<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хүүхдийн зан төлөв, ааш араншин хэрхэн бүрэлддэг вэ?

Огноо: 2017-10-16

Эцэг эх болох амархан! харин ААВ ЭЭЖ болох хэцүү. Бид үр хүүхэдтэй болоод тэднийгээ өөрсдөө зөнгөөрөө өсчихдөг гэж бодож байвал эндүүрч. Хүүхэд тань цаашид ямар хүн болж төлөвших, ааш зан, авьяас чадвар гээд бүхий л нөхцөл байдал, хүмүүжилд эцэг эх, хүрээлэн буй орчин тойрон, гэр бүлийн уур амьсгал, аав ээжийнх нь хоорондын харилцаа, найз нөхөд, дуртай дургүй зүйлс гээд эргэн тойрных нь үзэж харж, үлгэр дуурайл авч өсөж байгаа бүхий л зүйл тухайн хүүхдийг ирээдүйд ямар хүн болохыг бэлдэж байдаг. хүүхдийн хүмүүжил, зөн төлөвийн өөрчлөлт

Эцэг эхчүүд болгон хүүхдээ аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсдэг. Тэд хүүхдүүдээ аз жаргалтай, өөрийнхөө насны хүүхдүүдтэй адилхан хөгжиж, боловсорч байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг. Хүүхдийн зан төлөв, ааш зан хэдэн насандаа хэрхэн өөрчлөгддөг тухай одоо сонирхъё:

Фрейдийн сэтгэл зүйн хөгжлийн үе шат

Үмхэх үе буюу Oral 0-18 сартай хүүхэд

Дөнгөж төрсөн нярайгаас 18 сар хүртэлх хамруулах энэ үеийг "I Get" гэж нэрлэжээ. Нялх хүүхдийн либид аманд төвлөрөх ба нялх хүүхэд хөхөө хөхөхдөө таашаалыг мэдэрч, тайвширч, сэтгэл хангалуун байдаг байна. Харин энэ үед тэрхүү мэдрэмжийг мэдэрч чадаагүй эсвэл хэт их хангагдсанаас болж зан чанарын хувьд доголдолтой болдог хэмээжээ. Жишээ нь: Хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, хэт их, бага идэх, архи, тамхи эм тарианы замбараагүй хэрэглээ гэх мэт дутагдалтай болдог. Үмхэх зуршлыг зөв хангаж өгснөөр өөдрөг, зөв хоолны зуршилтай болж өсдөг байна.

Хянах үе буюу Anal 18-3 настай хүүхэд

Энэ үеийг "I Control" гэж нэрлэсэн ба либид үмхэх шатнаас хянах үе шатруу шилжих үеийг хэлдэг. Энэ үед ихэвчлэн өтгөн, шингэнээ барьж сурдаг ба ялгадсаа гадагшлуулахдаа сэтгэл ханамж, таашаалыг авдаг байна. Хүүхэд төрөлх чанар буюу ялгадсаа гадагшлуулахыг хүсэж байв ч асран хамгаалагчийн хараанаас болж тухайн үйлдлээ хийж чадахгүйд хүрвэл асран хамгаалагчтайгаа зөрчилдөж, эцэг эхийн хайрыг мэдрэхийг хүссэн хүүхдийн хүсэлтэй зөрчилддөг бөгөөд энэ үед зөвөөр шийдвэрлэхгүй бол хүүхэд хэт цэвэрч, дуулгавартай, нарийн зэрэг сөрөг зан чанарыг олж авдаг. Ийм учраас энэ үед хүүхдэд ялгадсаа хянах аргыг тохируулан зөв сургавал насанд хүрсэн хойноо бүтээлч, ажилсаг хүн болж өсдөг байна.

Хүйсийн ялгаа таних үе 3-6 настай хүүхэд

Энэ үеийг "I am a man" гэж нэрлэдэг. Энэ үеийн Фрейд хамгийн чухал үе гэж онцолжээ. Энэ үед гэр бүлийн хайр, романс бий болно гээд эрэгтэй хүүхэд (эдипов комплекс) буюу ээжрүүгээ татагдах эмэгтэй хүүхэд (электра комплекс) буюу аавруугаа татагдах үзэгдэл бий болдог гэжээ. Энэ үеүдэд эрэгтэй эмэгтэй хүүхдүүд аав ээжтэйгээ илүү ойр байхыг хүсэж, эрэгтэй хүүхэд аавтайгаа зөрчилдөх, эмэгтэй хүүхэд ээжтэйгээ зөрчилдөх төлөв ажиглагддаг байна. Хамгийн чухал нь эмэгтэй хүүхэд энэ үе шатаа давж чадахгүй бол эрэгтэйлэг, эсвэл өрсөлдөх чадваргүй, мэдрэмжгүй зэрэг болж төлөвшдөг байна. 

Далд үе буюу (Latency) 6-11 нас

Энэ үед бэлгийн энерги харьцангуй тайван байх ба урьдах 3н үе шатанд илэрсэн дур хүслийн шинжүүд нь илүү нуугдмал болдог байна. Нийгмийн дунд орж, найз нөхөдтэй болж, өөрийн хүсэл тэмүүллээ илэрхийлэхгүй нуугдмал байдалд орно. Энэ үеийг зан төлөвт чухал нөлөөгүй гэж үздэг ч зөв давахгүй бол бүрэг ичимхий, бусдыг үзэн яддаг хүн болж төлөвшдөг байна.

Эсрэг хүйстнээ сонирхож эхлэн үе буюу 11 наснаас дээш

Жинхэнэ үнэнч хайрыг олж баяр баяслыг мэдрэхийг хүсэх үе. 3дугаар үе шат буюу хүйсийн ялгаагаа таних үеийг амжилттай давж чадаагүй тохиолдолд энэ үед бэлгийн дур, сонирхлоо тохируулан шийдвэрлэж чадахгүй, хайр халамжийг мэдрэхгүй, эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцааны хувьд асуудал үүсдэг байна. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хүүхдээ ямар үед, хэрхэн хүмүүжүүлэх ёстой вэ?

Ингээд сүүлийн үе хүртэл зогсонги байдал ажиглагдаагүй, сайн хөгжилтэй хүүхдийн хувьд  хорвоогийн тухай өргөн хүрээнд хардаг, алсын хараатай бүрэн төлөвшсөн хүн болж өсөж чаддаг байна. Мэдээж энэ бүх үе шатанд эцэг эх, хүрээлэн буй орчин, найз нөхөд гээд тухайн хүүхдийн харилцаанд орж буй бүхий л зүйл чухал байдаг.  Энэ гаргаж буй зан төлөв, сэтгэл хөдлөл зэргийг эцэг эх нь засаж залруулах тэдний ааш занг нь эвдрэхээс болгоомжлон тэдэнтэй ярилцах нь маш чухал.

Хоолны ном

Сэдэв: Хүүхдүүд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ