<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Үсний будагтай холбоотой эргэлзээтэй асуудлууд

Огноо: 2017-08-01

Үсний будагтай холбоотой эргэлзээтэй асуудлууд

Үсээ будуулсны дараа будаг нь хурдан гарах эсвэл бүр байнга тэр өнгөөрөө тогтох гээд олон төрлийн асуудлууд тулгардаг. "Үсний будагны өнгөний Level болон Tone юуг илэрхийлдэг вэ?нийтлэлээс будагны төрөл, хэрэглээний талаар уншсан байх. Энэ удаад үс будуулсны дараа өмнө тулгардаг асуудлын талаар Wella-н мэргэжлийн зөвлөхийн зөвлөгөөг хүргэж байна. 

үс

Эргэлзээтэй асуудлууд

1. Би бага байхдаа demi-permanent төрлийн будгаар үсээ буддаг байсан. Одоо маш их саарал үстэй. 

2. Би уг нь permanent төрлийн будгаар будуулсан юм. Гэхдээ 1 сарын дараа үсний будаг маань арилчихсан.

3. Би яг ямар будгаар будуулснаа мэдэхгүй байна. Permanent төрлийн будаг мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

WELLA зөвлөж байна:

1. Байнга нэг өнгийн үстэй байхыг хүсвэл permanent төрлийн будгаар будуулахыг зөвлөж байна. Ялангуяа маш их саарал үстэй болсон бол энэ төрлийн үсний будаг илүү зохино. Бусад үсний будаг угаалт бүрийн дараа бүдгэрдэг.

2. Магадгүй үсчин тань demi-permanent төрлийн будгаар будсан байх. Энэ төрлийн будаг энгийн будгийг бодвол илүү удаан тогтоцтой ч permanent төрлийн будгийг бодвол хурдан арилдаг

3. Энэ тохиолдолд хүлээх л хэрэгтэй.

үс

Эргэлзээтэй асуудлууд

1. Үсээ саяхан будуулсан боловч өнгө нь сайн мэдэхгүй юм яагаад вэ?

2. Энэ бүх химийн бодистой будагнууд 48 цагт үсийг минь илүү гялалзсан гоё харагдуулдаг ч цаашдаа бүрсгэр өнгө муутай болгож байна. Яагаад?

WELLA зөвлөж байна.

1. Үс будуулснаас эхний 2 юм уу 3 хоногт өөрчлөлт мэдрэгддэггүй. 

2. Ямар төрлийн будгаар будсанаас хамаардаг бөгөөд та энгийн үсний будгаар будсан бол угаалт бүрт будаг тань арилж байдаг гэдгийг санах хэрэгтэй. 

үс

Эргэлзээтэй асуудлууд

1. Зуны улирал цайвар өнгийн үстэй байхыг зөвлөдөг. Энэ үнэн үү?

2. Өвлийн улиралд бараан өнгийн үс илүү байгалийн харагддаг тул аль болох бараан өнгийн үсний будаг сонгох хэрэгтэй гэдэг. Энэ үнэн үү?

WELLA зөвлөж байна: 

Үсний өнгө хувийн сонирхолд тулгуурласан зүйл тиймээс заавал улирлаас шалтгаалж солих шаардлагагүй.

Хэрвээ үсний тань танд зохиж байгаа бол бүтэн жилийн турш тийм өнгөтэй байсан ч асуудалгүй. Хэрвээ та үсний өнгөө өөрчилж шинэчлэхийг хүсвэл өөрт таалагдсан , өөрийн сонирхолд нийцсэн өнгөөр хэдэн ч удаа будуулж болно. Бүр сар бүр ч будаж болно шүү дээ. Заавал улирлаас шалтгаалах шаардлагагүй. 

Үс арчилгааны олон төрлийн зөвлөгөө заавар багтсан "ҮС АРЧИЛГАА" цахим гарын авлагаа доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. 

үс арчилгаа ном

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ