<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эрчүүдийн арьс арчилгаа

Огноо: 2018-07-30

Эрчүүдийн арьс арчилгааЭрчүүдийн арьс арчилгаа гэхээр юу бодогдож байна. Өглөө нүүрээ угаагаад, долоо хоногт нэг удаа сахлаа хусаад л болчихдог юм биш биздээ. Тэгвэл буруу шүү залуу минь! Арьсыг хуурай, тослог, энгийн гэж ангилахаас эрэгтэй, эмэгтэй гэж ангилдаггүй шүү дээ. Тиймээс өдөр бүр өөрийн гоо сайхандаа анхаарч арьсаа арчилж байх нь маш чухал юм. 

1. Нүүр цэвэрлэгч хэрэглэх

1. Нүүр цэвэрлэгч хэрэглэх

Эрчүүдийн арьс арчилгаанд зайлшгүй байх шаардлагатай зүйл бол нүүр цэвэрлэгч. Арьсны онцлогт тохируулан саван, сүүн шингэн байхыг та өөрөө сонгоорой. 

Арьс батга гарах, хуурайших, холзруутах, арьсны өнгө гандах нь нүүрний буруу арчилгаанаас шууд хамааралтай. Арьсны гүн дэх бохирдлыг өдөр бүр цэвэрлэж байх нь дээрх зүйлсээс сэргийлж арьсыг өнгөлөг, толигор байлгана.

2. Чанаргүй сахлын татуургаас татгалзъя. 

2. Чанаргүй сахлын татуургаас татгалзъя.

Ихэнх эрчүүд сард 7-8 удаа сахлаа хусдаг судалгаа байдаг байна. Эрэгтэй хүн бүрийн арьсны онцлог, мэдрэг байдал нь харилцан адилгүй. Тиймээс өөрийн арьсны онцлог, сахалны төрөлдөө тохирсон сайн сахлын татуургыг сонгохыг зөвлөж байна. Мөн сахлаа тогтмол авдаг бол чийгшүүлэгч болон сахлын хөөсийг хамтад хэрэглэж заншаарай. Сахал хусах талаарх түгээмэл асуултууд нийтлэлээс илүү дэлгэрэнгүйг уншаарай.

3. Чийгшүүлэгч хэрэглэж занших

3. Чийгшүүлэгч хэрэглэж занших

Өдөр бүр нүүрний арьсаа чийгшүүлж байх нь илүү зөөлөн, уян хатан, гэрэлтсэн арьстай байхад тань тусална. Хэрвээ та чийгшүүлэгчийн үнэрээс нь төвөгшөөж байгаа бол үнэртэй ус агуулаагүй бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна. 

4. Нарны тос хэрэглэх

4. Нарны тос хэрэглэх

Нарны тосыг зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүд л хэрэглэдэг биш шүү дээ. Нарны хэт ягаан туяа нь арьсны харшил бүр хорт хавдар хүртэл үүсгэх хор хөнөөлтэй. Тиймээс нарын тосыг өвөл зуны улирал, эрэгтэй, эмэгтэй гэж харгалзалгүй түрхэж занших нь маш чухал юм. 

Эрэгтэйчүүдийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг доорх холбоосоор нэвтэрч үзнэ үү.Gillette сахрын иж бүрдэл

 

Сэдэв: Эрэгтэйчүүдийн гоо сайхан

MUNKH-AMGALAN MUNKHDELGER

Нийтлэлч: MUNKH-AMGALAN MUNKHDELGER

Шинийг эрэлхийлэгч,...

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ