<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Амралт зугаалгын үеэр тоглож болох хөгжилтэй тоглоомууд

Огноо: 2017-07-04

Урин дулаан цаг ирж амралт, зугаалгын цаг боллоо. Зугаалгын үеэр гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг шүү дээ. Хөзөр, даалуу тоглох нь бүх цаг үеийн хамгийн хөгжилтэй тоглоомууд байдаг гэдэгтээ санал нийлэх байх. Гэхдээ дандаа л үүнийгээ тоглох уйтгартай шүү дээ. Иймээс та бүхэндээ амралт, зугаалгаараа тоглож болох хөгжилтэй тоглоомуудыг санааг хуваалцаж байна.

Тооны нэрийг өөрчилөх 

Энэ тоглоомыг хэдэн ч хүн тоглож болох ба анхаарал шаардсан хөгжөөнт тоглоом. Тоглоомд алдсан тохиолдол алдсан хүнийг шийтгэх дүрмийг ч нэмж болно шүү.

Тоглоомын дүрэм:

  1. Тоглогчдын тооноос илүү нэг тоо сонгох хэрэгтэй. Жишээ нь: 10 хүн тоглох бол 16 гэсэн тоог сонгох гэх мэт.
  2. Эхний хүнээс эхлэн тоог тоолж эхэлнэ. Эхний хүн 1, дараагийн хүн 2 гэх мэт.
  3. 16 дахь цифт таарсан хүн. Нэг тоог сонгон өөрийн хүссэн үгээрээ орлуулан хэлнэ. Жишээ нь: 3-н тоог "зайрмаг" гэх мэт.
  4. Ийнхүү 16 дахь цифрийг нэрлэсэн хүний дараагийн хүнээс эхлэн дахин тоолж эхэлнэ. Гэхдээ 3-н тоог "зайрмаг" гэж солисон учир тав гэж хэлж болохгүй. Жишээлбэл: Эхний хүн нэг, дараагийн хүн хоёр, гурав дахь хүн шууд зайрмаг, дөрөв дөхь хүн дөрөв гэх мэт тоог үргэлжлүүлэн явна.
  5. Энэ мэтчилэн 16 дээр таарсан хүн бүр ямар нэгэн цифрийг үгээр орлуулан нийт 16 дугаар үгээр орлогдон бүгд амжилттай хэлж дуусах үед тоглоом дуусна. 

Би хэзээч ... хийж байгаагүй

Хүн бүрт амьдралдаа өмнө нь хэзээ ч хийж үзэж байгаагүй зүйл гэж бий. Энэ тоглоомын гол дүрэм бол шударга байх хэрэгтэй. Тоглоомыг хэдэн ч хүн хамт тоглож болно.

Тоглоомын дүрэм:

  1. Тоглоом тойрог хэлбэрээр явах бөгөөд хүн бүр ээлжилэн тоглоомын үед "амьдралдаа өмнө хэзээ ч хийж байгаагүй" зүйлсээ хэлнэ. Жишээлбэл: Би хэзээ ч шивээс хийлгэж байгаагүй гэх мэт.
  2. Тоглогчид дунд шивээс хийлгэсэн хүн байвал шударгаар шийтгүүлэх зарчмаар явна. Бусад тоглогчдыгаа аль болох шийтгүүлэх өөрийнхөө хийж байгаагүй зүйлээ хэлэх нь тоглоомыг бүр ч хөгжилтэй болгодог.

Үлгэрийн цаг

Энэхүү тоглоом нь хүмүүсийн уран сэтгэмжийг багагүй шаарддаг бөгөөд тоглоомыг илүү хөгжилтэй болох эсэх нь тоглогчдоос бүрэн шалтгаална.

Тоглоомын дүрэм:

  1. Дүрэм маш энгийн бөгөөд хэн нэг тоглогч үлгэрийг эхлүүлэх хэрэгтэй. Жишээлбэл: "Эрт урьдын цагт нэгэн эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ." гэх мэт
  2. Дараагийн хүн үлгэрийн дараагийн үргэлжлэлийг хэлэх заримаар явна. Жишээлбэл: 2 дахь хүн "тэгсэн чинь нэг өдөр өвгөн алтан загас олжээ" гэх мэт. Хэр сайн уран сэтгэмжтэй байх тусам үлгэр маань илүү хөгжилтэй болно.

Дууг минь үргэлжлүүл

Энэхүү тоглоом нь тоглогчдын анхаарал, авхаалж самбааг багагүй шаардах болно. Хүсвэл 2 баг болон хоорондоо өрсөлдөх хэлбэрээр явбал илүү хөгжилтэй.

Тоглоомын дүрэм:

  1. Эхний баг дуу дуулж эхэлнэ. Гэхдээ зөвхөн дууны 1-2 мөрийг дуулна. Жишээлбэл: "Маамуу нааш ир манайд хоёулаа толгоё" Үүний дараагийн мөн нь "Аав ээж хоёрын... гэж эхэлдгийг бид мэднэ.
  2. Нөгөө баг тэгэхээр "Аав" гэдэг үгээр эхэлсэн дуу дуулж эхлэх зарчмаар явна. Жишээлбэл:
  3. "Маамуу нааш ир манайд хоёулаа тоглоё....
  4. Аавтайгаа адилхан гээд аавын найзууд гайхах юмаа... гэх мэт дараагийн мөрийн үгийг оролцуулсан дуу дуулна.

60 секунд

60 секунд аппликейшн ашиглаж тоглоомыг тоглож болно. Эсвэл өөрсдөө жижиг цаас бэлдэн дээр нь үг бичин түүнийгээ таалгаж болно шүү.

Тоглоомын дүрэм:

  1. Тоглоомын дүрэм тун энгийн багт хуваагдах ёстой.
  2. Баг дотроо нэг гишүүн нь үг таагч болох ба бусад гишүүд түүнд гарч ирсэн үгийг тухайн үгийг оролцуулахгүйгээр тайлбарлан хэлж эсвэл үйлдлээрээ үзүүлдэг.
  3. 60 секундэд аль болох олон үр тааж чадсан баг тоглоомонд түрүүлэх болно. 

ХОЛБООТОЙ: Аяллын мөнгөө хэрхэн төлөвлөх вэ?

 

Сэдэв: Зугаатай амьдрал

MUNKH-AMGALAN MUNKHDELGER

Нийтлэлч: MUNKH-AMGALAN MUNKHDELGER

Шинийг эрэлхийлэгч,...

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ