<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Аавууд ч гэсэн аав болсны дараах хямралд ордог

Огноо: 2018-07-20

аавуудын хямрал

Эмэгтэйчүүд бид хямрал гэдэг үгийг багагүй ашигладаг. Сарын тэмдгийн хямрал, жирэмсний хямрал, төрсний дараах хямрал гэх мэт. Тэгвэл эрчүүдэд маань хүртэл хямрал гэж явагддаг байна. Эх хүн болно гэдэг амаргүйг бид бүгд мэднэ. Гэхдээ биеэрээ мэдрээгүй ч сэтгэл оюунаараа эрчүүд маань эцэг хүн болсны дараа багагүй өөрчлөлтөнд ордог. Хүүхэдтэй болно гэдэг нь эрх 2 дахин хасагдаж, үүрэг 2 дахин нэмэгддэг ч гэж ярьдаг. Энэ үг үнэний ортой хэдий ч хүүхэд гэдэг гэр бүл ямар их баяр баясгалан, аз жаргал авчирдаг гэдгийг үгээр илэрхийлэмгүй.  Аав болсны дараах хямрал гэхээсээ илүү эрчүүдэд маань ямар өөрчлөлт гардаг мөн юу бодогддог талаар энэхүү нийтлэлээрээ хүргэхийг зорилоо.

Зөвхөн шинэхэн аавууд гэлтгүй туршлагатай аавууд ч гэсэн хямралд ордог.

Тэдэнд юу тулгардаг вэ?

  • Үүрэг хариуцлага - Хүүхэд гэдэг эрчүүдэд шууд утгаараа "үүрэг хариуцлага" гэж орчуулагддаг. Би гэр бүлээ тэжээж чадах болов уу? Би яаж тэднийг юугаар ч дутаахгүй амьдруулах вэ? гэж боддог. Мөн эхнэрийн гэдэс томрохын хэрээр аавын хариуцлага нэмэгдэх тул үүнд өөрийгөө бага багаар бэлтгэх хэрэгтэй. 
  • Айдас - Би сайн аав болж чадах болов уу? Миний амьдрал яаж өөрчлөгдөх бол? Өмнөх шигээ эхнэртэйгээ сайхан харилцаатай байсаар байх болов уу? гэх мэт гэнэн бодол айдсууд эрчүүдийг хүрээлж байдаг. Гэхдээ та болон таны хайртай хүнийг өвччихсөн мэт дуурайсан нялх үрээ энгэртээ тэврэх үедээ энэхүү бодлоосоо салах болно.
  • Бусдын нөлөө - "За аав болох гэж байгаад баяр хүргэе. Юу бодогдож байна даа?" гэсэн асуултууд түүнийг булдаг. Маш олон заавар зөвлөгөө, сургамжууд найз нөхөд, аав ээж, ах дүүс, гэр бүлийнхнээс ирдэг. Энэ нь дотроо багагүй зүйлийн талаар бодож, эргэцүүлж яваа эрчүүдийг улам л хүнд байдалд оруулдаг. Үүний оронд эцэг болох ямар сайхан болох, хүүхэдтэйгээ хэрхэн хөгжилдөж болох талаар сэтгэл сэргээм зүйлийн талаар хөөрөлдөж яагаад болохгүй гэж. Хүүхэд өөрөө бүхэлдээ аз жаргал шүү дээ.
  • Эрх чөлөө хязгаарлагдана - Эрх чөлөө гэдэг эрэгтэй хүний хувьд заримдаа амь тариа мэт байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд үргэлж хажууд байж цагийг хамт өнгөрүүлэх чухал гэж үздэг бол эрчүүдийн хувьд хувийн орон зай хэрэгтэй гэж үздэг. Аав болно гэдэг эрх чөлөө багасна гэдгийг тэд шууд ойлгодог ч дасан зохицох тийм ч амаргүй байдаг нь үнэн. Гэхдээ энэ байдал үүрд үргэлжлэхгүй гэдгийг сайн санах хэрэгтэй. 

Хүүхэд төрсний дараа

  • Сэтгэл санаад өөрчлөлт гарна - Хүүхэдтэй болсны дараа хүн илүү уян зөөлөн болдог. Ялангуяа эрчүүд маш уярамтгай болдог. Ямар нэгэн утгагүй кино үзээд уйлж ч мэднэ. Эрчүүдийн сэтгэл хөдлөл өмнөх үеийнхээсээ илүү ихээр нэмэгддэг.
  • Цаг зав багасна - Мэдээжийн юм шиг санагдаж болох ч өөртөө зориулах цаг үнэхээр бага гарна. Цагийг минут, хоромоор хэмждэг болно. Түүнийг  10 минут унтах үеэр та усанд орж, 20 секунд ямар нэг зүйлд сатаарах хооронд угаалгын өрөөнд ороод ирж амжина гэж та төлөвлөдөг болно доо. Гэхдээ энэ байдал үүрд биш шүү дээ. 
  • Харилцаагаа сэргээх - Мэдээж гэр бүлийн харилцаанд чухал зүйлсийн нэг бол дотно харилцаа. Ихэнх бүсгүйчүүд оёдол, төрсний дараах биендээ сэтгэл дундуураасаа болж нөхрөө өөрөөсөө түлхэх хандлагатай байдаг. Энэ нь эрчүүдийн хувьд багагүй сэтгэл санааны хямралыг бий болгодог.
  • Суралцаж эхэлнэ - Хүүхдээ яаж тэврэх, живхийг нь хэрхэн солих, хүүхдийнхээ хажууд юу болох юу болохгүй гээд бүх зүйлийг давхар суралцаж байдаг. Шинэхэн аавууд ч гэлтгүй туршлагатай аавууд хүртэл дахин дахин суралцсаар байдаг юм шүү. 

Аав та эх орондоо ч, гэр бүлдээ ч, эхнэрийнхээ зүрхэнд ч, үр хүүхдүүдийнхээ сэтгэлд ч хамгийн том орон зайг эзэлдэг, өндөр үүрэг хариуцлагатай хүн юм шүү.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Зөвхөн эрчүүд л ойлгох зүйлс

"Pampers"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та бүтээгдэхүүний талаар илүү мэдээ мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрч үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл харах - pampers

Сэдэв: Гэр бүлийн эрүүл мэнд

Ариунсайхан

Нийтлэлч: Ариунсайхан

Анунгоо ХХК - Маркетингийн менежер