<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Онлайнаар худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс

Огноо: 2017-08-09

Онлайнаар худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс

Одоогоос 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бидний худалдан авалтын зан төлөвт багагүй өөрчлөлт гарсан гэдэгтээ санал нийлэх байх. Бид худалдан авалт хийх гэж заавал дэлгүүр орох шаардлагагүй болж интернет, сошиал, цахим ертөнцөөр аялан хэрэгцээт зүйлсээ авах болсон.  Саяхны нэгэн судалгаагаар нийт худалдан авалтын 45% нь онлайнаар хийгдсэн байна гэсэн сонирхолтой үр дүн гарчээ. Магадгүй ирэх 10 жил гэхэд дэлгүүр гэж байхгүй бүх зүйл онлайнаар шийдэгддэг болох эсэхийг үгүйсгэхгүй. Сайны хажуугаар саар гэгчээр онлайнаар худалдан авалт хийх нь багагүй эрсдэл дагуулах болсон нь хүмүүсийг айдас эргэлзээг авчрах болжээ. Иймээс та бүхэндээ хэрвээ та онлайнаар худалдан авалт хийх сонирхолтой байгаа бол дараах зүйлсийг анхаарахад илүүдэхгүй.

Байгууллагын баталгаа байгаа эсэх

Байгууллагын баталгаа байгаа эсэх

Одоо зах зээлд маш олон онлайн худалдаа эрхлэгчид байна. Хувь хүмүүс болон байгууллага гэх мэт. Тэдгээрээс сонголт хийхдээ  гол анхаарах зүйл бол хэрвээ танд ямар нэгэн байдлаар тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудал гарахад эргэж хангах эзэнтэй, гомдлыг хүлээн авах чадвартай, баталгаат байдлыг маш сайн харгалзах хэрэгтэй. Нэр эсвэл байгууллага нь тодорхойгүй газраас худалдан авалт хийх нь танд эрсдэл гарч болзошгүй. 

Зураг VS Бодит байдал

Зураг VS Бодит байдал

Сурталчилгааны зурганд ихэвчлэн студио-н хэмжээнд гэрлийн тусгал, орчныг бэлдсэн тусгай зургийг ашигласан байдаг. Энэ нь таны анх бодож захиалсан болон бодит байдал хоорондоо зөрөх явдал багагүй тохиолддог. Иймээс та худалдан авалт хийхээсээ өмнө үүний маш сайн анхаараарай. 

Төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож байгаа эсэх 

Төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож байгаа эсэх

Хүмүүсийн хамгийн их эргэлзээг төрүүлдэг зүйл бол төлбөрийн нөхцөл байдаг. Зарим онлайн худалдаанд захиалсан бүтээгдэхүүн нь гар дээр ирэх хугацаа нь их боловч төлбөрийн нөхцөл уян хатан биш байх нь та сонголт хийхээсээ өмнө дахин нэг бодож үзэх хэрэгтэй. 

Өмнө нь үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдэл

Өмнө нь үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдэл

Зах зээлд маш их өрсөлдөөн байдаг тул бүх л хүн болон байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хамгийн сайн гэж сурталчилдаг. Харин танд үнэнийг хэлж чадах зүйл бол бусад хүмүүсийг сэтгэгдэл, комментууд байх болно. Мөн хүмүүс их асууж, анхаараад байгаа зүйл хамгийн сайн мэтээр төсөөлдөг. Бас нэмж хэлэх зүйл бол сэтгэгдэл бичсэн хүмүүс жинхэнэ хувь хүний хаяг мөн эсэхийг нягталж үзэхэд илүүдэхгүй. Заримдаа хуурамч хаяг ашиглан эерэг сэтгэгдэл бичин эрэлтийг өсгөх аргыг ашиглах нь бий. 

Хэрвээ бараа таалагдахгүй бол буцаах боломжтой эсэх

Хэрвээ бараа таалагдахгүй бол буцаах боломжтой эсэх

Монголд худалдан авалт хийхэд хамгийн хэцүү зүйл бол "Зарагдсан барааг буцаахгүй" гэдэг явдал. Нэг талаасаа худалдаа эрхлэгчдийн хувьд борлуулалтыг дагаад багагүй ажил хийгдсэн учир барааг буцаана гэдэг хүндрэлтэй хэдий ч хэрэглэгч мөн адил өөрийн хүлээлтэд хүрэхгүй сэтгэлд нийцсэн зүйл худалдан авна гэдэг хэцүү. Иймээс аль аль талдаа гомдолгүй байх худалдан авалтын уян хатан нөхцөлтэй эсэхэд анхаараарай. Бүтээгдэхүүний чанартаа эргэлздэггүй газруудад үргэлж ийм нөхцөл байдаг. 

Урамшуулал, хөнгөлөлтийн мэдээлэл 

 

Урамшуулал, хөнгөлөлтийн мэдээлэл

изнес эрхлэгчид урамшуулал эсвэл хөнгөлөлтийн үйл ажиллагааг тодорхой хугацаануудад хийж байдаг. Хэрвээ худалдан авалт хийхийн өмнө үүний талаар асуух эсвэл судлахгүй бол илүү ашигтай байж болох байсан боломжоо алдаж магадгүй. 

Өөрт тохирсон хэмжээ, размераа нарийн мэдэх, асуух

Өөрт тохирсон хэмжээ, размераа нарийн мэдэх, асуухЯлангуяа хувцас онлайнаар худалдан авахад хамгийн чухал зүйл бол өөрт тохирсон хэмжээ, размераа тааруулах хэрэгтэй. Ихэнх онлайн худалдан авалтандаа таагүй сэтгэгдэлтэй хоцорсон хүмүүс хувцас таарсангүй гэдэг. Энэ нь тухайн худалдан авч буй зүйлийнхээ хэмжээг нарийн судлаагүйтэй холбоотой байх талтай. Нэг жишээ татвал: Ази М размер нь европ S размерт тохирдог. Учир нь ази хүний биеийн онцлог, европ хүний биеийн харьцаа маш их зөрүүтэй байдаг гэдгийг бодох хэрэгтэй. Заримдаа брэнд хүртэл өөрийн размертай байдаг гэдгийг санаарай. 

ХОЛБООТОЙ: Орчин үед худалдан авалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Эрхэм хэрэглэгчиддээ зориулан "Анунгоо ХХК"-с бэлтгэн хүргэж буй "УГААЛГЫН ХӨТӨЧ" цахим гарын авлагыг доорх холбоосоор нэвтрэн татан аваарай. Энэхүү номонд танд хэрэгтэй угаалгын тэмдэглэгээний тайлбар болон онцгой арчилгаа шаардлагатай материал эдлэлийг цэвэрлэгээний заавар багтсан юм.

У

Сэдэв: Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ