<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хэл яагаад өнгөртдөг вэ?

Огноо: 2017-11-01

Та хэлний өнгөөр эрүүл мэндээ шинжиж болдог талаар мэдэх үү? Бидний бие организм-д болж буй бүхий л өөрчлөлт бидний эрүүл мэндийн талаар ямар нэгэн зүйл хэлж байдаг байна. Эдгээр өөрчлөлтүүдээс хамгийн түгээмэл нь хэл өнгөртөх асуудал байдаг. 

Бидний хэл яагаад өнгөртдөг вэ?

Хэлэн дээр их бага тодорхой хэмжээгээр өнгөр тогтож байдаг. Ингэхдээ тогтсон өнгөрийн өнгө нь хэлний өнгөнөөс ялгаатай байж болдог. Цаашилбал, тогтсон өнгөр зузаан байх тусам илтгэж байж болох эмгэг нь хүнд болсныг илтгэдэг гэж үздэг. Харин шүдний сойз, эсвэл өнгөр арилгадаг тусгай сойзоор хялбар арилдаг нимгэн цагаан өнгөр үүсэхийг байж болох хэвийн зүйл гэж үздэг.

Хэлний өнгөрийн шалтгаан

Зузаан, цагаан өнгөр

Ийм өнгөтэй хэлний өнгөр нь хордлого, халдварт өвчин туссан байж болохыг илтгэж байж болно. 

Боровтор, хүрэн өнгөр

Ийм өнгөтэй хэлний өнгөр нь уушгины өвчин туссан байж болохыг илтгэнэ. 

Шар өнгөр

Ийм өнгөтэй хэлний өнгөр нь хоол боловсруулах эрхтнүүдийг үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж байж болно. 

Саарал өнгөр 

Ийм өнгөтэй хэлний өнгөр нь ходоодны үрэвсэл, ходоодны шархны шинж тэмдэг байж болно. 

Ямар ч өнгөргүй гөлгөр хэл

Ийм өнгөтэй хэлний өнгөр нь фолийн хүчил, рибофлавины дутагдал үүсээд байгаагийн нэг шинж тэмдэг байж болно. 

Дээрх шинж тэмдгүүдээс яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавина гэдгийг анхаараарай.

Арчилгаа

Хэлийг шүдний адил тогтмол угааж цэвэрлэж байх ёстой. Хэлийг зөөлөн сойз, эсвэл тусгай хусуураар өдөр болгон цэвэрлэж байх ёстой. Мөн өөр ямар нэгэн эрхтэн өвдсөн байвал мэргэжлийн эмчид хандан тохирсон эмчилгээ, сувилгааг хийгээрэй.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Шүд цоорлын шалтгаанууд

Blend-a-med

 

Сэдэв: Амны хөндийн эрүүл мэнд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер