<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бүсгүйчүүдийн дуртай эрчүүдийн хувцаслалт

Огноо: 2017-08-29

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайльЗалуучууд хэд хэдэн шалтгааны улмаас стиллэг хувцаслахыг хичээдэг. Танд эрчүүдийн хувцаслалтын хэв маягийн ГУРВАН МАГАДГҮЙ-г сонирхуулъя үүнд:

  • Магадгүй эрчүүд найзууддаа гайхуулах эсвэл сэтгэгдэл төрүүлэхийн тулд.
  • Магадгүй эрчүүд илүү гудамжны хэв маягаар хувцаслаж өөрийн гэсэн брэнд хувцаслалт бүтээхийг хичээдэг.
  • Магадгүй тэд өөрийн гоо зүйн мэдрэмж эсвэл хувь хүний философи оо хувцсаараа илүү тодотгож өгөхийг хүсдэг.
  • Гэхдээ ганц үнэн бий энэ нь тэд эмэгтэй хүнд сайхан харагдахын тулд сайхан хувцасладаг. Эрчүүдээ та нар үүнтэй санал нийлэх үү?

Би лав санал нэгдэнэ. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, сэтгэл зүйтэй байдаг. Өөр өөр зан авиртай өөр өөр ажил мэргэжилтэй эмэгтэйчүүдэд эрчүүдийн хувцаслалт янз бүрээр тодорхойлогддог. Тэгвэл бид 11н гайхалтай эмэгтэйчүүдийн эрэгтэй хүн юу өмссөн байхдаа сайхан харагддаг талаар тус тусын бодлыг нь танд хүргэе.

  • Түүний нэрийг KITTY CASH гэдэг. Тэр бол DJ

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайльТэр эрчүүд юу өмссөн байхад дуртай вэ? - Цэвэрхэн оймс! мөн оймс нь хоорондоо зохицож хоршсон хээ дүрс, өнгөтэй байх нь тэднийг өхөөрдөм харагдуулдаг. 

  • Түүний нэрийг ALYSHA KETT гэдэг. Тэр бол модел мөн тэр MLTD ын худалдагч 

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайльТэр эрчүүд юу өмссөн байхад дуртай вэ? Би эрчүүдийг Timberland өмссөн байхад дуртай. Өдөр илүү цайвар өнгөтэй зохицдог бол орой хар нь тохиромжтой. Эрчүүдийг гутландаа илүү анхаарал тавьсан байх нь надад таалагддаг.

  • Түүний нэрийг CHRISTINA MILLER гэдэг. тэр бол RHUDE-ын загвар зохион бүтээгч.

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайльТэр эрчүүд юу өмссөн байхад дуртай вэ? Би эрчүүдийг илүү чөлөөтэй, зэвүүн гутал өмссөн байхад дуртай энэ нь тэднийг яг л рок од шиг догь харагдуулдаг. Яг энэ Saint Laurent -ын гутал шиг. 

  • Түүний нэрийг RHOXY VILLASENOR гэдэг. Тэр бол Rhod-ыг үүсгэн байгуулагч болон дизайнер.

Сахлын сайн татуургаТэр эрчүүд юу өмссөн байхад дуртай вэ? Би эрчүүдийг яг л эр хүн шиг хувцасласан байхад дуртай яг дээрх шиг. Сайхан хувцасласан эр хүн гэж өөртөө анхаарал тавьдаг эр хүнийг хэлдэг гэж би боддог. Оёдол хийц маяг, пропорц гээд яг өөртөө тааруулж хувцасладаг эрчүүдэд би хайртай. Яг биеэнд нь таарсан хар хослол эрчүүдийн хувцасны шүүгээнд зонхилж байхад би дуртай, Хос Chelsea-гийн подволк, пүүз, жинс нь хараахан сонгодог сонголт биш гэж би боддог. 

  • Түүний нэрийг SAMANTHA DUENAS гэдэг. Тэр бол DJ. 

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайль

Тэр эрчүүд юу өмссөн байхад дуртай вэ? Энгийн яг таарсан, цэвэрхэн хувцасласан эрчүүд надад таалагддаг. Мөн би эрчүүдийн Том бичигтэй болон том логотой подволк өмссөн байхыг харах дуртай. Мөн яг биеэнд нь таарсан цулгуй цагаан подволк ч гэсэн энгийн бөгөөд гайхалтай сонголт шиг санагддаг. 

  • Түүний нэрийг ANNA TREVELYAN гэдэг. Тэр бол Загварын стилист.

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайль

Тэр эрчүүд юу өмссөн байхад дуртай вэ? Энэ нь миний хувьд тухайн хүнээсээ л хамаардаг гэж боддог. Өөрийн зан чанар, сэтгэл хөдлөлдөө тааруулж хувцасласан байх нь надад гайхалтай санагддаг. Мөн надад өө сэвгүй яг л таарсан, хослол өмссөн залуус ихэвчлэн таалагддаг. Харин үүнийгээ хуучин армийн гуталтай хослуулсан байх нь үнэхээр тэнэг.

  • Түүний нэрийг SHIONA TURINI гэдэг. Тэр бол Cosmopolitan-ын загварын зах зээлийн захирал. 

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайльТэр эрчүүд юу өмссөн байхад дуртай вэ? Би эрчүүдийг зүгээр л цагаан цамц, өөртөө таарсан жинс (хэт бариу биш, хэт хэлхэгэр биш) мөн доогуураа JORDAN пүүзтэй хослуулсан байх нь хамгийн энгийн бөгөөд секси харагдуулж чаддаг гэж би боддог. Хэтэрхий загвар хөөсөн хувцсанд битгий санаа зовцгоо эрчүүд минь.

  • Түүний нэрийг KILO KISH гэдэг. Тэр бол хөгжимчин.

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайльТэр эрчүүдийг үнэр дарагч, хөлс дарагч түрхсэн байхад дуртай. Үүнийг би эрчүүдийн өөртөө анхаарал тавьж байгаа авууштай чанаруудын нэг гэж би боддог. 

  • Түүний нэрийг DEIDRE DYER гэдэг. Тэр бол Fade-ын Стилист ерөнхий редактор.

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайльТэр эрчүүдийг юу өмссөн байхад дуртай вэ? Надад эрчүүд Timberland болон малгайтай цамц өмссөн байх нь эрчүүдэд гайхалтай харагддаг гэж би боддог. 

  • Түүний нэрийг STAZ гэдэг.  Тэр бол Модел болон хөгжимчин.

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайльТэр эрчүүдийг юу өмссөн байхад дуртай вэ? Эрчүүдийг би оймс болон гутлаа хослуулсан байхад болон өдөр тутмын хувцасныхаа жижигхэн хэсэгт анхаарсан байхад би дуртай, ихэвчлэн надад VANS өмссөн эрчүүд таалагддаг том заалны пүүз биш шүү! За тэгээд л VANS- ээ оймстойгоо хослуулбал бүр ч илүү их.

  • Түүний нэрийг BRIANNE LANCE гэдэг. Тэр бол Reformation-ы үндсэн дизайнер. 

Эмэгтэйчүүдийн дуртай эрчүүдийн стайльТэр эрчүүд юу өмссөн байхад дуртай вэ? Би эрчүүдийг сахал тавьж мотоциклын хүрэм өмссөн байхад маш их дуртай. Энэ нь яг л Elvis Presley-ын үе үрүү намайг аваачсан мэт санагддаг. Энэ бол рок н ролл хүүхнүүд дуртай байсан одоо ч байгаа. 

Сахалтай эрчүүд эршүүд, хүчтэй, сэтгэл татам байдаг. Алдартай найрагчид, ерөнхийлөгч, кино одууд бас Санта Клаус гээд сахалтай эрчүүдийг тоочоод дуусахгүй. Ихэнх эрчүүд сахал ургуулах дуртай байдаг. Эрчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн адилаар өөртөө яагаад анхаарал тавьж болохгүй гэж? Ширүүн, зөөлөн гээд янз бүрийн сахалтай эрчүүд байдаг харин сахлаа ургасны дараа зориулалтын, зөв татуургаар авах нь чухал. Танд бид эрчүүдийн сайн найз болох Gilette сахлын хутгыг санал болгож байна. 

Gillette сахрын иж бүрдэл

Сэдэв: Эрэгтэйчүүдийн гоо сайхан

MUNKH-AMGALAN MUNKHDELGER

Нийтлэлч: MUNKH-AMGALAN MUNKHDELGER

Шинийг эрэлхийлэгч,...

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ