<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Нүүрний хэлбэртээ тохируулан үсний хэлбэрээ тодорхойлох нь

Огноо: 2017-08-29

Нүүрний хэлбэртээ тохируулан үсний хэлбэрээ тодорхойлох ньНэгэн хэвийн үс засалтнаас залхаад үсээ засуултал зохихгүй байх явдал тохиолдолж байв уу? Найз тань, танил тань, олны танил хэн нэгэн уртаас урт үсээ халимаг болгочихсон нь таалагдаж өөртөө туршиж үзмээр санагдаж байсан уу? Тэгвэл яаран шийдвэр гаргалгүй дараах нийтлэлийг уншаарай. 

Дугуй хэлбэрийн царай

Дугуй хэлбэрийн царай

Богино үсний засалт. Хэрвээ та үсээ тайруулах бол маш богино үсний засалтыг сонгоорой. Энэ нь таны царайг илүү урт харагдуулахад туслах болно. Буржгар үснээс татгалзаарай.

Дундаж урттай богино үс. Энэ засалт таны нүүрний хэлбэрийг илүү урт бас залуухан харагдуулах болно. Богино үсний засалт дундаа Боб тайралтаар тайруулаарай.

Урт үс. Хэрвээ урт үсний засалтанд дуртай бол нүүрний урдуур шанаа хүрсэн урт чолк гаргаарай. Энэ нь илүү нарийнхан царайтай харагдуулах болно.

Урт гонзгой царай

Урт гонзгой царай

Аль болох богино байлга.  Урт гозгой царайд ангулар боб маягийн засалт илүү сайхан зохидог. Хэрвээ та илүү буржгар үстэй бол илүү урт тайруулах хэрэгтэй. 

Илүү урт үс. Хэрвээ танд богино үс таалагдахгүй байгаа бол мөрөө шүргэсэн уртаар засуулж болон юм. Гэхдээ хагас чолк гаргаж өгөх нь илүү аятаахан харагдах болно. Хэрвээ буржгар үстэй баймаар байвал толгойн оройноосоо бус үзүүр хэсгээсээ буржийлгаарай.

Дөрвөлжин царай

Дөрвөлжин царай

Богино үс. Богино бөгөөд боб засалт нь энэ төрлийн царайнд илүү зохицоно. Энэ нь эрүүний яснаас илүү хацрыг илүү тодотгож өгдөг.

Дунд зэргийн урттай үс .Эрүүний ясыг далдлахын тулд мөрөө хүрсэн урттай засалтыг сонгоорой. Харин нүүрний урдуур үс унжуулах илүү нарийнхан царайтай харагдахад тань туслах болно.

ХОЛБООТОЙ: Үс яагаад салаалдаг вэ?

wellaton үс арчилгаа

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ