<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Сарын тэмдэг их эсвэл хэт бага хэмжээгээр ирэх шалтгаан

Огноо: 2017-08-18

Сарын тэмдэг их эсвэл хэт бага хэмжээгээр ирэх шалтгаан

Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгээ хэвийн болон хэвийн бус ирж байгаа талаар тодорхой мэдээлэлгүй байдаг. Энэ удаад сарын тэмдэг ямар хэмжээгээр ирвэл хэвийн болон хэд хоногийн мөчлөгтэй байх нь зөв талаар хүргэж байна. 

Хэдэн хоног ирэх нь хэвийн бэ?

Хэдэн хоног ирэх нь хэвийн бэ?
Эмэгтэй хүний сарын тэмдэг дунджаар 3-5 хоног ирдэг бөгөөд үүнээс нэг хоёр хоногийн наана, цаана байхад санаа зоволтгүй. Мөн зүгээр л дусах төдийд үргэлжилсээр 7 хоночихвол ч айх хэрэггүй. Харин 7 хоногийн турш их хэмжээгээр ирвэл хэвийнд тооцогдохгүй шүү.

Хэд хоногийн мөчлөгтэй байх нь хэвийн бэ? 

Хэд хоногийн мөчлөгтэй байх нь хэвийн бэ?

Дунджаар сарын тэмдгийн мөчлөг 28 хоногийн зайтай байдаг ба гэхдээ 2-3 хоногийн хэлбэлзэлтэй байхыг хэвийн гэж тооцдог. Мөчлөгийн зөрүү 7 хоногоос их байх нь хэвийн бус гэж тооцогддог болохыг анхаараарай. 

Хэр их ирэх нь хэвийн бэ? 

Хэр их ирэх нь хэвийн бэ?
Хамаг юм юүлэгдчих шиг л санагддаг ч, дунджаар эмэгтэй хүн хоёр хоолны халбага хэртэй л цус гардаг юм. Үүнээс хоёроос гурав дахин их байх нь ч хэвийнд тооцогдоно. Харин шөнө дунд ариун цэврийн хэрэглэлээ байн байн солих шаардлагатай болох, бараг л гольфийн бөмбөг шиг хэмжээтэй нөж гаргах нь хэвийн бус хэрэг юм. Эхний хоёр хоногт багавтар хэмжээтэй нөж гарлаа гээд айх зүйлгүй. 
Сарын тэмдгийн эхний хэд хоног их ирдэг ч 1-2 цаг тутамд солихоос өөр аргагүй нөхцөлд ороод байвал бас л хэвийнд тооцогдохгүй. Тиймээс энэ тохиолдолд эмчтэй зөвлөлдөөрэй.

Хэт ирэх шалтгаан

Хэт ирэх шалтгаан

-Сар бүр өндгөн эс ялгарахгүй байх
-Саванд ургацаг, хоргүй хавдар үүсэх
-Цус алдахад хүргэх зарим нэг нөхцөл байдлаас үүддэг байна.

Хэт бага ирэх шалтгаан

Хэт бага ирэх шалтгаан

Хэрвээ сарын тэмдэг ирчихээд байхад л өдөр тутмын хэрэглэл хангалттай байвал “хэт бага” гэж үзнэ. Мөн л бага тунтай юм уу, дан прогестинаас бүрдсэн жирэмснээс хамгаалах эм чиний сарын тэмдгийн хэмжээг багасгаж байх магадлалтай. Гормонтой жирэмснээс хамгаалах эм уухгүй байгаа хэрнээ ингээд байвал чи бамбай булчирхайн юм уу өнчин тархины булчирхайн тэнцвэргүйжилд орсон байх магадлалтай. Үүнээс өөр шалтгаан гэвэл, Муллерийн гажиг буюу савны хэлбэр алдагдсан, онгон хальс битүүрч цус гадагшлахад саад учруулсан байж болно.

ХОЛБООТОЙ: Сарын тэмдэг ирсэн үед хийж болохгүй зүйлс

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

ариун цэврийн хэрэглэл

 

 

Сэдэв: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер