<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Үсний намар өвлийн трэнд

Огноо: 2017-09-15

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Хүн төрөлхтөн бий болсон цагаас үс засалтууд өөрчлөгдөн, шинэчлэгдэж ирсэн бөгөөд энэ нь тухайн үеийн охидын хэв маяг, трэндийг илтгэж байжээ. Тиймээс ч бид та бүхэндээ үсний стилистүүдийн бүсгүйчүүддээ санал болгож байгаа 2017 онд трэнд болох хамгийн шилдэг үс засалтуудыг танилцуулж байна. Магадгүй та ч гэсэн үсээ засуулахаар зэхэж байгаа бол эдгээр засалтуудаас санаа авч болно .

Үсний засалт болон үсний өнгөө өөрчлөх нь сэтгэл санааны байдлыг дээрдүүлдэг гэдэгтэй санал нийлж байгаа биз дээ? Тэгвэл цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд ирж буй 2017 онд ямар өнгө, ямар загвар  трэнд орохыг мэдэхийг хүсч байна уу? 2017 онд хүн бүр өөрт тохирох үсний өнгөө олох болно. Хамгийн шаардлага өндөртэй, загварлаг хүүхнүүд ч өөрийн өнгөө олох болно. Гол нь будалтын техник, өнгөний тунгаа зөв сонгох нь чухал. Цаг зав, мөнгөө дэмий үрэхгүйн тулд чадвартай үсчин сонгох нь бас чухал юм. Бас үсээ хайрлахаа мартав аа. 

үсний трэнд

Энэ бол нэг төрлийн шатлалттай тайралт юм. Хамгийн урт үснүүд нь эрүүний хавьцаа байдаг. Уг тайралтын давуу талуудаас дараах хэдийг онцолж болно: уг тайралт бүх төрлийн үсэнд тохирдог үсийг хөвсгөр харагдуулдаг уг хэв маягийг яаж ч эвдэж өөрчилж болдог ба ямар ч тохиолдолд загварлаг харагдаж чаддаг ийм засалттай үсийг янзлахад нэг их цаг хугацаа ороод байдаггүй ямар чоолктой хослуулахаа сонгож болдог.

үсний трэнд

Энд хамгийн гол нь уртаасаа богино руу аажим шилжих. Илүү оригинал хэв маягийг бүтээхийн тулд үсээ бага зэрэг буржийлгаж болно. Хамгийн гол нь ийм засалт өөгүй цэвэрхэн, нямбай харагдах ёстойг анхаараарай.

үсний трэнд

Энэ бол бидэнд аль хэдийнээ танил болсон омбре будалтны «дүү будалт». Ялгаа нь сомбре техникээр будахдаа өнгөнөөс өнгөнд шилжихдээ илүү жигд зөөлөн уусгалт хийдэг. Үсийг ойролцоо өнгө бүхий хэд хэдэн өнгөөр буддаг ба өнгөнүүдийн уусгалтыг (шатлалыг) хөндлөн болон босоо чиглэлд хийдэг. 

ХОЛБООТОЙ: Мэргэжлийн үсчин шиг хэрхэн үсээ будах вэ?

wellaton үс арчилгаа

Сэдэв: Үс арчилгаа

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ