<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Онлайн худалдааны томоохон сайт болох eBay-ын тухай

Огноо: 2017-09-13

Та гэртээ суунгаа, эсвэл ажил дээрээ өөрт хэрэгцээтэй болсон зүйлсээ худалдан авахдаа онлайнаар захиалга хийдэг үү? 

Бидэнд гадуур явж амжихгүй, хаанаас авахаа мэдэхгүй худалдан авалтууд маш их байдаг. Миний хувьд ийм үедээ ихэвчлэн онлайн худалдааны сайтуудаар зочилдог. Онлайн худалдаанаас худалдан авалт хийхэд бараа, бүтээгдэхүүнүүдийн үнийг харьцуулах боломжтойгоос гадна сонголт арвин санагддаг юм. Өдөр тутмынхаа бараа бүтээгдэхүүн, хэрэгцээт зүйлсээ би ихэвчлэн монголоосоо авдаг. Харин өөрт таалагддаг брэндийн, трэнд болж буй хувцас, хэрэглэл гэх мэт зүйлсийг худалдан авахдаа гадны сайтуудаар зочлох нь элбэг.

Танд, бидний сайн мэдэх онлайн худалдааны сайт болох eBay ын талаар сонирхолтой нийтлэлийг хүргэе.

Application_for_online_shoppers.png

eBay онлайн худалдааны сайтын тухай

Анх 1995 онд Францын Иран гаралтай цагаач иргэн Pierre Omidayar дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй хэн ч бай ижил эрхтэй оролцох боломжтой дуудлага худалдаа явуулах вебийн код бичиж бий болгосон нь одоогийн eBay онлайн худалдааны байжээ.

Энэхүү сайтын хамгийн анхны дуудлага худалдаа нь эвдэрхий лазер чиглүүлэгч (указка) байсан бөгөөд түүнийг нэгэн цуглуулагч 14.83$ /доллар/-оор авахад Omidayar маш их гайхсан байна.

Portable-Mini-font-b-Keychain-b-font-Keyring-Power-2in1-Red-Laser-Pointer-font-b-Pen.jpg

Удалгүй энэ сайт хэрэглэгчид бэйсболын цохиур, карт, барби хүүхэлдэй гэх мэт өөрсдийнхөө цуглуулгаас тавьж зардаг томоохон дуудлага худалдааны сайт болон өргөжсөн түүхтэй. Хувь хүмүүс болон жижиг бизнесүүд eBay ийг шинэ хэрэглэгчид болон бусад бизнесүүдтэй холбогдох үр ашигтай арга болохыг нь мэдсэнээр улам бүр газар авч эхэлсэн гэдэг. Том компаниуд ч мөн адил eBay-ыг борлогдохгүй байгаа эсвэл үлдэгдэл ихтэй бүтээгдэхүүнээ зарахад ашиглаж эхэлжээ.

Өнөөдөр eBay- ээр хүмүүс бараг бүх төрлийн бүтээгдэхүүн борлуулж бас худалдан авч байгаа бөгөөд дэлхийн хамгийн том онлайн зах болсон гэхэд хилсдэхгүй. Цахилгаан хэрэгсэл, компьютероос авахуулаад үл хөдлөх хөрөнгө хүртэл бүх бүтээгдэхүүнийг энэ сайтаар борлуулдаг бөгөөд eBay-ын дүрэм журмыг зөрчөөгүй, хууль бус бүтээгдэхүүн биш л бол юуг ч борлуулж бас худалдан авч болдог байна.  

eBay хэрхэн амжилтад хүрсэн бэ?

EBay-Pictures.jpg

eBay-ын амжилт нь худалдан авагчдад дуртай үнээ хэлж бүтээгдэхүүнийг авах боломжийг олгосноор үнэ тогтоох аргад хувьсгал хийж чадсанд нь оршдог. Үр дүнд нь худалдагч, худалдан авагч тал хоёуланд нь ашигтай нөхцөл үүсэж, худалдан авагч өөрт таатай байгаа үнийг санал болгодог.

Харин бараа, бүтээгдэхүүний худалдаалж буй талын хувьд вебсайтын үр ашигтай байдал, олон нийтэд тархсан байдал нь бүтээгдэхүүнээ ашигтай зарах нөхцөлийг бий болгосноор хаана хаанаа таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ.

Нэлээд хэдэн жилийн турш eBay худалдан авагч болон худалдаачинд албан бус үнийн лавлах болон ашиглагдаж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл: Шинэ бүтээгдэхүүний дизайн, борлуулалт хийж байгаа компаниуд гээд ихэнх байгууллага, бизнесийнхэн хувилах машинаас авахуулаад DVD тоглуулагч хүртэлх бүтээгдэхүүний шинэ загвар нь зах зээл дээр ямар үнэд хүрч болохыг eBay дээр байршуулж шалгадаг байна. 

eBay “шууд худалдан авах үнэ” буюу "buy it now" гэсэн тогтмол үнийн сонголтыг дуудлага худалдааны хугацаа дуустал хүлээх сонирхолгүй байгаа хэрэглэгчдэд зориулан гаргадаг. Мөн бүтээгдэхүүнийг борлуулж байгаа тал ч гэсэн “хамгийн сайн санал ” буюу "best offer" гэсэн тогтмол үнийг санал болгоод ирсэн саналыг хүлээж авахгүй байх, эсрэг санал тавих эсвэл саналыг хүлээх авах зэрэг эрх нь хангагдсан байдгаараа давуу талтай. 

eBay хэрхэн дэвшдэг вэ?

Ebay-ийн хэдэн сая хэрэглэгчид, "Хэрэглэгчдийн дуу хоолой" хөтөлбөрийн хүрээнд өөрсдийн санал сэтгэгдлээ илэрхийлж компанийн голлох шийдвэрүүдэд оролцдог байна.

Хоёр сар тутамд eBay нэлээд олон борлуулагчид болон худалдан авагчдыг цуглуулан үйл ажиллагааныхаа талаарх санал сэтгэгдлийг нь асууж цаашид eBay юу хийвэл зохистой талаар санал хүсэлт авдаг. Хамгийн багадаа долоо хоногт хоёр удаа цаг орчим үргэлжлэх теле уулзалтаар шинэ бодлого журам хэлэлцдэг. Энэхүү хүчин чармайлтынхаа үр дүнд  eBay- ийн хэрэглэгчид өөрсдийгөө eBay- ийн нэг хэсэг хэмээн сэтгэж, компанийг цаашид хэрхэн өргөжүүлэх санаачилгыг гаргацгаадаг нь гайхалтай. Магадгүй  энэ нь байгууллага дахь дэлхийн хамгийн өргөн  бөгөөд томоохон хэрэглэгчийн сүлжээ байж мэдэх юм.  

eBay өөрийн нийгмийн бүлгээ өргөжүүлэн, дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийг хооронд нь холбохын тулд өөрийн боломж, бололцоог ашиглан шинээр үйлчилгээ нэмж, хамтын нөхөрлөлийг хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь гайхалтай. New Call-to-action

Сэдэв: Онлайн

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер