<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Биеийн илүүдэл үсний ургалтыг багасгах арга

Огноо: 2018-07-01

Эмэгтэйчүүдийн бас нэгэн асуудал биеийн илүүдэл үс. Тогтмол илүүдлээ үсээ авах маш төвөгтэй байдаг биздээ. Тэгвэл дараах нийтлэл танд туслах болно. Биеийн илүүдэл үсний ургалтыг хэрхэн багасгах талаар зөвлөгөөг хүргэж байна. 

Гааны навчтай цай уух: 

Гааны навчтай цай уух:

Судалгаанаас харахад гааны хэрэглээ нь андрогений түвшин болон үсний ургалтын гол шалтгаан болсон эмэгтэй хүний цусанд агуулагддаг эрэгтэй тестостероныг багасгадаг юм. Тиймээс гаатай цай болон гааны навчтай цайг өдөрт 2 удаа уух нь хэдхэн долоо хоногийн дараа үр дүнгээ үзүүлнэ. 

Шар буурцаг хэрэглэх:

Шар буурцаг хэрэглэх:

Шар буурцаг нь биен дэхь эстрогений түвшинг нэмэгдүүлж, андроген болон таны бие дэхь эрэгтэй горманыг тэнцвэржүүлж өгдөг. Андроген нь үсний ургалтыг дэмждэг тул үүнийг багасгах эсвэл тэнцвэржүүлвэл үсний ургалт багасгах болно. Edamame, шар буурцагны сүү, шар буурцагны бургер гэх мэт шар буурцагны бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэхийг хичээ. Цаг хугацаа өнгөрөх тусам, энэ нь таны биеийн үсний ургалтыг багасгахад тустай байж болох юм.

Сүүний маск:

Сүүний маск:

Үсний ургалтыг багасгах бас нэгэн арга бол сүү болон гурилаар маск тавих юм. 

Орц:

  • 1 халбага /чимх/ турмерик
  • 1 халбага сүү

2 орцоо холиод зуурмаг болгохын тулд бага зэргийн ус нэмэх хэрэгтэй. Үүний дараа биеийн хэсэгтэй түрхээд хатаа. Хатсаны дараа гуужуулагчаар гуужуулж байгаа мэт зөөлөн үрээрэй. Өдөрт нэг удаа хэрэглэхэд тохиромжтой.  

  • Усны оронд тараг болон цөцгийн тос хэрэглэж болно. 

Уушгин чулуугаар үрэх 

Уушгин чулуугаар үрэх

Усанд орж байхдаа уушгин чулуугаар тойрог хэлбэрээр үрэх хэрэгтэй. Үүний үр дүнд биеийн тань үс гуужих болно гэхдээ зарим тохиолдолд анх удаа хэрэглэхэд гуужихгүй байж болох ч давтан хэрэглээний дараа үсний тань ургалт эрс багасах болно. 

  • Хэрэглэсний дараа заавал чийгшүүлэгч хэрэглээрэй. 
  • Арьсаа гэмтээж болзошгүй тул маш болгоомжтой үрэхийг зөвлөж байна. 

Нимбэг болон элсэн чихэртэй скраб хэрэглэх:

Нимбэг болон элсэн чихэртэй скраб хэрэглэх:

Орц:
  • 2 халбага элсэн чихэр
  • 2 халбага нимбэгийн жүүс
  • 1/2 аяга ус 

Орцуудаа сайтар хольж, хутгаад үс гуужуулах хэсэгтээ түрхэнэ. 15 минутын дараа угаагаарай. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэвэл үсний ургалт тань мэдэгдэхүйц буурах болно. 

  • Нимбэг бол байгалийн цайруулагч тул арьсыг нь гэрэлтсэн, тунгалаг болгоно
  • Чихрийн харшилтай бол зөгийн бал хэрэглэхийг зөвлөж байна. 

ХОЛБООТОЙ: Эмзэг арьстай бүсгүйчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

Venus

Сэдэв: Эмэгтэйчүүдийн гоо сайхан

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ