<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Арьсны нуралтыг хэрхэн таних вэ? Ямар арга хэмжээ авах вэ?

Огноо: 2017-09-07

Арьсны нуралтыг хэрхэн таних вэ? Ямар арга хэмжээ авах вэ?

Хүүхдийн арьс нурах тохиолдол байдаг боловч энэ нь ямар нэгэн онцын аюулгүй байдаг. Нуралт нь олон янз байдаг бөгөөд тэдгээрийг зөв ялгаж байх хэрэгтэй. Хөнгөн нуралтын үед өгзөг, гуяны нугалаас орчимд улайлт өгдөг. Арьсны нуралт хүндрэх тохиолдолд зовиуртай шарх үүсдэг. 

Нуралт үүсэх шалтгаанууд: 

Нуралт үүсэх шалтгаанууд:

  • Арьс чийгтэй байх 
  • Үрэлт ба цочрол
  • Хүүхдийн баас арьстай удаан хугацаанд үрэлцэх
  • Хүүхдийг хатуу хоолоол хооллох 

Хэрвээ хүүхдийн арьс нурвал яах ёстой вэ? 

Хэрвээ хүүхдийн арьс нурвал яах ёстой вэ?

  • Арьсыг чийгтэй алчуураар зөөлхөн арчиж цэвэрлэнэ. Мөн түүнчлэн спирт агуулаагүй, үнэргүй нойтон салфетка ашиглаж болно. 
  • Үрж арчилгүйгээр чийгийг уулгаж авна. Хэрвээ та хүүхдийнхээ арьсыг өөрөө хатах боломж олговол илүү сайн болно.
  • Хамгаалах тосыг зузаан үеэр маш зөөлхөн болгоомжтой түрхэнэ. / жишээ нь: цайрын исэл эсвэл вазелин/
  • Шээс ба баас арьстай аль болох бага хүрэлцэж байхын тулд живхийг хэт бариу өмсгөж болохгүй. 
  • Хэрвээ идээтэй шарх үүсэх, 2-3 хоногт нуралт арилахгүй байх эсвэл байдал дордвол нэн даруй эмчид хандана уу. 

Шаардлагатай үед живхээ үргэлж сольж байх хэрэгтэй. Та хүүхдийнхээ бөгсийг цэвэрхэн, хуурай байлгахын тулд Pampers Premium Care живхийг хэрэглэхийг санал болгож байна. Энэхүү живх хүүхдийн зунгагыг шингээн авах тусгай давхаргатай. /зөвхөн 0-3 размер/

ХОЛБООТОЙ: 0-4 сартай хүүхдийн өсөлт хөгжилт

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн үнэгүй татаж аваарай. 

Хүүхдийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн гарын авлага татах

 

Сэдэв: Хүүхдүүд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ