<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд

Огноо: 2017-08-26

Танд энэ дэлхийн хүйн холбоо, гайхалтай дотоод болон гадаад ертөнцийн эзэд болох эмэгтэйчүүдийн талаар сонирхолтой хэдэн баримтыг танилцуулъя. 

Эмэгтэйчүүд

  1. Дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хоёр хүн хоёулаа эмэгтэй байсан.
  2. “Би ямар харагдаж байна?” гэж асуухдаа бид үнэн хариултыг авахыг дотроо тийм ч их хүсдэггүй.
  3. Эмэгтэй хүн эвшээхдээ амаа гарынхаа араар биш алгаар тагладаг.
  4. Эмэгтэйчүүд усанд орсныхоо дараа толгойгоороо алчуур ороогоод дор хаяж нэг минут байлгадаг. Энэ бараг ач холбогдолгүй гэмээр зуршлын нууц тайлагдаагүй хэвээр.
  5. Ихэнх эмэгтэйчүүд хямдарсан бараанд дуртай. Хэрэв өөрт минь байдагтай адилхан шахуу цүнх 75 хувь хямдарчихсан байвал бид худалдаад л авчихна. Учир нь бид мөнгө хэмнэсэн гэдгээ мэдрэх дуртай байдаг.
  6. Олон эмэгтэйчүүд секс хийж байхдаа “Би ямар харагдаж байгаа бол?” гэдэгтээ санаа зовсоор л байдаг.
  7. Эмэгтэйчүүд хоорондоо тулж бүжиглэсэн ч хэн ч тэднийг лесби гэж харахгүй. Харин эрчүүдийг гараа хөтлөлцчихсөн явж байх л юм бол бид гей гэж ойлгоно.
  8. Кинон дээр эрэгтэй хүний эрхтэн рүү өшиглөж байгаа хэсэг гарахад эмэгтэй хүний сэтгэл хэзээ ч өвддөггүй.
  9. Библи дээр хүртэл “Эмэгтэй хүний буруу гэж байдаггүй. Уучлалт гуйх нь эр хүний үүрэг” гэж бичигдсэн байдаг аж.
  10. Хэрэв эрэгтэй хүн долоо хоногийн аяллаар явбал тэр 5 ээлжийн л хувцас авч явна. Тэгээд зарим хувцсаа хоёр өдөр өмсөнө. Харин эмэгтэй хүн долоо хоногийн аяллаар явбал “Юмыг яаж мэдэх вэ?” гээд дор хаяж 21 хувцас авч явна.
  11. Эмэгтэй хүн хэзээ ч юм бодохдоо эрэгтэй хүн шиг магнайгаа мааждаггүй. Учир нь тэд нэгдүгээрт будлиж буйгаа харуулах дургүй, хоёрт үсээ муухай болгохыг хүсдэггүй.
  12. Эмэгтэй хүн хааяа уйлах хэрэгтэй байдаг. Гэхдээ уйлахдаа ихэвчлэн хэн нэгэнтэй ханьтай байхыг хүсдэг.
  13. Эмэгтэй хүн хэн нэгэнд уурласан үедээ түүний бурууг батлах асуултуудыг тавьж эхэлдэг.
  14. Эмэгтэй хүний гарт нь ямар нэг юм байхгүй байвал нэг л эвгүй байдаг. Тиймээс л үргэлж гар цүнх барьж явдаг юм.
  15. Жижигхэн хөхтэй эмэгтэйчүүд том хөхтэй эмэгтэйчүүдээс илүү эмзэг, мэдрэмтгий байдаг байна.
  16. Антарктидад байдаг “Breast Una” буюу “Унагийн хөх” хэмээх уулын оргилыг Антарктидэд ажиллаж байсан Английн экспидецийн багийн гишүүний нэрээр нэрлэжээ.
  17. Дэлхийн хамгийн анхны эмэгтэй математикч, програмист бол Бритон Ада Ловелас (Briton Ada Lovelace) юм. Тэрээр Чарльз Бэббижемийн боловсруулсан тооны машины бүтцийг тодорхойлсон гэдгээрээ алдартай.
  18. Эртний Ромын эмэгтэйчүүд өөрийн гэсэн нэргүй байсан бөгөөд эцгийнхээ нэрээр дуудуулдаг байв.
  19. Эртний Египетэд зөвхөн эрэгтэй хүмүүс л Фараон байх ёстой гэж үздэг байсан тул Хатшепсут эмэгтэй фараонд хиймэл сахал зүүлгэн, эрэгтэй хувцас өмсүүлдэг байсан гэх баримт бий.
  20. Польшийн гүйлтийн эмэгтэй тамирчин Станислава Валасевич (Stanislawa Walaseiwicz) 1932 онд 100 метрийн гүйлтийн төрөлд эрэгтэй тамирчныг давсан рекорд тогтоож байжээ. 
  21. Дундад зууны үеийн Европ эмэгтэйчүүд хүзүү болон гартаа үслэг эдлэл тохож явдаг байв. Энэ нь тансаг сайхан харагдах гэсэндээ бус, бөөс хачигнаас сэргийлэх зорилготой ажээ.
  22. Холливуудад зөвхөн 5% нь эмэгтэй кино найруулагч байдаг.
  23. Эмэгтэйчүүдийн 70% нь сексээс илүү шоколадад дуртай.
  24. Ихэнх улс оронд эмэгтэй хүний амьдрах хугацаа эрчүүдээс илүү байдаг.
  25. Барууны эрдэмтдийн судалснаар, эмэгтэй хүний хэрэглэдэг бүх зүйлийг тооцох юм бол дунджаар 437 өөр соортын зүйлс эзэмшдэг.
  26. Эрэгтэй хүнээс 2 дахин их нүдээ цавчдаг.
  27. АНУ-ын Колорадо мужид эмэгтэй хүнийг унтаж байхад нь үнсэхийг хориглодог.
  28. Эмэгтэйчүүд гар барьж мэндлэхдээ ихэнхдээ атгадаггүй.
  29. Хонгконгод эмэгтэй хүн нөхрөө сольж байгаа бол түүнийг гар буу, мэсээр бус зөвхөн гараараа хөнөөх бүрэн эрхтэй. 
  30. Английн эрдэмтдийн судалснаар ядам хуруу нь долоовор хуруунаас богино урттай эмэгтэйчүүд спортод өндөр амжилт гаргах боломжтой хэмээжээ.
  31. Эмэгтэй хүн тамхи татаж байхдаа амандаа зууж, шүдээрээ хаздаггүй. Зөвхөн гартаа л барьдаг.
  32. Хэрэв эмэгтэй хүнээс гараа үзүүлээч гэж асуувал бүгд алгаа доош харуулж үзүүлнэ.
  33. Хэрэв эмэгтэй хүн уйлж байвал түүнийг тэврэх нь хамгийн сайн эм болдог.
  34. Усанд орсны дараа ямар ч эмэгтэй хүн /богино үстэй ч бай/ толгойдоо алчуураа минут хэртээ уядаг.
  35. Хэн нэгэн араас нь дуудвал ихэнхдээ толгойгоо л эргүүлдэг. 
  36. Халат өмсөхдөө хүйснээс дээр бүсэлдэг.
  37. Эвшээж байхдаа гараа атгаж биш, алгаараа амаа тагладаг.
  38. Гар хоосон гадуур явах дургүй. 
  39. Уул руу авирах эсвэл уруудахад чигээрээ биш ташуу явдаг.
  40. Эмэгтэйчүүд өсгийгөө харахын тулд нуруу руугаа харах хэрэгтэй болдог. 
     
  41. Халуун элсэн дээр эмэгтэй хүн өлмий дээрээ явдаг байхад эрэгтэй хүн өсгийгөөрөө явдаг.
  42. Бүх эмэгтэй хүн сууж байхдаа хөлөө ачдаг эсвэл зэрэгцүүлж суудаг. 
  43. Нийт эмэгтэйчүүдийн 75% нь савангаар нүүрээ угаах нь арьсанд маш муу гэж боддог.
  44. Эмэгтэйчүүдийн 80% нь ямар нэгэн амттан хархаараа авахгүй байж чаддаггүй ба шийдвэр гаргах мөчид яг алийг нь авахаа шийдэхдээ тун муу гэнэ шүү.

Та өөрийн хүссэн амттанаа өөрийн гарааг хийж сурахыг хүсвэл дараах амттан бэлтгэх гарын авлагыг сонирхоорой. Амттан хийх жор болон аргийг сурсныхаа дараа хайртай бяцхан охиндоо зааж өгөөрэй. Магадгүй таны заасан арга, жорын дагуу таны охин ч мөн адил ирээдүйн гэр бүлдээ ээжийнхээ заасан аргаар хийж өгөх нь хамгийн сайхан жаргал юм шүү.

амттан бэлтгэх жор

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ