<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Үсний талаарх сонирхолтой баримтууд

Огноо: 2017-08-31

Үсний талаарх сонирхолтой баримтууд

Та үснийхээ талаар хэр сайн мэдэх вэ? Магадгүй та үсний засалт, өнгө, будагны талаар илүү сайн мэдэж болох юм. Гэхдээ бид энэ удаад илүү сонирхолтой, содон мэдээллийг хүргэж байна. Үсний талаарх сонирхолтой баримтуудтай танилцана уу.

үс

  • Үсний бүтцийн ихэнх хувийг кератин бүрдүүлдэг. Энэ нь эвэр,туурай, хумс, хошуу, өдтэй ижил бүтэцтэй гэсэн үг. 
  • Хэрвээ үсээ нойтон байхад нь сунгаж үзвэл хэвийн үеийн уртаас 30%-аар илүү урттай болно. 
  • Халуун, дулаан нөхцөл нь үсний ургалтыг дэмждэг тул дулааны улиралд үсний ургалт илүү хурдан байдаг. 
  • Хуйханд байгаа үсний уутанцрыг эс тооцвол үс бол үхэжсэн хэсэг юм. 
  • Согтууруулах бодисын хэмжээ, холестрин, генийн мэдээлэл гэх мэт таны цусанд агуулагдаж буй бүх мэдээллийг үс ч мөн адил агуулдаг. 
  • Үс таны хүйсийг тодорхойлж чадахгүй. Учир нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үсний бүтэц адилхан байдаг.

төрөлхийн улаан үстнүүд

  • Хар бол хамгийн түгээмэл өнгө бол улаан нь хамгийн ховор өнгө юм. Учир нь дэлхийн хүн амын зөвхөн 1% нь төрөлхийн улаан үстэй байдаг.  
  • Таны үсний  50% нүүрс төрөгч, 21% хүчилтөрөгч, 17% азот, 6% ус төрөгч, 5% нь хүхэр юм. 
  • Гарын алга, хөлийн ул, уруул, салст бүрхэвчээс бусад хэсэгт үс ургадаг. 
  • Бидний хэлж заншсанаар үс салаалах гэдэг нэршлийн  шинжлэх ухааны нэршил нь “trichoptilosis.”
  • Ясны чөмгөөс гадна үс нь хамгийн хурдан ургадаг биеийн хэсэгт ордог
  • Үсний 50 орчим хувь унахад халзралт эхэлж байна гэсэн үг. 
  • Хуйхан дахь үсний 90% нь идэвхтэй ургаж байхад 10% нь амарч байдаг. 
  • Нэг ширхэг үсний насжилт ойролцоогоор 5 жил
  • Америкчуудын 80% нь үсээ өдөрт 2 удаа угаадаг. 
  • Нэг туг үс 100гр орчмыг даах чадвартай. Харин хүний толгойд дунджаар 100,000-150,000 орчим туг үс байдаг ба энэ нь 2 зааныг даах хэмжээний чадалтай гэсэн үг. 

ХОЛБООТОЙ: Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой тоо баримтууд

wellaton үс арчилгаа

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ