсвэл ус цэвэршүүлэгчээр цэвэршүүлсэн ус хэрэглэх хэрэгтэй. Крантаас ус авч хоол ундандаа хэрэглэхдээ хүйтэн усаа нэг хэсэг сайн гоожуулж байгаад хийвэл зэв болон бусад хатуулаг нь арай гайгүй болно.
  • Хуванцар савнууд - Энэ бол сүүлийн үед ихээхэн яригдаж байгаа асуудал. Хуванцар аяга, сав суулга худалдаж авахдаа баталгаатай, эрүүл мэндэд хортой бодис агуулаагүй эсэхийг сайн баталгаажуулах хэрэгтэй.

Төрөх эмнэлэгээ тодорхой болгох

Ихэнх ээжүүдийн хувьд өвдөх хүртлээ хаана төрөхөө тодорхой болгоогүй байдаг. Иймээс жирэмсний эхэн үед заавал биш ч 30 долоо хоногтойгоосоо хойш хаана төрөхөө тодорхой болгоорой гэж зөвлөе.

Төрөх хугацаа дөхөх үед эмнэлэгт хэрэг болох зүйлсийг бэлдэх

  • Нярайн живхХүүхдийн биед эвтэйхэн, харшил өгөхгүй живх сонгох хэрэгтэй. Учир нь дөнгөж төрсөн нярай хүүхдийн арьс энгийн хүнийхээс 5 дахин нимгэн байдаг учир амархан харшил өгөх хандлагатай. 
  • Хуурай сүү - Зарим эхчүүдэд хөхний сүү орохгүй удах тохиолдол цөөнгүй гардаг. Иймд нярай хүүхдэд тохиромжтой хуурай сүү бэлдсэн байхад илүүдэхгүй. 

  • Оймс - Зунаас бусад улиралд төрөх бол 1 – 2 ширхэг оймс бэлдэх хэрэгтэй.

  • Малгай - Зун төрсөн болохоор нимгэн өлгийдөж эмнэлгээс гарахдаа л малгайг нь өмсүүлсэн.

  • Өлгий - Зуны халуунд хүүгээ тэр бүр өлгийдөөгүй ч, унтахад нь дэвсэх эсвэл хучих зэргээр ашигласан.

  • Нойтон салфетка - Энэ их хэрэгтэй шүү. Дөнгөж төрөөд гараа усанд хамаагүй дүрж болохгүй болохоор гараа ч арчина, хүүхдэдээ ч хэрэглэнэ.

  • Хүүхдийн чих ухдаг хөвөн - Эмнэлэгт байхад хэрэгцээгүй мэт боловч гэртээ бол бэлдчих нь зүйтэй.

  • УгжХэрвээ таны сүү сайн ороогүй байгаа үед хуурай сүүгээр угжих хэрэгтэй учраас 0-1 номерын угж хэрэгтэй. 

  • Нуралтын эсрэг тос - Зуны улиралд тосноос илүү тальк тохиромжтой. Мөн нуралтын эсрэг тос үргэлж хэрэг болно. Хүүхдийн чихний ар, хүзүү, гуя, суга, цавь зэрэг газрууд амархан нуралт өгөх гээд байдаг. 

  • Хөхний памферс - Хөхний сүү ороод ирэхээр эхэн үед чинэрэх, гэнэт сүү гойжих тохиолдол багагүй гардаг тул хувцсаа бохирдуулахгүйн тулд хөхний памферс хэрэг болно.

  • Хүүхдийн боди -  Нярай хүүхдэд толгойгоор нь углаж өмсүүлдэг хувцас дэмий. Өлгийдөлгүй хувцас өмсүүлэхээр шийдсэн бол энгэрээрээ онгойдог хувцаснууд сонгоорой. Ингэснээр хүүхдийн хувцас солиход цагаа хэмнэж, хүүхдэдээ бага ачаалал өгнө.

  • Амны алчуур - Сүүгээр гулгих үе зөндөө тул хэд хэдийг бэлдээрэй.

  • Онгорхой энгэртэй цамц эсвэл хөхүүл цамц - Хүүхдээ хөхүүлэх үед цамцаа байнга сөхөх нь танд төвөгтэй санагдах болно. Тиймээс товчтой онгорхой энгэртэй цамц/фудволк их тохиромжтой.

ХОЛБООТОЙ: Жирэмсэн үедээ хийх зүйлс

"Pampers"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та "ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН" гарын авлагаа доорх холбоосоор нэвтрэн үнэгүй татан аваарай. 

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

Сэдэв: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер