<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Дуртай зүйлсдээ хэрхэн цаг зарцуулах вэ?

Огноо: 2017-07-07

Дуртай зүйлсдээ хэрхэн цаг зарцуулЧөлөөт цагаа өөртөө зарцуулах таны төсөөлж байгаагаас ч чухал. Бидний завгүй амьдралын хэв маяг биднийг хөгжилдөх, хоббигоо хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарал хандуулах цаг зав байхгүй мэт санагдуулж байгаа ч бид заавал өөрсдөдөө цаг гаргах хэрэгтэй. Хэрхэн ажил, хичээлийн хажуугаар өөрсдөдөө цаг гаргах вэ? 

Өөрт чухал зүйлсээ жагсаан бич

Өөрт чухал зүйлсээ жагсаан бичБагахан хэмжээний жагсаалт гаргахад цаг зарцуул. Гэхдээ 5-аас илүү байгаад хэрэггүй. Эдгээрийг эрэмбэлж, биелүүлэхэд цаг гаргах хэрэгтэй. 

Цагийг тань үрдэг зүйлсийнхээ жагсаалтыг гарга

Цагийг тань үрдэг зүйлсийнхээ жагсаалтыг гаргаШаардлагатай биш зүйлст цагаа зарцуулж, дараа нь амаа барих нь олон. Ялангуяа телевиз үзэх, интернэтээр дэмий сэлгүүцэх, дэлгүүр хэсэх гэх мэт хожим харахад ямар ч үр дүн байхгүй ч хайран цагаа үрсэн байх нь элбэг. Бидэнд амрах цаг хэрэгтэй гэхдээ үнэхээр шаардлагагүй зүйлст цагаа алдах хэрэггүй. Ялангуяа бид тэр дэмий үрсэн цагтаа хаданд авирч, бялуу хийж, төгөлдөр хуур тоглож, зураг зурж өнгөрүүлж болно шүү дээ. Энэ нь таны оюуны алжаалыг тайлахад маш том тус болно гэдэгт итгэлтэй байна. 

"Үгүй" гэж хэлж сурах

"Үгүй" гэж хэлж сурахИхэнх хүмүүст "Үгүй" гэж хэлэх хэцүү санагддаг. Гэхдээ үүнийг санаарай: таны явахыг, хийхийг хүсэхгүй байгаа зүйлсийг уриалж байгаа нь таныг хүссэн зүйлээ хийх цагаас тань хулгайлж байна гэсэн үг. 

Үгүй гэж хэлэх бол урлаг юм. Найрсаг бай гэхдээ олон шалтгаан битгий тооч. Итгэлтэй бай. Цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй, үүнийг ухаалгаар зарцуул

Интернэт орчин дахь цагаа багасга

Интернэт орчин дахь цагаа багасгаБид нэг талаар онлайнаар сурч хөгжиж байгаа ч бидэнд оюуны болоод биеийн эрүүл байдал маш чухал. Тиймээс шаардлагагүй тохиолдолд сошиал орчноос гарч сурах нь таны биеийн эрүүл байдлаа хадгалах, хоббигоо хөгжүүлэх илүү цагийг олгох болно.

Сэдэв: Зугаатай амьдрал

Мөнхцэцэг

Нийтлэлч: Мөнхцэцэг

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ