<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Үс будах бүтээгдэхүүний хоорондын ялгаа

Огноо: 2017-07-26

Маш олон төрлийн үс будах бүтээгдэхүүн бий. Тэдгээр бүтээгдэхүүнээс өөрийн үсний онцлогт тааруулан зөв бүтээгдэхүүн өнгөө сонгоход тань туслах зорилгоор энэхүү нийтлэлийг бичлээ. 

Үсний будагны төрлүүд

Үсний будагны олон төрөл бүтээгдэхүүн байдаг хэдий ч хамгийн чухал нь аль нь танд тохирох вэ гэдгээ зөв сонгох юм. 

Үсний тосон будаг: Үсний тосон будгийг бид ихэвчлэн хэрэглэдэг. Энэ нь үсний гүнд нэвтрэх замаар үсний өнгийг өөрчилдөг бөгөөд үсийг жигд гүн будаг шингээх зориулалттай. Тосон будгийг бүтээгдэхүүнд ирсэн орцуудыг хооронд нь хольж найруулсны дараа нарийн нүхтэй эсвэл аяган хэлбэрийн саванд хийн сойз ашиглан зузаан жигд тараан өгч буддаг. Бүтээгдэхүүний савлагаан дээрх заавар дээрх заагдсан хугацааны дараа усаар угаан үсний будагтай хамт ирдэг ангижруулагч, тогтворжуулагч бүтээгдэхүүнээр угааж өгнө. Тосон будаг нь үсээ байнгын давтамжтай буддаг илүү тохиромжтой. 

ХОЛБООТОЙ: Үсээ будахаасаа өмнө таны мэдэх хэрэгтэй 8 зүйл

Үсний хөөсөн будаг: Үсний хөөсөн будгийг ашиглах маш хялбар байдаг. Ямар нэгэн сойз, багс, сав хэрэг болохгүй будахад хэцүү гар хүрэхгүй хэсгүүдэд ч хялбар хүрч өгдөг. Үсний хөөсөн будаг нь яг л шампунь түрхэж байгаа юм шиг хэрэглэдэг тул цаг зав муутай, үсээ өөрөө будаж чаддаггүй хүмүүст тохиромжтой. Үсний хөөсөн будаг хэрэглэх заавар:

  • Хайрцаг дотор байгаа будгийг идэвхижүүлэгчтэй саванд хийж таглаад сайтар сэгсэрнэ. Сэгсэрсний дараа тагийг нь авч цорго бүхий таглааг хийнэ.
  • Холигдсон будгийг 2-3 минут түр байлгана. Будагтай цуг ирсэн бээлийг өмсөж, будагны савны эх биеийг атгаж / савыг хэвтүүлж болохгүй дээшээ харсан хэвээр нь барина / шахахад гарах хөөсийг гар дээрээ авч үсэндээ түрхэнэ. Угаагаагүй, хуурай үсэнд түрхэж будна.
  • Үсээ угааж байгаа мэт хөдөлгөөнөөр үсэнд сайтар түрхэж 40 минут болсны дараа угаана.
  • Үсээ будагтай үсний шампуниар угаасны дараа будагтай хамт ирсэн бэхжүүлэгч кремийг түрхэж 2 минутын дараа ахин усаар зайлна. Будаг бэхжүүлэгч крем нь 2-3 удаа хэрэглэгддэг бөгөөд үлдсэн кремийг 2 долоо хоног тутамд нэг удаа үсэндээ түрхэнэ. 

үсний хөөсөн будаг

Үсний будгийн төрлүүд 

Та ямар өнгөөр будах болон хэр хугацаанд үснийхээ өнгийг хадгалахыг хүсч байгаагаас шалтгаалан үсний будгийг төрлүүд танд янз бүрийн үр дүнг бий болгох болно. 

Permanent үсний будаг: Хэрвээ та үсэндээ эрс өөрчлөлтийг хийж илүү гэгээлэг эсвэл илүү бараан өнгөтэй болохыг хүсч байвал Permanent төрлийн үсний будаг мэргэн сонголт байх болно. Гэхдээ энэ төрлийн будаг нь үсний байгалийн пигментийг өөрчилдөг ба Semi-Permanent үсний будгийг бодвол маш удаан тогтдог. Үс ургахад угнаас нь таны өөрийн төрөлх өнгө гарна гэдгийг санаарай.

Semi-Permanent үсний будаг: Таны байгалийн төрөлх өнгийг сэргээх, бага зэргийн цайвар эсвэл бараан өнгө руу өөрчлөлт хийхийг хүсч байвал Semi-Permanent үсний будаг илүү тохиромжтой. Үүний бас нэг давуу тал нь таны үсний байгалийн пигментэд өөрчлөлт оруулдаггүйгээс гадна гялалзсан болгож өгдөг.

Demi-Permanent үсний будаг: Хэрвээ та үсээ анх удаа будах гэж байгаа бол энэ төрлийн будаг илүү тохиромжтой. Учир нь таны үсний байгалийн өнгийг улам баяжуулж өгдөг. Өнгөний сонголтын хувьд хүмүүсийн нийтлэг үсний өнгөтэй байдаг ба 28 удаагийн угаалт хүртэл өнгөө хадгална. 

Энэнхүү нийтлэлийг "Wellaton" үсний будгийн албан ёсны дистрибютер АНУНГОО ХХК-с бэлтгэн хүргэлээ. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.

wellaton үс арчилгаа

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ