<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Гэмтсэн үсийг хэрхэн арчлах вэ?

Огноо: 2017-05-01

wqwdqd.jpg

Өдөр бүр үсчинд орсон мэт хөвсгөр, долгионтой, шулуун үстэй байх нь эмэгтэйчүүд бидний хувьд чухал. Өглөө бүр үсээ угаана, яарсан үедээ сэнсдэнэ, хэвэнд оруулах гэж халдаг хайч хэрэглэнэ, заримдаа бүр хүйтний улиралд толгой нүцгэн явна. Энэ бүхэн таны үсэнд яаж нөлөөлдгийг та мэдэх үү? Арьс амьсгалдаг эрхтэн гэдэг шиг үс ч бас амьтай. Та тэднийг шим тэжээлээр хангаад л байвал тэд намираад л байна харин шаардлагатай зүйлсээр нь хангахгүй байвал тэд өөрсдөө танд хэлээд өгнө. Хуурайшина, унана, соронзлогдоно, хагтана, салаална, тасарна. Гэхдээ энэ бүгдийг үл хайхран бид буржийлгах, ороох, индүүдэх, сэнсдэх үйлдээ давтсаар сүүлд нь яах ч аргагүй бол хайран сайхан урт үсээ тайруулахаас өөр аргагүй болдог шүү дээ. Яагаад ямар ч гэмтэлгүй үсээ ургуулж, бага гэмтэлтэй дээр нь үсээ сэргээгээд авч болохгүй гэж. Энэ асуудлаа шийдэхэд тань туслах гэмтсэн үсийг эрүүлжүүлэх 6 аргыг та бүхэнд хүргэж байна.

1. Гүн цэвэрлэх шампунь хэрэглэх

Үс арчлах маш олон бүтээгдэхүүн бидний хэрэглээнд байдаг. Үсээ угаахаасаа заримдаа залхуурдсан үедээ бид хуурай шампунь, спрэй, гель хэрэглэдэг. Үсийг шампуниар угааснаар бохирдлыг бүрэн цэвэрлэж үс илүү хөвсгөр, эрүүл харагдана.

2. Долоо хоногийн амралт

Сэнс, үсний индүү гээд халаадаг хэрэгслүүд хэрэглэх нь таны үсний чийгийг алдагдуулж байдаг. Тиймээс долоо хоногийн турш ямар нэгэн халдаг хэрэгсэл хэрэглэхээс татгалзаад үсээ дээш нь шуух, ардаа боох, гэрийн нөхцөлд долгион оруулах аргуудыг туршаад үзэж болохгүй гэж.

3. Үс угаах хугацаагаа багасгах

Үсээ өдөр бүр угаах ёстой гэсэн зүйл огт байхгүй. Ойр ойрхон угаах нь үсэн дэх амин чухал хэрэгцээтэй тос алдахад хүргэдгээс гадна гүн хуурайшуулах муу талтай байдаг. Тиймээс үсэнд шаардлагатай тэжээлийг тогтмол өгч байх шаардлагатай мөн үсэнд хэрэгцээтэй тос, витамин агуулсан шампунь сонгон хэрэглэх нь тохиромжтой.

4. Үсээ хамгаалахын тулд тос хэрэглэх

Алмондын тос /Almond oil/, оливийн тос /Extra virgin olive oil/, аргон тос /Argon oil/, кастор тос /Castor oil/, өндөгний тос буюу өндөгний шар /egg oil/ гэх шим тэжээл сайтай тос болон эдгээрийг агуулсан үсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. Ингэх нь таны үсийг гэмтэж, салаалахаас хамгаална.  

5. Тэнцвэртэй хоолны дэглэм барих

Таны бие эрүүл үс ургуулахын тулд аль болох витамин, уургаар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Сайн чанарын өөх тос хэрэглэх нь /омега 3 гэх мэт/ таны үсийг эрүүл гялалзсан байхад тусална. 

6. Өргөн шүдтэй сам хэрэглэх

Хэрвээ таны үс гэмтсэн бол өдөр бүрийн арчилгаа хамгийн чухал. Нойтон үсийг нарийн ширхэгтэй самаар самнах нь гэмтэл болон салаалуулах аюултай. Тиймээс шүршүүрт орсныхоо дараа үсээ самнах хэрэг гарвал өргөн үстэй самаар самнах эрүүл, бат бөх үсийг бий болгоход нөлөөлдөг.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хаг яагаад үүсдэг вэ?

"Wellaton" - ын албан ёсны дистрибютер "Анунгоо" ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та бүтээгдэхүүний талаар илүү мэдээ мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрч үзээрэй.

wellaton үс арчилгаа

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ