<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн сонирхолтой баримтууд

Огноо: 2017-11-23

Мэдлэг бол хүч. Өдөр бүр шинэ зүйлсийг сурах нь бидэнд олон талаар өсөж хөгжихөд тусалдаг. Хүүхдүүд харж, уншсан зүйлсээ маш хурдан тогтоодог. Тэдэнд багаас нь танин мэдэхүйн сонирхолтой, хөгжилтэй зүйлсийг уншуулах нь тархины хөгжил, мэдлэг боловсрол, ирээдүйд сургуульд ороод хичээлээ хурдан, төвөггүй ойлгох, аливаа зүйлсийн талаар сурч мэдэхийг хүсэх эрмэлзэл зэргийг нь нэмэгдүүлж өгдөг.

Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн мэдээлэл

Хэл, амьтан, уур амьсгал, газар зүй, шинжлэх ухаан, амьтан ургамал, өдөр тутмын үйл явдал, нийгмийн элементүүд, боловсрол гэх мэд бидний хүүхдүүдэд их мэдэгдэхээс эхлээд мэдэгдэхгүй байгаа бүхий л зүйлийн таны хүүхдийн мэдлэг боловсролд багахан хувь нэмэр оруулах баримтуудыг сонирхуулъя:

Төмс

Хүнсний ногоо дундаас хүүхдүүдийн хамгийн их идэх дуртай төмс нь дэлхий даяар хамгийн их тариалсан ногоо юм.

Кангарүү

Кангарүү-г ухарч алхаж чаддаггүй.

Гэрэлтүүлэгч

Гар чийдэнг та нар чүдэнз бий болохоос өмнө бүтээгдсэнийг мэдэх үү?

Туулай ба тоть

Туулай болон тоть шувуу нь толгойгоо эргүүлэхгүйгээр тэдний хойно юу байгааг харж чаддаг.

Галт уул

Австрали тивийг дэлхий дээр ганц ч галт уулгүй тив гэдгийг чи мэдэх үү?

Гар болон хөлийн яснууд

Гар болон хөлийн яснууд нь хүний биеийн яснуудын талаас их хувийг эзэлдэг.

Зөгийн бал

Зөгийн бал нь хэзээ ч муудахгүй, хадгалах хугацаа хамгийн урт хүнс гэдгийг та нар мэдэх үү?

Дольпин-ы нэр

Дольпин-үүдийг бидэнтэй адилхан хоорондоо ойлголцдог өөр өөрсдийн нэртэй гэдгийг мэдэх үү? Энэхүү судалгаа нь АНУ-ийн үндэсний Шинжлэх Ухааны Академи-д хэвлэмэл хэлбэрээр байдаг байна. 

Нохойн хамрын хээ

Хүний хурууны хээтэй шиг, нохойн хамрын хээ нь тухайн нохойг илэрхийлэх цорын ганц, дахин давтагдашгүй байдаг.

Нүдний хүч

Хүний нүд 10 сая гаруй төрлийн өнгө ялгах чадвартай байдаг.

Альберт Эйнштейн-ий нүд

Альберт Эйнштейн-ий нүдийг АНУ-ийн Нью-Йорк хотод хадгалдаг.

Галуу хамгаалагчид

Бразил-ийн шоронд галуунууд хамгаалагчаар ажилладаг гэнэ үү. Үнэхээр сонирхолтой байгаа биз. 

Тохой

Ихэнх хүмүүс өөрийнхөө тохойг долоож чаддаггүй. Туршаад үзээрэй :)

Сам хорхой

Сам хорхойн зүрх нь түүний толгойд байрладаг.

Гахай

Гахай тэнгэр-рүү харж чаддаггүй гэнэ шүү.

Аварга загас

Аварга загас нь нүд ирмэхийн зуур загас барьж, хооллож чаддаг.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хүүхдүүдийн хамгийн дуртай амттангууд

Хоолны ном

Сэдэв: Хүүхдүүд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер