<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Үсээ зөв арчилцгаая

Огноо: 2017-04-28

үсээ зөв арчилцгаая

Хүний үс сард дунджаар 1 см ургадаг боловч тухайн хүний амьдрах орчин, эдэлж хэрэглэж буй зүйлс, арчилгаа тэр бүү хэл идэж хоол хүнснээс шалтгаалж удаан эсвэл түргэн ургадаг байна. Үсээ зөв арчлах нь дан ганц гоо зүйгээс гадна эрүүл мэнд, сэтгэл зүйн ач холбогдолтой. Тиймээс энэ удаа үсээ арчлах энгийн зөвөлгөөг хүргэж байна.

Үсээ угаах

Үсээ бага зэрэг чийглээд дараа нь шампуниа түрхээд сайхан хөөсрүүлээд 5-8 минут хөөсийг хуйханд шингээж өгнө. Ингэж байж шампунийн тэжээллэг чанар нь хуйхандаа үйлчилдэг гэдгийг онцгойлон анхааруулав.

Хуйхандаа шампуниа түрхээд массаж хийж өгөх хэрэгтэй. Массаж хийсэн тэрхүү хөөс нь овоороод ирэхээр нь тодорхой минутад байлгах нь чухал. Тэгж байж үсний хуйх шампуниудаас авах ёстой тэжээлээ авдаг байна.

Үсээ угаахдаа анхаарах зүйлс:

  • Хэт халуун, хэт хүйтэн усаар угааж болохгүй.
  • Үсээ алчуураар үрж, мушгиж болохгүй. Yсээ алчуураар үрж арчих нь хамгийн буруу. Харин зөөлөн дарж үсээ хатаах хэрэгтэй.

Ангижруулагч хэрэглэх

Ангижруулагчийг хүний үсний хайрсан давхаргыг хааж өгөхийн тулд хэрэглэдэг. Хими, будаг хэрэглэсэн үсэнд хэрэглэвэл үс зөөлөрнө. Ангижруулагчийг үсээ шампуниар угаасныхаа дараа хэрэглэх нь зөв.

Тэжээлийн тос

Тэжээлийн тосыг үсний хуйхнаас 1-1.5 см зайтай шулуун байдлаар үсний үзүүр хүртэл гулгуулж түрхэх нь зөв. Тэрнээс биш үсийг даавуу мушгиж байгаа мэт мушгиж болохгүй шүү бүсгүйчүүд ээ. Тэжээлийн тосыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Ингэхдээ ангижруулагч хэрэглэхгүй. Ангижруулагчийг үсээ угаах болгондоо хэрэглэж болно. Харин тэжээлийн тос хэрэглэсэн тохиолдолд ангижруулагч хэрэглэхгүй.

Үсний индүү, лак хэрэглэхдээ анхаарах нь

Үсний индүүгээ өндөр градус дээр нь тавьж болохгүй. 160-170 градустай байхад болно. Ингэхдээ индүүний өмнөх цацлагийг хэрэглэж хэвшвэл үсээ гэмтээхээс хамгаална. Мөн үсний лакийг хэрэглэсэн тохиолдолд үсээ тэжээлээр сайн хангаж өгөх хэрэгтэй ба ингэж байж үсээ их гэмтлээс сайн хамгаалж чадна шүү бүсгүйчүүд минь.

Самаа зөв сонго.

Самаа зөв сонго

Төмөр шүдтэй сам нь үсийг зулгаадаг учир татгалзах хэрэгтэй. Хуванцар, модон самнуудын шүд нь бөөрөнхийдүү байвал сайн. Хуйхны цусны эргэлт, улмаар үсний тэжээлийг сайжруулахын тулд үсээ өдөрт дор хаяж 4 удаа 3-5 минутын турш самнах хэрэгтэй.

Зөв хооллох

зөв хооллох

Хооллолт зөв байх нь нүүр царай, бие эрхтнээс гадна үсний тань эрүүл байдалд маш чухал. Сайхан үстэй байхын тулд аль болох амьтны гаралтай уураг ихтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай бөгөөд ялангуяа үсний 60 %-ийг бүтээдэг уургийн нийлэгжилтэд оролцдог цайр энд юу юунаас илүү чухал юм. 

Витамин хэрэглэх

Витамин  хэрэглэх

Амин дэмийн дутагдлаас болж үс унахад хэрэгцээт зүйлсийг нэмж уух шаардлага гарна. Үсэнд ямар төрлийн витамин хэрэгтэй вэ?

  • Биотин: халцрахаас сэргийлэхэд 
  • В бүлгийн витаминууд: үсний бат бэх чанар, ургалтыг дэмжих
  • А витамин: гялалзуулах 
  • Аскорбины хүчил (С витамин): үсний уутанцрыг хамгаалах
  • Е витамин: үс унахаас сэргийлэх болон урт үсийг арчлахад зайлшгүй хэрэгтэй. 
  • Фолийн хүчил: - Удамшилтай холбоотой үс ихээр унах шалтгаантай бол фолийн хүчил ихээр агуулсан хоол хүнсийг түлхүү хэрэглэнэ. Фолийн хүчил нь үс төдийгүй хумсыг мөн сайн бэхжүүлнэ. Вандуй , хэрээн нүд, гүзээлзгэнэ, линз, яншуй зэрэг нь ихээр агуулна.
  • Инозитол буюу В8 витамин нь антиоксидант бөгөөд холестерин бууруулах, үс хумсны ургалт дэмжих үйлчилгээтэй. Хуйх өвчлөхөд эмчилгээний үр дүнтэй, үсний булцууны эрүүл байдлыг тэтгэнэ. Үзэм, махны дайвар бүтээгдэхүүн, зарим хүнсний ногоо инозитол агуулна. 
  • Омега -3 хүчлүүд нь үсийг эрүүл байлгаж, хуурайших, хугарахаас сэргийлнэ. Энэ нэгдэл нь хуйх цочрохоос хамгаалж, хуйханд тэжээл хэвийн очих нөхцлийг хангана. Далайн бүтээгдэхүүн, грек самар, бүйлсний үр, зарим ургамлын тос ихээр агуулдаг. 
  • Бета ситостерол -үсний ургалтыг идэвхжүүлдэг ургамлын ханд, ялангуяа халцрах магадлалтай үед бэлдмэл хэлбэрээр хэрэглэх нь тустай. Эрдэнэ шишийн тос, газрын самарт ихээр агуулагддаг. 
  • Амин хүчлүүд нь үсний ургалтыг сайжруулж, хагтахаас сэргийлнэ.

ХОЛБООТОЙ: Монголын хуурай цаг агаарт үсээ хэрхэн эрүүл байлгах вэ?

Энэнхүү нийтлэлийг Анунгоо ХХК-с бэлтгэн хүргэлээ. Та манай бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр нэвтэрнэ үү.

wellaton үс арчилгаа

 

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ