<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Үсээ будахаасаа өмнө таны мэдэх хэрэгтэй 8 зүйл

Огноо: 2017-07-18

Бүсгүйчүүд бидний хувьд үс бол гоо сайхны гол зэвсэг гэж хэлж болно. Үсээ янзлаад гарсан өдөр нэг л өөртөө итгэлтэй байдаг биздээ. Ялангуяа үсний өнгө бидний царай төрх, төрөлхийн гоо сайхныг тодотгоход их үүрэг рольтой. Хэрвээ та үснийхээ өнгийг өөрчлөхөөр шийдсэн бол дараах зүйлсийн талаар мэдэж авах хэрэгтэй шүү.

Үсний урт өнгөнд нөлөөлдөг үү?

Тийм. Хэрвээ таны үс мөрнөөс урт эсвэл өтгөн бол үсэндээ бүрэн жигд өнгөтэй будахыг хүсвэл 2 үсний будаг шаардлагатай. Мөн үсний уг хэсгийг бодвол үзүүр хэсэг илүү их өнгө шингээдэг гэдгийг мэдэж авах хэрэгтэй.

Үсний төрөл нь өнгөнд нөлөөлдөг үү?

Үсний төрлөөс шалтгаалан будах үйл ажиллагаанд зарцуулах цаг харилцан адилгүй байдаг. Учир үсний будаг шингээлтэд нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол үсний бүтэц юм. Тодруулбал үсний ширхэг өргөн үү? нарийн уу? гэдгээс шалтгаална. Бүдүүн ширхэгтэй үс энгийн болон нарийн ширхэгтэй үснээс илүү цаг зарцуулдаг. Мөн будхаасаа өмнө үсээ сайтар хатааж өгсөн байх нь өнгийг хурдан шингэхэд тус болно.

Үсээ будахаасаа өмнө тайралт эсвэл хими хийлгэх хэрэгтэй юу?

Хэрвээ та үсэндаа тайралт хийлгээд удаагүй байгаа бол заавал дахин үсээ засуулах шаардлагагүй. Харин үсэндээ тайралт хийлгээгүй 6 болон түүнээс дээш сарын өнгөрүүлсэн бол үснийхээ үзүүр хэсгийн гэмтэлтэй хэсэг болон салааг авхуулахад гэмгүй. Энэ нь таны хүссэн өнгө үсэнд тогтоход ч мөг эерэг нөлөө үзүүлэх болно. 

Үсээ будахаасаа өмнө угаах хэрэгтэй юу?

Ерөнхийдөө үсээ будахаасаа өмнө угаах хэрэггүй. Учир нь хүний өөрөөс нь ялгарсан тослог нь будаг явцад хуйхыг хамгаалж өгдөг. Иймээс үсээ будахаасаа өмнө 12-24 цагийн өмнө угаасан байвал хамгийн тохиромжтой. Гэхдээ зарим үсний будагны савлагаан дээр заавал угаасан үсэн дээр түрхэх гэсэн заавартай байдаг. Энэ тохиолдолд та зааврыг дагах хэрэгтэй.

Будагнуудаа хооронд нь хольж болох уу?

Заримдаа бүсгүйчүүд маань яг хүссэн өнгөө гарган авахын тулд хэд хэдэн будгийг хооронд нь хольдог эсвэл бүүр үлдэгдэл будгуудаа хооронд нь хольж будах тохиолдол ч багагүй гардаг. Ингэж холихдоо 2-3 номер бууруулж эсвэл өсгөж болно. Тодруулбал хэт бараан өнгийг цайвар өнгөтэй холихгүй байх хэрэгтэй. Мөн нэг брэндийн бүтээгдэхүүнүүд байвал илүү тохиромжтой. Учир нь үсний будагны агууламж, онцлог бүр харилцан адилгүй тул үсэндээ эрсдэл гаргах хэрэггүй.

Үсний будгаа хэдий хугацааны дараагаас угаах вэ?

Үсний будгаа үсэндээ жигд түрхэж дууссанаас хойш бүтээгдэхүүний саван дээрх хугацаанд байлган угаах хэрэгтэй. 

Будаж дууссаны дараа ангижруулагч хэрэглэх хэрэгтэй юу?

Ихэнх үсний будаг ангижруулагч бүтээгдэхүүнтэйгээ хамт ирдэг. Энэ нь үсний будагний найрлагатай тохируулан хийсэн учир үсний өнгөний тогтоц сайн байх мөн намирсан зөөлөн, гялалзсан болгоход тусладаг. Иймээс үсээ будасний дараа усаар сайтар угаасны дараа ангижруулагч бүтээгдэхүүнээ заавал хэрэглээрэй. 

Хэдий хугацааны дараа дахин будаж болох вэ?

28 угаалтын дараагаас үсээ дахин будаж болно хэмээн үсний мэргэжилтэнгүүд зөвлөдөг. Тодруулбал та үсээ өдөр бүр угаадах бол 4 долоо хоногийн дараагаас дахин будаж болно. Харин та үсний байнгын будагтай байдаг бол үс урган угнаас өнгө гар ирэхэд уг хэсгээ будаж болно. Ихэвчлэн 4-6 долоо хоногт мэдэгдэхүйц үсний уг ургаж эхэлдэг ба энэ үед дахин будаж болно.

Эх сурвалж www.wella.com

ХОЛБООТОЙ: Сонирхож буй үсний өнгөө өөртөө тохирох эсэхээ яаж мэдэх вэ?

Wellaton-ны албан ёсны дистрибютер АНУНГОО ХХК-с энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэв. 

wellaton үс арчилгаа

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ