<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бохины давуу талууд

Огноо: 2017-09-08

Та бохь зажлах дуртай юу? Дээр үед хүмүүс модны давирхай болон резин зажилдаг байжээ. Жишээ нь Мексикт индианчууд удаан хугацаанд зажлагддаг Sapodilla модны давирхайг хэрэглэдэг байсан байна.

Бохь зажлахын сайн талууд

Тэгвэл өнөө үед бидний хэрэглэж байгаа бохь гэх зүйл яаж үүссэн талаар сонирхуулъя.

1850 онд Америк, Мексик улсын хооронд Texas мужийг булаалдах дайн болжээ. "Antonia Lopez de Santa Ana" гэдэг генерал Мексикийн армийг удирдаж байжээ. Мексикчүүд дайнд ялагдсан учраас Santa Ana эх орноо орхин явах болжээ. Тэрбээр их хэмжээний давирхайг авч New York мужид ирж амьдарчээ.

Америкийн шинийг бүтээгч "Thomas Adams" хэсэг давирхайг резин болгон ашиглах гэсэн боловч түүний төлөвлөгөө бүтэлгүй болжээ. Гэвч давирхайг зажилдаг зүйл болгон хувиргавал илүү дээр юм болно гэсэн түүний санаа нь түүнд маш том амжилт авчирсан юм. 1871 онд Adams анхны бөөрөнхий бохийг хийж худалдаанд гаргажээ. Гэхдээ энэ нь зажлах явцад уусан дуусдаг байв. 

Дараа нь 1890 онд "William Wrigley" гэдэг хүн бидний одоо хэрэглэж буй бохийг анх гаргажээ. "William Wrigley" нимгэн боловсролтой, хөрөнгө мөнгө багатай хүн байсан ч, шинийг сэтгэгч байв. Тэрээр бохийг хавтгай хэлбэртэй хийснээс гадна жимсний шүүсээр давхар амталсан байна. Бохиний ач тус"William Wrigley"-ын гаргасан Orbit, Spearment, Juicy Fruit зэрэг бохинууд нь Америкийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг болжээ. 

Дэлхийн I, II дайны үед АНУ –н армийнхан бохь нь ам цангахыг багасгадаг болохыг тогтоожээ. Ийм ч учраас армид өдөр бүр норм болгон бохийг тавьж өгдөг болсон байна. Америк цэргүүд европт байлдаж явахдаа уулзаж, учирч байсан хүмүүстээ бохийг өгдөг байсан байна. Ингэж бохь нь Америкт нэр хүнд олсон шигээ европт амархан тархжээ. Өнөөдөр бохийг дэлхийн аль ч өнцгөөс олж болох билээ.

Орчин үед хүмүүс хоол идэж, тамхи татсаныхаа дараа гэх мэт өдөр тутамдаа бохийг хэрэглэдэг болсон. Бохь зажлахын давуу талууд болон Орбит бохиний тухай:

  1. Бохь байнга зажлах нь шүд орчмын эд эсийн ачааллыг нэмэгдүүлдэг ажээ. Бохь зажлах нь байгалиас заяасан ашигтай зүйл юм. Учир нь шүднээс буйланд даралт ирснээр энэ нь буйланд нэг ёсны иллэг болж, цусны эргэлтийг сайжруулдаг.
  2. Та гадуур хооллож байхдаа шүдний сойзоо авч яваад шүдээ угааж мэдээж чадахгүй, энэ үед бохь зажлах нь амны хөндийг цэвэрлэж эвгүй үнэр гарахаас сэргийлдэг. 
  3. Бохь нь шүлт, хүчлийг тэнцвэржүүлж шүд хорхойтохоос тодорхой хэмжээнд сэргийлдэг. Бохь зажилж эхлэхэд эхний 2-3 минутад амны хөндийн эрүүл байдлыг тэнцвэржүүлдэг шүлсний булчирхай идэвхжиж эхэлдэг байна. Амны хөндийн хүчлийн хэвийн хэмжээ тухайн үед ямар хоол хүнс идсэнээс шалтгаалан түр зуур өөрчлөгддөг ажээ. 
  4. Чихэр агуулаагүй бохь нь таны амны хөндийн эрүүл мэнд, шүдэнд тустай тийм учраас сахар агуулаагүй бохь хэрэглэх хэрэгтэй бөгөөд орчин үед бохь үйлдвэрлэгчид үүнд маш сайн анхаарч байгаа харагддаг. 
  5. Бидний дуртай Орбит бохь нь хүн бүрийн хэрэгцээ, хүсэлд нийцүүлэн үйлдвэрлэгддэг бөгөөд хүүхэд багачуудад мөн зориулж шинэ төрлүүдийг олноор гаргадаг. Эдгээр нь мэдээж таны хүүхдийн шүдэнд хор хөнөөлгүйгээр үйлдвэрлэгддэг. 
  6. Орбит бохь нь Америкийн шүдний нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн бохь бөгөөд дэлхий дахины брэнд гэж нэрлэгддэг сая сая борлуулалттай байдаг ажээ. 
  7. Америкийн шүдний нийгэмлэг орбит бохийг амны хөндийн эрүүл мэндэд олон талын ач тустай гэж тодорхойлсон байдаг.

Та яг одооноос амны хөндийгөө цэвэрхэн байлгаж, хаана ч явсан халаасандаа бохь авч явж заншаарай. Энэ нь таны шүдийг хорхойтохоос бага ч гэсэн сэргийлэх болно.

ORBIT БОХЬ

Сэдэв: Амны хөндийн эрүүл мэнд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер