<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Үсний будагны өнгөний LEVEL болон TONE юуг илэрхийлдэг вэ?

Огноо: 2017-07-26

Үсний будагны өнгөний LEVEL болон TONE юуг илэрхийлдэг вэ?

Та үсээ гэртээ буддаг уу? эсвэл салоноор үйлчлүүлдэг үү? Ямар ч нөхцөлд өөрийн хүссэн өнгө төрхийг бүрдүүлэхэд тань туслах үсний будагны LEVEL болон TONE-ны талаар мэдээлэлтэй болцгооё. 

LEVEL (ТҮВШИН)

LEVEL (ТҮВШИН)

Level нь гэдэг нь өнгийг хэр зэрэг цайвар эсвэл бараан бэ? гэдгийг илэрхийлсэн түвшин юм. Ямар ч будгийн өнгийг ерөнхийд нь цайвар /light/, дунд зэрэг /medium/, гүн /dark/ гэсэн түвшинд ангилна. Жишээлбэл: Цайвар бор, дунд зэргийн бор, бараан бор гэх мэт. Ихэнх үсний будагны брэнд бүр өөрийн гэсэн өнгөний түвшин буюу Level дугаарлах системтэй байдаг. Ерөнхийдөө бараан болох тусам level 1 эсвэл 2 гэх мэт илүү цайвар болон тусам level-н тоо өсдөг. 

TONE (СҮҮДЭР)

TONE (СҮҮДЭР)

Tone-г сүүдэрлэх гэсэн утгатай - Цаг агаарын хэмжүүр шиг дулаан эсвэл хүйтэн гэж ихэвчлэн ярьдаг. Tone-г тайлбар хэсэг дээр ихэвчлэн  warm /дулаан/, neutral /төвийг сахисан/, cool /хүйтэн/ гэсэн тайлбартай байдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал алтлаг сүүдэртэй эсвэл үнсэн сүүдэртэй гэдгээр ойлгож болно. Тодруулбал үсээ ямар ч өнгөөр будсан tone буюу сүүдэр нь ямар байхыг мөн сонгож болдог байх нь. Өөрөөр хэлбэл та үсээ хар өнгөөр будсан ч үснээс гэрэлтэх өнгөний туяа нь алтлаг гэрэлтсэн эсвэл мөнгөлөг саарал байх уу гэдгийг үсний будгаа сонгохдоо мөн анхаарах хэрэгтэй. Бүсгүйчүүд зөвхөн өнгийг харж аван яг ямар tone-той байхад анхаараагүйгээс яг хүсч хүлээсэн өнгө биш байна гэх тохиолдол багагүй гардаг. 

Зарим нийтлэг tone-н тайлбарууд: 

  • ASH (Үнсэн) - Ямар ч алтлаг болон дулаан өнгөгүй мөнгөлөг бараан туяа нэмж өгдөг
  • NEUTRAL (Төвийг сахисан) - Ерөнхийдөө төвийг сахисан бараан биш, цайвар биш туяа нэмж өгдөг
  • BEIGE & CHAMPAGNE - Төвийг сахисантай төстэй боловч өнгөнөөсөө хамааран тохирсон илүү дулаан, сэрүүн байж болно
  • GOLD (Алтлаг) - Алтлаг туяатай нэмж өгдөг
  • RED (Дулаан) - Илүү дулаан улаавтар туяа нэмж өгдөг

ХОЛБООТОЙ: Үс будах бүтээгдэхүүний хоорондын ялгаа

Wellaton үсний будагны албан ёсны дистрибютер АНУНГОО ХХК-с энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байна. Та бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.

wellaton үс арчилгаа

Сэдэв: Эмэгтэйчүүдийн гоо сайхан

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ