<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Жирэмсэн үеийн шүд арчилгаа

Огноо: 2017-10-12

Жирэмсний үед эх үрийн хамгийн нандин холбоо бий болдог. Эмэгтэй хүн хэвлийдээ үрээ тээж эхэлсэн мөчөөс эхлэн алхаж гишгэх, идэж уух гээд бүхий л үйл хөдлөлөө хянах шаардлагатай байдаг.Учир нь ээжийнх нь идэж уусан зүйлс, эрүүл мэндийн байдал нь шууд урагт нөлөөлж байдаг. Ийм учраас жирэмсний үеийн хооллолт, эрүүл мэнд нь маш чухал байдаг байна. Та жирэмсэн болсон цагаасаа харъя дүүргийнхээ эмнэлгийн хяналтад орж бүх өвчин эмгэгээ эмчлүүлэх нь чухлаас гадна, хорт зуршилтай (тамхи татах) бол жирэмсэн үедээ хориглох хэрэгтэй. Таны идэж ууж, хэрэглэж байгаа зүйлийн хорт нөлөөлөл танд мэдрэгдэхгүй ч хүүхдэд тань мэдрэгдэж байгаа. Та хүүхдээ гэдсэн дотроо өвдөж шаналж байна гээд төсөөл дөө! 

pregnancytooth.png

  • Бид танд энэ удаад жирэмсэн ээжүүдийн гол анхаарах ёстой зүйлсийн нэг болох шүд арчилгааны талаар мэдээлэл бэлтгэлээ. Жирэмсэн үед шүд өвдсөн үед эмчлүүлж болохгүй маш хэцүү бэрхшээл ээжүүдэд тулгардаг. Харин шүдээ зөв арчилж, жирэмсний үед анхаарах нь шүд өвчлөлийг бууруулдаг байна. 

    Жирэмсэн үед бидний шүд маш их арчилгаа шаарддаг! 

Жирэмсний эхний хагаст
  • Шүдний эмчид хандаж амны хөндийн эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах шаардлагатай, хэрвээ таны шүд өвчилсөн байгаа бол эмчилгээгээ маш болгоомжтой эхлээрэй
  • Өглөөний хордлогын шинж тэмдгийг арилгахын тулд өглөө босоод шүдээ угаах хэрэгтэй
  • Мөн жирэмсний хордлого нь шүд муудах орчинг бий болгож байдаг тул шүдээ тогтмол угаах шаардлагатай
  • Жирэмсэн үед хордлоготой байх нь бага багаар их идэхэд хүргэдэг харин ингэж идсэнээр аманд хүчил ихээр ялгардаг байна
  • Жирэмсэн болонгуут шүлсний исэлдлэг бүтэц ихсэж шүд хорхойтох нянгууд аманд ихээр үржиж исэлдүүлж эхэлдэг.Уг нь бол тэр исэлдэхийг нь шүлс зохицуулж хорхойтохоос хамгаалж байдаг. Гэвч жирэмсэн үед тэр чадвар нь муудаж, исэлдлэг орчин шүдийг хайлуулдаг гэж хэлж болох юм.
  • Шүдээ угаахдаа зөөлхөн үстэй, жижиг толгойтой сойзоор угаах нь зүйтэй мөн хэт хүчтэй найрлагатай "ОО" хэрэглэхгүй байх нь зохистой
  • Шүдний эмчдээ хандаж жирэмсэн тул ямар "ОО" хэрэглэх хэрэгтэйг асуугаарай
Жирэмсний дунд хагаст
  • Чихэрлэг зүйлсээс аль болох татгалз
  • Витамин C, B12, кальци агуулсан хүнс аль болох түлхүү хэрэглэ
  • Жирэмсний хугацаанд ам болон уруул хавдаж байна уу ажиглаарай,
Жирэмсний сүүлийн хагаст
  • Жирэмсний сүүлийн 6н долоо хоногийн хугацаанд шүдээ өвчлүүлэхээс болгоомжил
  • Хэрвээ таны шүд өвчилсөн бол энэ үед шүдэндээ эмчилгээ хийлгэх нь тийм ч тохиромжтой үе байдаггүй тул эмчид хандаарай
  • Хүүхдээ төрсний дараа амны хөндийн эрүүл мэнддээ мөн анхаарах хэрэгтэй бөгөөд эмч дээр очих өдрөө төлөвлөөрэй төрсний дараа ч шүдээ тогтмол угааж цэвэрлэж, үзлэгт хамруулж байх нь чухал
Арчилгаа
  • Хүүхдээ хөхөөр хооллох, хүүхэд тань томрох тусам таны бие дахь кальцийг алдагдуулж байдаг тул шүд өвчилж, хорхойтох нь амархан байдаг 
  • Төрсний дараа ч мөн адил шүдний эрүүл мэндээ анхаарч байх шаардлагатай тул үндсэн арчилгаа, сувилгаагаа зогсоож болохгүй
  • Хүүхдийнхээ шүдийг анх удаа угааж эхлэх гэж байгаа бол зөөлөн үстэй, насанд нь тохирсон сойзыг ашиглаж усаар угааж эхлэх нь зөв. 
  • Жирэмсэн үед шүдэнд эмчилгээ хийлгэж болох ба эмчилгээг жирэмсний 5-7 сарын хооронд хийхэд тохиромжтой байдаг. 
  • Жирэмсний эхний үед эмчилгээ хийж болох боловч эм болон мэдээ алдуулалт хийхдээ жирэмсэн хүнд тохирсон эмчилгээг сонгох хэрэгтэй болдог. Жирэмсний сүүлийн үед дотор муухайрах тохиолдол байдаг учраас яг нарийн эмчилгээг төрсний дараа хийлгэхийг зөвлөж байна.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:Хөхний сүүгээр хооллохын давуу тал

Blend-a-med

Сэдэв: Амны хөндийн эрүүл мэнд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер