<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

"Үсээ хурдан ургуулах арга"

Огноо: 2017-08-21

Мэдээж "Үс сайхан бол зүс сайхан" гэдэг шиг, өнгөлөг, намирсан, зөөлөн, эрүүл урт сайхан үстэй болохыг эмэгтэй хүн бүр мөрөөддөг гэхэд хилсдэхгүй. Охид бүсгүйчүүд үсээ урт ургуулахыг маш их хүсдэг, харин үс ургах тусам гэмтэж, хугарах, өнгөө алдах нь байдаг. Ингээд бид танд үсээ аль болох эрүүл, урт ургуулахад шаардлагатай аргууд болон үсний арчилгааг сонирхуулъя. 

Үсээ урт ургуулах аргаТа үсээ урт ургуулахаар шийдсэн бол тэр мөчөөсөө эхлэн дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй. 

  1. Үсээ гэмтээхээс хамгаалах. Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай.
  2. Үс чинь гэмтсэн бол тэр хэсгийг нь тайрч авах хэрэгтэй. Үсээ ургуулна гэдэг бол ганц өдрийн ажил биш, тэвчээртэй байх хэрэгтэй. Үс чинь салаалж, хуурайшиж, хугарч гэмтсэн л бол тайрч эрүүл үзүүрийг нь гарга.
  3. Үнэхээр үсээ ургуулахыг хүсэж байгаа бол химийн будгаар үсээ будахаа болих хэрэгтэй. Заавал будмаар байгаа бол хенна гэх мэт илүү байгалийн гаралтай аргыг сонго.
  4. Үсээ хлор болон давстай уснаас хамгаал. Усанд сэлэхээсээ өмнө цэвэр усаар үсээ сайн зайлаарай. Мөн сэлэхийн өмнө ба хойно нь сайн шампунь, ангижруулагч хэрэглэнэ.
  5. Үсээ нар, салхинаас хамгаал. Наранд удаан хугацаагаар байх гэж байгаа бол үсээ юмаар далдал, эсвэл гүн ангижруулагч хэрэглэ. Салхинд байх гэж байвал үсээ сүлжих юм уу шуугаад, мөн алчуур, малгайгаар далдлаарай. Салхи шиг үсийг салаалуулдаг зүйл гэж үгүй.
  6. Эрүүл хоол идэж, их ус ууж, сайн амар. Өдөр бүр хангалттай уураг, эрүүл өөх тос, их ус хэрэглээрэй. Байж болох бүхий л боломжоороо өөрийгөө арчилж торд. Нэмэлт тэжээл ч мөн хэрэглэж болох юм.
  7. Цусны эргэлтээ сайжруул! Дасгал хий. Цусны эргэлтээ сайжруул, эндорфиний урсгалаа нэмэгдүүл, үсээ ургуул. Мөн хуйхандаа иллэг хийлгээрэй.
  8. Үсээ нойтон байхад нь болгоомжтой харьц. Үсээ нойтон байхад нь битгий самна, мөн битгий алчуураар үрж хатаа. Оронд нь зөөлөн дарж усыг нь шингээж аваад, өөрөөр нь хатаа. Ширэлдсэн үсээ чанга самнах хэрэггүй. Үснийхээ үзүүрээс нь эхэлж зөөлөн самнаарай. Үстэйгээ яг үнэт, ховор эрдэнийн утас байгаа мэт харьц. Үс урт ургах тусмаа хөгширч байдгийг сана. Тиймээс зөөлөн бай.
  9. Угаалт хоорондын зайгаа уртасга. Ихэнх урт үстэй хүмүүс өдөр бүр үсээ угаагаад байдаггүй байна. Мөн олонх нь шампунь хэрэглэдэггүй, зөвхөн ангижруулагч хэрэглэдэг. Үс угаах хугацаагаа аль бага багаар уртасга. Мөн CWC (condition-wash-condition) аргыг (ангижруул-угаа-ангижруул) ашиглаад үзээрэй. Шампунийг зөвхөн хуйхныхаа хэсэгт хэрэглэ. Үсний үзүүр рүү зөвхөн хөөс нь л хүрэхэд хангалттай. Үсний үзүүр хөгшрөх тусмаа хуурай болдог учраас зөвхөн зайлах л хангалттай байдаг байна.
  10. Халуун усаар бүү угаа. Угаахдаа аль болох бүлээн усаар угаагаад, үсээ зайлахдаа тэсэж болох хамгийн хүйтэн усаар угаагаарай. Ингэснээр арьс зөөлөн, толигор болж үс илүү гялалзсан, арчлахад амар болдог. Энэ арга нь зөвхөн үс ургахад бус арьсанд чинь бас тустай юм.

Эрүүл урт үсний нууцХарин одоо гэрийн нөхцөлд хэрхэн үсээ урт ургуулж болох аргуудаас танд хүргэе.

  1. Сонгинын шүүс. Энэ нь маш хуучны аргуудын нэг юм. Хуучны гэхээрээ үйлчилгээ муутай хэмээн битгий бодоорой. Таны санаж байгаагаас ч илүү үр дүнг үзүүлж, үсийг тань хормын дотор эрүүлжүүлэх болно. Учир нь сонгинод эд эсийг нөхөн төлжүүлэх, шим тэжээлээр хангах коллаген ихээр агуулагддаг. Тиймдээ ч зөвхөн үс гэлтгүй, арьсанд ч мөн сайн нөлөөтэй. Үүний тулд та сонгиныг холигчид хольж, сайтар жижиглээд үс хуйхандаа түрхэн, 15 минут хэртэй байлгасны дараа гаатай, сэнгэнэсэн шампуниар угаагаарай. Учир нь энэ нь үсний хагийг багасгаж, түрхлэгийн чанарыг нэмэгдүүлэхээс гадна сонгинын үнэрийг арилгах болно.
  2. Алимны цууАлимны цуу нь гэдэс дотор цэвэрлэх, хаг, үсний гэмтлийг эмчлэх өндөр үйлчилгээтэй байдаг. Үүний тулд та 75 мл бүлээн усанд, 1 амны халбага алимны цуу хийгээд сайтар холих хэрэгтэй. Ингээд ойролцоогоор 30 минут орчим үсэндээ иллэг хийж, шингээсний дараа үсээ угаагаарай. Үр дүнд нь үс гайхалтай хурдан ургах болно.
  3. Кокосны шүүс. Кокосны шүүс, сүү нь төмрөөр баялаг тус үс хумсыг бэхжүүлэх өндөр ач тустай. Энэхүү шидэт бэлдмэлийг бэлдэхийн тулд та кокос жимсний шүүсийг нь шавхан гаргаж, дээр нь 4 дусал лаванда цэцгийн тос, 1 цайны халбага лимоны шүүсийг нэмж холиод үсэндээ түрхэн 4-5 цаг болсны дараа бүлээн усаар зайлаарай.
  4. Өндөгний маск. Өндөг нь үс, хумс, арьсанд хэрэгтэй бүхий л тэжээллэг бодисыг өөртөө агуулдаг бөгөөд үсийг ургуулан эрүүлжүүлэх өндөр үр дүнтэй байдаг юм. Тиймдээ ч та өөрийн гараар, энгийн материалуудаар маш гайхалтай маскыг бэлдэх боломжтой. Үүний тулд 2 ширхэг өндөгний шарыг ялган авч түүн дээрээ 1 амны халбага ус, кокосны тос, эсвэл сүү хийгээд үс хуйхандаа жигд массажлан түрхэж өгөөрэй. Ойролцоогоор 1 цаг болгосны дараа угаахад таны үс өнгө орж, зөөлөрсөн байх болно.
  5. Ногоон цай. Бидний гэрт байж л байдаг, өдөр тутамдаа хэрэглэдэг ногоон цай эмчилгээний асар өндөр ач тустай болохыг та мэдэх үү? Үүний тулд хэрэглэдэг ногоон цайгаа халуун усанд хандлан цаг орчимтой байлгасны дараа түүгээр үсээ угаан массажлах хэрэгтэй. Үр дүнд нь үс маш хурдан ургах болно шүү. Хэрэгжүүлээрэй.
  6. Энэтхэгийн тошлой жимс. намирсан зөөлөн болохоос гадна тогтмол хэрэглэж заншвал ургалт нь мэдэгдэхүйц нэмэгддэг юм. 
  7. Үсээ унжуулах. Үсээ хурдан хугацаанд ургуулах хамгийн энгийн арга бол унжуулах юм. Ингэснээр цусны эргэлт нэмэгдэж, үсний ургалтыг сайжруулдаг байна. Өдөрт 2-4 минут тогтмол үсээ унжуулан гараараа зөөлөн самнаж байгаарай.  
  8. Хуйхандаа иллэг хийх. Энэ нь мөн л тархи болон хуйхны цусны эргэлтийг сайжруулж, тослогийг тэнцвэржүүлж өгдөг. Хуйхандаа ингэж тогтмол иллэг хийснээр үсний ургалт түргэсдэг аж. 

Бидний биед витамин, эрдэс бодис хэрэгтэй болдогтой адилаар бидний үсэнд энэ бүгд мөн адил хэрэгцээтэй байдаг. Та үсэндээ 7 хоногтоо ядаж 1 удаа тэжээлийн тос, витамин түрхэж заншаарай. Хэрвээ ингэж хэвшвэл, таны үс үргэлж өнгөлөг, гялалзсан сайхан хэвээрээ байх болно. Та дараах үсний тэжээлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай. Эрүүл гялалзсан, урт үстэй болоход тань амжилт хүсье

wellaton үс арчилгаа

 

Сэдэв: Үс арчилгаа

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ