<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эрчүүдэд санал болгох үсний шилдэг засалтууд

Огноо: 2017-06-27

эрэгтэй үс засалт

Бүх цаг үед бүсгүйчүүдийн сэтгэлийг татсан залуусын шилдэг үсний засалтуудыг танилцуулж байна. Эдгээр үсний засалтуудыг заавал туршаад үзээрэй. Таныг илүү загварлаг, залуу харагдах боломжийг олгоно. 

1. Нэг талруугаа хуваах

эрэгтэй үс засалт

Анх 1920-1940 онуудад дэлгэрч байсан уг үсний засалтыг Дэвид Бекхэм, Жастин Тимберлэйк, Леонардо Ди Каприо зэрэг алдартнууд дахин сэргээж, ихэнх эрчүүдийн өдөр тутмын сонголт болгоод байгаа. Тус үс засалт нь таныг илүү эрэгтэйлэг, цэвэрхэн харагдуулдаг бөгөөд ажил хэрэгч залууст хамгийн их зохих засалт юм. Ихэвчлэн шулуун үстэй залууст тохирох ба өтгөн, шингэн, хатуу, зөөлөн аль ч үсэнд байж болох сонгодог засалт юм. Засуулсны дараа хэт мэргэжлийн арчилгаа шаардахгүй ч нарийн ширхэгтэй сам ашиглан хуваах талруугаа самнаад, нойтон байхад нь үсний вакс хэрэглэж хатаах хэрэгтэй. 

2. Маш богино тайралт

эрэгтэй засалт

Бага зэргийн ул тавьж, нимгэн үс үлдээсэн цэрэг маягийн тайралт бол хэзээ ч моодноос гардаггүй засалт бөгөөд эрчүүдийн мөнхийн стиль гэж хэлж болно. Энэ үс засалт нь үс унах асуудалтай залууст хамгийн тохиромжтой засалт юм. Жүжигчин Жастин Статмам болон Вуди Харрсон нар энэ засалтын гол төлөөллүүд нь билээ. Мөн энэ засалт нь гавлын яс, нүүрний хэлбэрийг тодотгодог тул хүн бүрд зохих засалт биш гэдгийг анхаараарай. Харин дөрвөлжин хэлбэрийн толгойтой, тэгш хэмийн царайтай эрчүүдэд энэ засалт маргаангүй сайхан зохино.

3. Мөрөөр татсан болон түүнээс урт засалт

эрэгтэй үс засалт

Хэрэв та шантралгүй, тодорхой цаг хугацаа зарцуулан үсээ ургуулж чадвал энэ засалт таныг сонгодог, цэмцгэр атлаа мөн тачаангуй харагдуулж чадна. Эрчүүдийн хувьд урт үс нь үнэхээр зоримог шийдэл хэдий ч, хэрвээ та үсээ зөв арчлан, намирсан, өнгөлөг хэвээр нь байлгаж чадвал таныг илэрхийлэх бас нэг илэрхийлэл байж чадна. Гэхдээ эрчүүдийн хувьд урт үсний засалтын гол нууц жигд бус хэмд оршиж байдгийг бүү мартаарай. Хэтэрхий тэгшхэн үс таныг эмэгтэйлэг харагдуулах эрсдэлтэй. Түүнчлэн ийм засалт хийлгэсэн үед ямар нэгэн үс хэлбэржүүлэх бүтээгдэхүүн ашиглахгүй байхыг зөвлөх байна.  Аль болох энэ тайралт нь төрөлхийн юм шиг харагдах ёстой шүү.

ХОЛБООТОЙ: Монголын хуурай цаг агаарт үсээ хэрхэн эрүүл байлгах вэ? 

4. 3 талаас нь авахуулах

эрэгтэй үс засалт

Урт болон богино үсний төгс хослол болох энэ засалт нь эрчүүдийн дунд чиг хандлага болоод олон жилийг ардаа орхисон. 3 талаасаа авахуулж орой хэсгийг нь хөвсийлгөж, хоорондох заагийг нь тодотгож өгдөг. Засуулсны дараа их арчилгаа шаарддаггүй хэдий ч 3 талын үс жаахан ургахад л эвгүй харагддаг сул талтай. Сүүлийн үед дуучин Жастин Бибер, Заяан Малик нар энэ хандлагыг нэлээд дэлгэрүүлээд байгаа билээ. Хэрвээ та тус хэв маягаар үсээ засуулах бодолтой байвал үсчиндээ эртнээс хэлж үснийхээ урд хэсгийг бага зэрэг ургуулах шаардлагатай. Энэ үс засалт царайг илүү гонзгой харагдуулж царайны өнцгүүдийг тодруулдаг тул дугуй царайтай эрчүүдэд хамгийн тохиромжтой. Шингэвтэр үстэй эрчүүдэд толгойн орой дээрх үсээ хэт ургуулахгүй байхыг зөвлөж байна. 

5. Дээш ба арагш чиглэлээр самнасан үс

эрэгтэй үс засалт

Ямар ч насны, ямар ч толгойн хэлбэр, үсний онцлогтой эрчүүдэд тохирдог жинхэнэ сонгодог үсний засалт. Тус үс засалтын гол төлөөлөгчид бол жүжигчин Александер Скаргард, Том Хиддонсон нар юм. Жин ихтэй, намхан залууст төгс зохих засалт бол яах аргагүй энэ засалт юм. Гэхдээ тус засалт энгийн үеүдэд арчилгаа их шаарддаг тул та үсээ байнга гоё байлгахын тулд өглөө бүр өөртөө цаг гаргах шаардлагатай болно. 

 

Мэргэжлийн үс арчилгааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. 

wellaton үс арчилгаа

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ