<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өөрийн үсний онцлогт тохируулан шампунь болон ангижруулагчаа сонгоорой

Огноо: 2017-09-02

Үсээ хөвсгөр, зөөлөн, намирсан өнгөлөг харагдуулахыг хүн бүр хүсдэг. Үс угаах гэдэг бидний өдөр тутамдаа хийж заншсан нүүр гараа угаахтай л адил зүйл болж хувирчээ. Ингэж өдөр болгон угаасан үс зөв арчлахгүй бол хугарч, гэмтэж, өнгөө хурдан алддаг болдог. Өөрт таарсан үсний шампунь, ангижруулагчаар үсээ угаах нь өдөр бүр үсээ угаадаг хүмүүст хамгийн чухал зүйл. Үсээ өдөр болгон угаахын хажуугаар үсээ өөртөө таарсан зөв бүтээгдэхүүнээр угаахгүй бол үс улам өнгөө алддаг байна. 

Өөрийн үсний онцлогтрр тохируулан шампунь болон ангижруулагчаа сонгоорой

Ихэнх хүмүүс үсний шампунь, ангижруулагчийг хослуулж хэрэглэдэг харин нөгөө хэсэг хүмүүс нь дэлгүүрт ороод гартаа таарсан шампунь-г авах тохиолдол их байдаг. Энэ нь магадгүй яг ямар шампунь өөрт тань таарах талаар мэддэггүйд л байгаа. 

Зөв шампунь сонгох хамгийн амархан арга бол шошгыг нь унших. Үсний шампунь дээр байдаг зарим нэг түгээмэл хэрэглэгддэг үгсийг орчуулж тайлбарлая:

FINE HAIR: 

Энэ нь шингэн нарийхан ширхэгтэй үс гэсэн үг. Ийм үсний шампуниуд ихэвчлэн ‘volumizing’ буюу үсийг хөвсийлгөж аль болох өтгөн харагдуулах үйлчилгээтэй байдаг.

CURLY HAIR:

Энэ нь буржгар үс гэсэн үг. Төрөлхийн ч бай хими хийлгэсэн бай буржгар үсийг сайтар арчлахгүй бол арзайж хуурайшаад муухай харагддаг. Ийм үсэнд зориулсан шампуниудын шошго дээр ихэвчлэн "chemically treated"юм уу "frizzy" hair гэсэн үгс байдаг.

DRY HAIR:

Энэ нь хуурайшилттай үс гэсэн үг. Монголын нөхцөлд хамгийн түгээмэл нь болов уу гэж бодож байна. Хуурай үсний шампуниудын шошго дээр ихэвчлэн "moisturizing, replenishing, hydrating" гэсэн үгнүүд байна. Найрлагадаа "сoconut oil, avocado oil, grapeseed oil, argan oil" гэсэн тосны орцтой байвал бүр сайн.

OILY HAIR:

Энэ нь тослог үс гэсэн үг. Тослог үстэй хүмүүс moisturizing, conditioning гэсэн үгтэй шампунь хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь ийм үйлчилгээтэй шампуниуд таны үсний тослогийг улам л ихэсгэнэ. Тослог үстэй хүмүүс ихэвчлэн хагтах асуудалтай тулгардаг. Иймээс anti-dandruff гэсэн үгтэй шампунь хэрэглэх хэрэгтэй. Ийм шампуний найрлагад "ketoconazole, zinc pyrithione, selenium sulfide" гэсэн орц байвал илүү сайн. Хүмүүс хагийг хуйх хуурайшсанаас болж үүсдэг гэж боддог. Тэгвэл хуйх маань өөрөө маш их тос ялгаруулдаг энэ тослог нь хуйхан дахь бичил организмуудыг тэтгэж үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Улмаар бичил организмуудын тоо их болж хуйхны арьсыг цочроон хаг үүсдэг байна.

COLOR-TREATED HAIR:

Энэ нь будагтай үс гэсэн үг. Ийм үсэнд будаг арилгадаггүй маш зөөлөн төрлийн шампунь хэрэгтэй. Ийм шампуний шошго дээр "color-preserving, color shield, color treated" гэсэн үгс байдаг. "Sulfate free" гэсэн байвал бүр сайн.

Үсийг дан шампуниар угаавал үсний өөрийнх нь тослог хэт ихээр арилж хуурайшдаг. Өөртөө тохирох зөв шампуниа сонгосны дараа тохирох ангижруулагчийг сонгох хэрэгтэй.

Зөв шампунь болон ангижруулагч сонгох

CONDITIONER буюу ангижруулагч нь үсийг шампуниар угаасны дараа алдагдсан чийгшлийг буцааж олгох үүрэгтэй бөгөөд ангижруулсан үс зөөлхөн самнаж янзлахад амар болдог. Гэхдээ хэт ихээр ангижруулбал үс хөвсийж гялалзахаа больдог.

Долоо хоногт үсээ 3-4 удаа угаах хангалттай! 

Ширүүн эсвэл буржгар үс: Ихэнх буржгар үснүүд ширүүн, бүдүүн байдаг. Харин ширүүн, бүдүүн үснүүд нүхтэй байдаг учир гаднаас чийг, болон бусад түрхсэн химийн бүтээгдэхүүнүүдийг хурдан хүлээгээд авчихдаг. Мөн үсийг хэт арчилсан, арчилгааг хэтрүүлсэн тохиолдолд ширүүн болдог. Тэгэхээр байнга үсээ буддаг, ороодог, индүүддэг хүмүүсийн үс бүдүүн, ширүүн болсон байдаг. Нүхтэй учир мөн чийгээ хурдан алдаж, хуурайших нь элбэг байдаг. Тэгэхээр энэ бүхний эцэст таны хийх ёстой зүйл бол үсэндээ чийгшил өгөх юм.

Тиймээс та чийгшүүлэх үйлчилгээтэй шампунийг хэрэглээрэй.

Гэхдээ тодорхой орцуудыг агуулсан байх нь тухайн шампунь үнэхээр сайн эсэхийг танд хэлээд өгнө (shea butter буюу африкт ургадаг модны тос, кокосны тос). Мөн танд гүн ангижруулагч хэрэгтэй шүү.

Зөөлөн үс: Зөөлөн үстэй хүмүүс ширүүн үстэй хүмүүсийг бодвол арчлахад хүндрэлтэй байдаг хэмээн ярьцгаадаг. Тэгвэл зөөлөн буюу хэвийн үсэнд гардаг нэг том асуудал бол хэт их арчилгааг хийх буюу хэт их бүтээгдэхүүнийг хэрэглэх юм. Учир нь энэ нь үсийг илүү зөөлөн болгох талтай байдаг. Хэрвээ та хэвийн үстэй бол жирийн нэгэн шампунийг хэрэглэ. Битгий илүү арчилгаа, үйлчилгээтэй шампунийг сонго. Тэгвэл та зөөлөн, хэвийн үстэй гээд ангижруулагч хэрэггүй гэж бүү бодоорой. Учир нь яг хэвийн, зөөлөн үсэнд таарсан ангижруулагч бусад үсэнд чухал хэрэгтэй байдагтай адил мөн л их чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Нэмэлт үйлчилгээ хийлгэсэн буюу будагтай үс: Мэдээж үсээ будуулсан хүний хувьд будгаа арилгахгүй байхыг л бодно. Ихэнхдээ иймэрхүү үснүүдийн үзүүр хэсэг хуурай байх ба харин уг хэсэг нь тослог байдаг. Тэгэхээр үсийг сайтар цэвэрлэх шампунь хэрэг болох ба мөн үсний үзүүрт түрхэх чийгшүүлэгч хэрэг болно гэсэн үг. Аз болоход үсний тань будгийг хадгалах ба мөн хажуугаар нь чийгшүүлдэг шампуниуд олон болсон байна. Мөн гүн ангижруулагчийг хуурайшсан болон гэмтсэн үстэй хүмүүс байнга хэрэглэж байх ёстой байдаг.

Үсийг хэрхэн зөв угаах вэ? 

1. Эхлээд үсээ угаахаасаа өмнө самнаарай. 
2. Үсээ халуун биш харин бүлээн усаар норгох хэрэгтэй. Учир нь халуун ус үсний будаг гаргадаг муу талтай. 
3. Өөрийн үснийхээ их багад нь тохирсон шампунь хэрэглэ. Бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь үсэнд муу нөлөөтэй. 
4. Шампуниа түрхээд 3 минут гаруй үсэндээ иллэг хий. 
5. Ингээд усаар зайлна. Сайн зайлахгүй бол таны үс үхмэл харагдах болно.

Бүсгүй та өөрийн үсний онцлогтоо тааруулан зөв чанартай үсний бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай!

Pantene

Сэдэв: Үс арчилгаа

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ