<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Төрсний дараах үс арчилгаа

Огноо: 2017-08-30

Төрсний дараах үс арчилгаа

Жирэмслэлтийн үед бидний биед маш их хэмжээний гормоны өөрчлөлт ордог. Сарын тэмдэг зогсох, гэдэс хэвлий томрох, биеийн болон нүүрний арьс өөрчлөгдөх гээд тоочоод байвал маш их. Харин төрсний дараа бие, физиологи эргэж хэвийн байдалдаа орох гэж багагүй хугацаа зарцуулагдах ч бас л томоохон өөрчлөлтийг авчирдаг. Тэр нь мэдээж үс уналт. Ээжүүдийн хэлж заншсанаар хүүхэд хөдөлгөөнд орох үед үс хугарч, унаж эхэлдэг ч хөхний сүүнээс гарах үед эргээд хэвийн байдалдаа ордог гэдэг хэдий ч зарим нэгний үс нь хүүхэд 3-4 нас хүрсэн ч унасаар л байдаг. Энэ удаагийн нийтлэлээр төрсөн дараа хэрхэн үсээ арчлах талаар хүргэж байна. 

Үс уналтын шалтгаан

Үс уналтын шалтгаан

  • Ген, удамшлаас хамаарч,
  • Дааврын тогтолцоо алдагдах,
  • Биеийн дархлаа сулрах,
  • Толгойн арьсны элдэв халдварт өвчин,
  • Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин,
  • Химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх,
  • Үс, хуйх, үсний угт цусан хангамж муудах,
  • Үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлс,
  • Төрөлтийн дараах үс уналт,
  • Экологийн хүчин зүйлс,
  • Бүтэн ухаан алдуулалтад орох
  • Буруу хооллох,
  • Стресст орох үед үс унана.

Витамин уух

Витамин уух

Дотоод хүчин зүйлсээс шалтгаалж үс унаж байх үед гадна талаас нь арчлаад төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй. Төрсний дараа бид маш их хэмжээний кальци алддаг. Энэ нь хүүхэд хөхүүлэхтэй холбоотой ч та хөхүүл эхчүүд ууж болох кальцийн агууламжтай витамин хэрэглэснээр энэ асуудлыг хялбар шийдэж болно. 

Хуйхандаа иллэг хийх

Хуйхандаа иллэг хийх

Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бур унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй.

Үсэндээ тэжээл өг

Үсэндээ тэжээл өг

Үсний онцлогтоо тохирсон маскийг тогтмол хэрэглэж байх нь чухал. Хамгийн үр дүнтэй маск бол E болон B витаминтай маск юм. Энэ нь үсний ургалтыг дэмжиж, тэжээл өгөх болно. 

Хоол, хүнсэндээ анхаарах

Хоол, хүнсэндээ анхаарах

Зарим нэг нь үсний арчилгааны талаар бичиж байж хоол хүнсний талаар ярьж байгаад гайхах байх. Гэхдээ хүний бие организмын ажиллагаа дотоод эрхтэн, тэдний үйл ажиллагаанаас маш их хамаардаг. Тиймээс шим тэжээлтэй, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал юм. Төрсний дараах үс уналт биеийн даавар, кальцийн хэмжээнээс шалтгаалж байгаа ч мөн хэт ядрах, сульдах, буруу хооллох, стресстэх үед үс илүү ихээр унадаг тиймээс шим тэжээлтэй хоол хүнсийг сонгож хэрэглээрэй. 

Стрессээс зайлсхий

Стрессээс зайлсхий

Дааврын өөрчлөлт, гэртээ удаан байх, найз нөхдөөсөө хөндийрөхөөс шалтгаалж төрсний дараа бухимдангуй болох нь их. Гэхдээ мэдээж энэ асуудлыг шийдэж болно. Та аль болох тайван байхыг хичээх, бясалгал хийх, гэрийн нөхцөлд хийж болох иогийн дасгал хийх, ном унших, шинэ найз нөхөдтэй болох , хуучин найз нөхөдтэйгөө холбоотой байх, аливааг эерэг өнцгөөс харахыг хичээх хэрэгтэй. Хүүхдээ асрах бол хамгийн нэр хүндтэй бөгөөд хүнд ажил гэхдээ энэ бол өөрийгөө бухимдуулах хангалттай шалтгаан биш шүү.

ХОЛБООТОЙ: Хүүхдээ шинэ хоолонд хэрхэн дасгах вэ?

wellaton үс арчилгаа

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ