<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сахал хусах талаарх түгээмэл асуултууд

Огноо: 2017-07-17

Сахал хусах талаарх түгээмэл асуултууд

Таны хүүхэд өсөж, томрох тусам тэдэнд мэдэхгүй, чадахгүй зүйлс олон тулгарч эхэлдэг. Тулгарах асуудал бүрд нь хүүхдэдээ тусалж, дэмжих ёстой хүн бол мэдээж гэр бүл, эцэг эх байдаг. Хамгийн наад зах нь хүүгийн тань сахал ургаж эхэлнэ, түүнийгээ хэрхэн авахаа тэд мэддэггүй. Тиймээс та түүнд сахлаа хусахад заавал мэдэж байх дараах асуултуудын хариултуудыг зөвлөөрэй.

1. Миний сахал хэт ширүүн, арзайж ургаад байна. Энэ юунаас шалтгаалах вэ?

Хүн бүрийн арьс болон үсний онцлог өөр өөр байдаг. Үүнээс болж ширүүн, арзгар ургаж байж болно. Мөн буруу хуссанаас болж ширүүн, арзгар ургах нөхцөлийг бүрдүүлдэг. 

2. Арьсаа цочроогоод байх шиг байна. Яаж хусах ёстой вэ?

Сахлаа хусахынхаа өмнө нүүрээ заавал цэвэрлэж байгаарай. Тэгээд сахлын хөөсийг түрхэж өгөх хэрэгтэй. Энэ нь сахлын үсийг зөөлрүүлдэг. Үүнээс гадна хусаж дууссаныхаа дараа дор хаяж 3 минутын турш бүлээн усаар угааж арьсаа тайвшруулах хэрэгтэй.

3. Сахлын гель заавал хэрэглэх хэрэгтэй юу?

Сахлын гелийг тогтмол хэрэглэж , занших хэрэгтэй. Ялангуяа эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүс сахлын гель хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Тус бүтээгдэхүүн нь арьс зүсэгдэхээс сэргийлэхээс гадна сахлыг зөөллөж, хусахад хялбар болгодог. 

4. Сахлын татуурга хэрхэн сонгох вэ?

сахлын татуурга

Маш олон төрлийн сахлын хутга байдаг. Гэхдээ бид танд Gillette Fusion ProGlide гэсэн төрлийн татуургыг санал болгож байна. Ялангуяа анх удаа сахлаа хусах гэж байгаа залууст хамгийн их тохиромжтой. 

5. Хаанаас нь хусаж эхлэх нь зөв бэ?

Сахлаа хусахдаа хацраасаа эхэлнэ. Дараа нь уруул дээгүүр, тэгээд хамгийн эгзэгтэй төгсгөлийн хэсэг болох эрүү орчмыг хусаж дуусгана.

6. Татуурганы ирийг хэзээ солих вэ?

Татуурганы ирийг удаан хугацаанд солихгүй хэрэглэх нь арьсыг зүсэж гэмтээхээс гадна аливаа вирус дамжих нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс дор хаяж 6-8 удаа хэрэглэсний дараа солих хэрэгтэй . Мөн Gillette брэндийн сүүлийн үеийн татуургууд нь солих хугацаагаа илэрхийлэх тэмдэгттэй болсон байгаа. 

7. Сахал хусах дараалал ямар байх ёстой вэ? 

  • Сахлаа хусахын өмнө хөөсөө сайтар түрхээрэй. Хөөс нь ширүүн үсийг зөөлрүүлж хусахад хялбар болгодог.
  • Сахлаа хусахдаа хацраасаа эхэлнэ. Дараа нь уруул дээгүүр, тэгээд хамгийн эгзэгтэй төгсгөлийн хэсэг болох эрүү орчмыг хусаж дуусгана.
  • Сахлаа хусаж дуусгасны дараа хөөс, савангийн үлдэгдлийг угааж арьсандаа иллэг хий. Энэ нь нөхөн сэргээх процессыг сайжруулна.
  • Дараа нь гель, крем, маск гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэ.
  • Ширүүн сахлыг хуссаны дараа халуун жин тавих нь цусны эргэлтийг сайжруулна.
  • Хэрэв хурц хутгаар ялимгүй зүссэн бол цусыг тогттол хүйтэн жин тавиарай.
  • Шарх анихад нүүрэндээ чийгшүүлэгч бальзам эсвэл гель түрхэнэ.

ХОЛБООТОЙ: Эрчүүдэд санал болгох үсний шилдэг засалтууд

Gillette албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с энэхүү нийтлэлүүдийг бэлтгэн хүргэж байна. Та бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.

Gillette сахрын иж бүрдэл

 

Сэдэв: Эрэгтэйчүүдийн гоо сайхан

Анунгоо

Нийтлэлч: Анунгоо

Анунгоо ХХК нь “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байна. Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ