<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Мэргэжлийн үсчин шиг хэрхэн үсээ будах вэ?

Огноо: 2018-07-11

мэргэжлийн үсчин шиг хэрхэн үсээ будах вэ?Урин дулаан цаг ирж хорвоо дэлхий өнгөө солихын адил охид бүсгүйчүүд маань үсний өнгөө өөрчлөхөөр төлөвлөж байгаа байх. Үсээ будахад хамгийн гол анхаарах зүйл бол өнгө сонголт байдаг. Бурхан биднийг байж болох хамгийн төгс байдлаар бүтээсэн гэдэг. Өөрөөр хэлбэл ази төрхтэй Монгол эмэгтэйчүүд бидний арьс, нүүрний хэлбэрт хамгийн төгс зохих өнгө бол хар, хүрэн, бор өнгө байдаг байна. Эдгээр өнгөөр гэрийн нөхцөлд үсээ будах бүрэн боломжтой бөгөөд эмэгтэйчүүддээ гэртээ хэрхэн төгс үсээ будах талаар зөвлөгөө өгч байна. 

1. Юу бэлдэх вэ?

бэлдэх зүйлс

  • Үсний будаг болон дагалдах хэрэгслүүд (бээлий, будаг, будаг шингэлэгч, ангижруулагч)
  • Хуучирсан алчуур
  • Том шүдний сойз
  • Вазелин
  • Үсний хавчаар
  • Хуванцар аяга

2. Хэрхэн будах вэ?  

  • Алхам 1. Үснийхээ зааг хэсэгт, дух, чихэндээ вазелин түрхэж будагны толбо тогтохоос хамгаална. 
  • Алхам 2. Бээлийгээ өмсөж будгаа будаг шингэлэгч дотроо хийж таглана. Тэгээд доод тал нь 3 минутын турш сайтар сэгсэрч холиорой. Хүсвэл хуванцар аягандаа хийгээд хольсон ч болно.

үс будах

  • Алхам 3. Хавчаараа ашиглан үсээ 2-4 хэсэг болгож хуваана.
  • Алхам 4. Хуваасан хэсгүүдийнхээ аль нэгнээс эхлээд бусад бүх хэсгийг дуустал нь үснийхээ угаас үзүүр лүү чиглэсэн байдалтайгаар будаарай. 

үс будах

  • Алхам 5. Үсний будагны саван дээр байгаа хугацааны турш будагтай үсээ шууж байлгана. 
  • Алхам 6. Цаг дуусмагц үсээ бүлээн усаар зайлаарай. Ус өнгөгүй болж урстал нь мөн ямар ч хөөсрөлт байхгүй болтол зайлах хэрэгтэй.
  • Алхам 7. Үсээ алчуураар арчаад шүдний сойзоор ширэлдсэн хэсгийг салгана.
  • Алхам 8. Ангижруулагчныхаа талыг гаргаж үсэндээ түрхээд 5 минутын дараа бүлээн усаар ахин зайлаарай. 

Дээрх 8 алхмыг хийгээд л та үсээ хүссэн өнгөөрөө хувиргаж чадна. Бас 1 анхаарах зүйл бол үсээ ойр ойрхон будах эсвэл муу будгаар будах нь үс халзрах цаашлаад арьс, дотор эрхтэнд аюултай байдаг. Тиймээс бүсгүй та өөрийн эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй. 

 

"Wellaton"-ын албан ёсны дистрибютер Анунгоо ХХК-с дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та бүтээгдэхүүний талаар илүү мэдээ мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтэрч үзээрэй.

wellaton.png

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер