<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Үс халзралтын шалтгаан

Огноо: 2017-08-18

Үс халзралтын шалтгаан

Хуйхны тэнцвэр алдагдаж, үс уналт удаан үргэлжилснээр үс дахин унах үйл явц удааширч, улмаар үсний уутанцар битүүрч үс дахин хэзээ ч ургахгүй эрсдэл хүлээж байдаг. Үсний халзралт хэд хэдэн шалтгаантай. Цаг уурын нөлөө, буруу хоололт, витамины дутагдал, үсний буруу арчилгаа мэдээж удамшил нөлөөлдөг.  

1. Стресс

1. Стресс

Бүх сэтгэл санааны өөрчлөлт болон биеийн өвчин нь үс унах шалтгаан байж болно. Стрессд орох, ялангуяа ойр дотны хүнээ алдсаны дараах сэтгэл гутрал нь үс унах шалтгаан болдог. Гэхдээ санаа зоволтгүй зургаан сарын дараа хэвийн болно.

2. Даавар

2. Даавар

Төрөл бүрийн шалтгааны улмаас эр, эм бэлгийн гормон /androgens and estrogens/-ы тэнцвэр алдагдсан тохиолдолд мөн үс ихээр унах нь ажиглагддаг. Гормоны тэнцвэрийг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар энэхүү үс уналт хэвийн болно.

3. Уургийн дутагдал

3. Уургийн дутагдал

Уургийн дутагдлаас болж үс унадаг. Та уураг сайн хэрэглэх хэрэгтэй.

4. Жирэмслэлт

Жирэмслэлт

Жирэмслэлтээс болж ядран, гормоны өөрчлөлтөөс шалтгаалж үс унадаг. Хүүхэд төрүүлсэнээс  3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ нь мөн гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Жирэмсний хугацаанд биед их хэмжээгээр байдаг зарим гормон нь  үс идэвхитэй ургуулдаг. Жирэмсний дараагаар уг гормонуудын хэмжээ хэвийн байдалд шилжсэнээр ихэнхи үс тайван байдалд шилжиж улмаар  үс унах үйл явц хэвийн үедээ ордог. Энэхүү үс уналтанд тодорхой эмчилгээ хийх шаардлагагүй.

5. Удам

Удам

Хэрэв аав ээжийн тань үс унадаг байсан бол таны үс ч мөн унадаг байх боломжтой. Үүнийг зогсоох боломж бараг байдаггүй. Гэхдээ үс уналтын эсрэг бүтээгдэхүүнүүд танд хэрэг болж болох юм. Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг ба үс нь хир залуу наснаас эхлэн унах тусам дагалдаад их хэмжээтэй халзрал үүсэх хандлагатай байдаг. Энэ үед үсний халзрал нь толгойн оройн хэсгээр үүсдэг бөгөөд эрэгтэйчүүдэд ихэнхдээ тохиолддог юм.
Эмэгтэйчүүдэд ч үсний халзрал үүсдэг. Энэ үед үс нийтдээ шингэрэх байдалтайгаар халзардаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор зарим эмийн бодис болоод тосон түрхэлгүүд байдаг нь халзрах хугацааг удаашруулдаг давуу талтай.

6. Буруу арчилгаа

6. Буруу арчилгаа

 Буруу арчилгааны улмаас, жишээ нь үсийг тогтмол хэт чанга татсан байдлаар боох зэргээс хамааран үс унаж болно. Энэ тохиолдолд татсанаас үүдэлтэй үс халзрал /traction alopecia/ хэмээх үс уналт үүсдэг. Хэрэв соривжилт үүсэхээс урьтаж ийнхүү татаж боохоо болисон тохиолдолд үс уналт зогсоно. Харин  нэгэнт соривжилт үүссэн тохиолдолд үс дахин ургахгүй байж болох юм.
Үсний халуун тосон эмчилгээ эсвэл үс шулуун болгох эсвэл буржийлгах зэрэгт ашигладаг химийн бодисууд нь үсний угны үрэвсэл үүсгэх улмаар сорвижилт болон үс уналтын гол шалтгаан болно.

7. Цус багадалт

7. Цус багадалт

Төмрийн дутагдлаас болж цус багадах нь үс уналтын нэг шалтгаан болдог. Аз болоход энэ нь шийдэж болох асуудал юм.

8. Хэт их А витамин

8. Хэт их А витамин

Зарим эмийн бодисууд үс уналтыг үүсгэдэг. Энэ байдал нь уг эмийн бодисыг хэрэглэхээ болиход эргэн хэвийн байдалдаа орно. Цус шингэлэх зарим эм /anticoagulant/, хавдарын хими эмчилчилгээнд хэрэглэдэг  эмүүд, мөн витамин А /хэт өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд/, жирэмснээс хамгаалах эм болон стресс тайлах эмүүд гэх мэт орно.

9. Үрэвсэлт халдвар

9. Үрэвсэлт халдвар

Зарим үрэвсэлт халдварууд мөн үс уналтыг үүсгэнэ. Хуйхны мөөгөнцрийн халдвар нь хүүхдийн үс их унахад нөлөөлдөг. Энэхүү халдвар нь мөөгөнцрын эсрэг эмчилгээнд түргэн эдгэрнэ.

10. Бамбай булчирхайн асуудал

10. Бамбай булчирхайн асуудал

Бамбай булчирхай хангалттай даавар ялгаруулахгүй тохиолдолд үс унаж эхэлдэг. Энэ үед зөвхөн эмч л танд тусалж чадна. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу үйл ажиллагаа нь буурсан тохиолдолд үс унаж болно. Энэхүү үеийн үс уналт нь бамбай булчирхайн үйл ажиллагааг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар хэвийн болно.

ХОЛБООТОЙ: Буруу угаалтаас үүдэн гарах түгээмэл 5 асуудал

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

wellaton үс арчилгаа

Сэдэв: Гэр бүлийн эрүүл мэнд

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер