<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Үсээ гэмтээлгүйгээр буржийлгах 6 арга

Огноо: 2017-07-26

Үсээ гэмтээлгүйгээр буржийлгах 6 аргаҮс сайхан бол зүс сайхан гэж эмэгтэйчүүд бид цаанаасаа л гоё сайхан байх гэж хичээдэг. Тиймдээ ч үсээ өдөрт хэд хэдэн янзаар янзлахаасаа ч буцахгүй хүмүүс шүү дээ. Гэхдээ гоё сайхан байх гэж хичээх бүрд сул талууд байсаар байдаг. Ялангуяа үс буржийлгах үед үс гэмтэх, түлэгдэх, салаалах гээд маш олон асуудал гардаг. Тиймээс үсний индүү, сэнс ашиглалгүйгээр гэртээ хэрхэн үсээ буржийлгах талаар энгийн хирнээ үр дүнтэй аргуудыг хуваалцаж байна. Туршаад үзээрэй.

1. Чийгтэй байхад нь сүлжих 

1. Чийгтэй байхад нь сүлжих Хэрвээ маргааш өглөөг буржгар үстэй эхлүүлэхийг хүсвэл үсээ угаасны дараа бага зэрэг чийгтэй байхад нь тохирох хэмжээгээр үсээ сүлжээрэй. Хэрвээ их долгионтой үс хүсэж байвал үсээ жижиг, жижиг хэсэгт хувааж сүлжих нь илүү үр дүнтэй. Харин том долгионтой үстэй болмоор байвал үсээ 2 юм уу 4 хуваагаад загасаар сүлжээд унтаарай. 

2. Бигуди ашиглах

2. Бигуж ашиглахЭнэ бол гэртээ үсээ буржийлгах маш хялбар аргуудын нэг. Үснийхээ буржгарын хэмжээг хэр том, жижиг долгионтой болгохоос хамааран бигудинийхээ сонгоод үсээ хуваана. Үүний дараа бигудигээрээ үсээ ороон /хуйлан/ тогтоож өгөөрэй.  Бигудиний материал зөөлөн, толгойг тань нухаж тухыг тань алдагдуулахгүй бол унтаад сэрэхэд л таны үс хүсснээр тань буржгар болсон байх болно.

3. Оймс ашиглан үсээ ороох 

image-5.pngЭнэ арга илүү том том долгиог бий болгоно. Үсээ угаасны дараа спрэй цацаад оймсны дунд хэсэгт үсээ байрлуулан дээшээ эргүүлэн хоёр талыг зангидаж өгнө. Унтаад босоход таны үс долгионтой болсон байна. Хэрвээ илүү жижиг жижиг долгион хүсвэл та үсээ олон хэсэгт хуваан жижиг оймсоор ороогоорой. Үсний спрэй цацсан нь үсний буржгар байдлыг өдрийн турш хадгалахад тань тусална.

4. Эргүүлээд боо

эргүүлээд бооХэрвээ та үсээ илүү том долгионтой болгохыг хүсвэл үсэндээ спрей түрхээд дөрвөн хэсэгт хуваа. Тэгээд хэсэг тус бүрийг дээш эргүүлэн шууж боогоорой. 

5. Кист ашиглан үсээ ороох

5. Кист ашиглан үсээ ороохДээрх зургийн дагуу үсний кист ашиглан үсээ ороогоорой. Хэдхэн цагийн дараа гэхэд  өөрийн мэт долгионтой үстэй болсон байх болно. Энэ нь үсний сэнс, индүү ашиглах шаардлагагүй маш хялбар долгионтой үстэй болох арга юм.

6. Хуучирсан футволк минь 

6. Хуучирсан фодволк минь Өмсөх дургүй, загвар нь хуучирсан, багадсан, томдсон футволкоороо үсээ орооцгооё. Оймсоор орооход том том долгионтой болоод байсан бол энэ нь илүү жижиг долгионыг бий болгоно. Эхлээд футволкоо нарийхан жижиг хэсгүүдэд хуваагаарай. Үүний дараа үсээ жижиг хэсэгт хуваан оймсоор үсээ ороож байсан шиг зүссэн футволкны хэсгээрээ үсээ ороогоорой.

Дахин сануулахад үсээ бага зэрэг чийгтэй байхад нь ороовол илүү үр дүнтэй мөн үсэндээ зориулалтын спрэй түрхэх нь үсний тань буржгар байдлыг илүү удаан хугацаанд хадгалах давуу талтай. Үсний сэнс ашиглалгүй үсээ буржийлгах дээрх аргууд  хэрэг болно гэдэгт найдаж байна.

ХОЛБООТОЙ: Гэмтсэн үсийг хэрхэн арчлах вэ?

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.
wellaton үс арчилгаа

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ