<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Монголын хуурай цаг агаарт үсээ хэрхэн эрүүл байлгах вэ?

Огноо: 2017-04-20

монголд үсээ хэрхэн арчилах вэ

Үзэсгэлэнт байгаль , уул ус, жилийн 4 улирал гээд сайхан бүхнийг харах боломжтой миний Монгол орон үнэхээр баялаг билээ. Энэ сайхан орондоо бид цасыг, бороог, салхийг, цэцэгсийг, гол мөрнийг бүгдийг харж, хүйтнийг, дулааныг бүгдийг мэдэрч чаддаг. Гэхдээ эмэгтэйчүүд бидний арьс, үс өвлийн -40 хэмийн хүйтнийг, хаврын хавсарга салхийг,  зуны халуун нарыг тэсэж чаддаг болов уу? Монгол хүмүүсийн хувьд үсээ улирал бүрд өөр өөр төрлөөр арчилж байх шаардлагатай байдаг. Өөр өөр төрлөөр чадахгүй юм аа гэхэд дараах арчилгааг тогтмол хийж чадвал таны үс өвөл ч зун ч намирсан, өнгөлөг, зөөлөн хэвээрээ байх болно. 

1. Шампуниа зөв сонгоорой.

Монгол улсад маш олон төрлийн шампунь худалдаалагддаг. Тэр бүрийг туршиж үзвэл бидний үс, хөрөнгө мөнгө аль аль нь тэсэхгүй байх. Гэхдээ бид заавал туршиж үзэлгүйгээр сайн чанартай, өөрийн үсэнд хэрэгтэй тэжээл өгөх шампунь сонгож чадах мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа билээ. Тэгэхээр чанартай, үнэн зөв мэдээллийн эх сурвалжаас мэдээлэл авах, шампунийн гарал үүсэл, албан ёсоор оруулж ирж байгаа газар зэргийг багахан цаг гаргаад судлаарай. Ингэснээр та өөртөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд том хөрөнгө оруулж байна гэж ойлгож болно. Учир нь химийн бодис ихээр агуулсан, чанар муутай шампунь үсийг цахилгаанжуулж, хуурайшуулахаас гадна харшил өгөх зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн байгалийн гаралтай, химийн нэмэлт бодис багатай шампунь хэрэглээрэй. Ийм төрлийн шампунь хөөсрөлт муутай байдаг сул талтай хэдий ч энэ нь таны үс болон эрүүл мэндэд сайн.

ХОЛБООТОЙ: Үсээ зөв арчилцгаая

2. Нойтон үстэй гадаа гарч хэрхэвч болохгүй

Өвөл зуны алинд ч үсээ угаачхаад шууд гадаа гарах нь үс хугарах гол шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл үс нь хэт хүйтэн болон хэт халуунд маш мэдрэг байдаг бөгөөд гэмтэж, хугардаг байна. Тэгэхлээр үсээ халуун уураар сэнсдэх, халуун индүү хайчаар ороох нь мөн адил гэмтээх аюултайгаас гадна халуун уур нь шампунь болон ангижруулагчийн үйлчилгээг алга болгодог. 

үсээ арчилах

3. Тэжээлийн тос, ангижруулагчаар үсээ хамгаалаарай

Монголын нөхцөлд үсээ арчлах хамгийн төгс арга бол тогтмол тэжээлийн тос, ангижруулагч хэрэглэх юм. Тэжээлийн тос, ангижруулагч нь үс, хуйханд маш сайн тэжээл, бас салхи, хүйтний хамгаалалт болж өгнө.  Ялангуяа индүүдэж, эсвэл хими хийлгэсэн бол тэжээлийн тос байнга түрхэж, өвөл, зуны улиралд гадагшаа гарахдаа малгай заавал өмсөж байх хэрэгтэй шүү. Тэгэхдээ тэжээлийн тос, ангижруулагчныхаа чанар, баталгааг хэзээ ч бүү мартаарай. Бас нэг анхаарах зүйл бол тэжээлийн тос, ангижруулагчаа хэрхэн зөв хэрэглэх вэ? гэдгийг анхаараарай. Жишээ нь ангижруулагчийг хуйхандаа огтхон ч түрхэж болохгүй шүү учир нь хуйхны нүх сүвийг бөглөх аюултай байдаг. 

4. Чийгшүүлэгч тоник хэрэглээрэй

Чийгшүүлэгч тоникийг гэрийн нөхцөлд гэхээс илүү мэргэжлийн гоо сайхны салонд очиж хийлгэх нь үр дүнтэй байдаг. Тиймээс та сард дор хаяж нэг удаа мэргэжлийн гоо сайхны салонд очиж үйлчлүүлэхийг хичээгээрэй. Тоникийг үсээ угааж чийгтэй байхад нь түрхэх бөгөөд 5-6 минутын дараа цэвэр усаар зайлж хэрэглэдэг ба өтгөн үсэнд долоо хоногт дор хаяж хоёр удаа, хэвийн үсэнд долоо хоногт нэг удаа түрхэнэ. Ингэснээр бүхий л цаг үед үсээ эрүүл, гялалзсан хэвээр нь байлгаж чадна. 

5. Өвөл үсэндээ хими битгий хийлгээрэй

Өвлийн цагт үсээ буржийлгах, хими хийлгэх нь хамгийн том алдаа юм. Цаг агаарын нөхцөл байдалд хангалттай их гэмтэж байгаа үсээ химийн хороор түлэх нь үсийг бараг дахин сэргэг боломжгүй болгодог. Хамгийн наад зах нь үс хуурайшиж, цахилгаанжихаас авахуулаад  малгайд дарагдаад хэвээ алдчихна шүү дээ. Хэрвээ зайлшгүй шаардлагаар хими хийлгэвэл хими, будаг, гэмтэлтэй үсний арчилгаа хийгээрэй. Үүнд зориулалтын хими, будагтай үсний шампунь, үсний маск хэрэглэх шаардлагатай. Учир нь ангижруулагч болон тэжээлийн тос нь өдөр тутмын арчилгаа юм. Харин гэмтэл ихтэй үсээ богино хугацаанд эрүүлжүүлье гэвэл маск хамгийн тохиромжтой арчилгаа болно.Үсний маск сүүлийн үед их дэлгэрч байгаа болохоор та хүссэн газраасаа худалдан авах боломжтой ба үсний маскууд бараг бүгд ижил бүтэц буюу богино хугацаанд үр дүн үзүүлэх, түргэвчилсэн үйлчилгээтэй байдаг.

6. Үсээ өдөр бүр угаахгүй байхыг хичээгээрэй

Үсээ өдөр бүр угаах нь чийгшлээ алдсан гэсэн үг юм. Энэ нь үс даахирах, үзүүр нь салаалахаар илэрдэг байна. Үс нь хуйхнаасаа эхлэн чийг, тэжээлээ тараадаг бөгөөд урт үстэй эмэгтэйчүүдийн үсний үзүүр тэжээл авах завдалгүй угаагдаад байвал хэзээ ч эрүүлжих боломжгүй болно гэсэн үг юм. Тэгэхээр дор хаяг бүтэн нэг хоног өнжөөд үсээ угааж байгаарай

 

Wellaton брэндийн албан ёсны дистрибьютор Анунгоо компаниас дээрх нийтлэл зөвлөгөөг бэлтгэн хүргэлээ. Та манай бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор зочлон танилцаарай.wellaton үс арчилгаа

 

Сэдэв: Үс арчилгаа

Номин

Нийтлэлч: Номин

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ